Улаан лоолийн тэжээллэг шөл

Цус төлжүүлэх, ходоодны үйл ажиллагааг сайжруулах ач тустай улаан лоолийн шөлийг гэр бүлдээ хийж өгөөрэй. Намар цагийн хамгийн тэжээллэг хоолны нэг шүү, ээжүүд ээ.

1. Орц: 4 хүн
Оливын тос – 2 халбага
Сонгино – 1 ширхэг
Дарж, лаазласан жижиг улаан лооль – 400 гр
Тахианы эсвэл ногооны хүйтэн шөл – 300 мл (буцалсан усанд найруулдаг шөл эсвэл тахианы мах чанаад хөргөсөн шөл байж болно)
Нухаж бэлдсэн улаан лооль – 1 цайны халбага
Халуун чинжүүний соус – 1 жижиг цайны халбага
Давс болон амтлагчууд хүссэн хэмжээгээр.

2. Хайруулын тавгаа зөөлөн гал дээр халаагаад сонгиноо 4-5 минут хуурна. Дээрээс нь улаан лооль, хүйтэн шөл, чинжүү, нухашаа нэмж өгнө. Мөн байгаа бол хагас халбага базилын навч нэмж болно.

3. Гар холигчоор шөлөө зурагт үзүүлсэн шиг болтол холино. Шөлөө буцалгахгүйгээр дөнгөж халаагаад давс, амтлагчаа нэмээд гаргана.

4. Тавагласан шөлөө базилын навчаар чимвэл сайхан харагдна. За, сайхан хооллоорой.

Улаан лоолийн тэжээллэг шөл
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.