2022-06-29 06:30
Miss.mn
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Гадаад мэдээ
    • Улс төр
  • Видео мэдээ
  • Фото мэдээ
  • Урлаг
  • Спорт
  • Хүмүүс
    • СКАНДАЛ
    • Оддын амьдрал
    • Охид бүсгүйчүүд
    • Ярилцлага
  • Зөвлөгөө
    • Эрчүүд
    • Гоо сайхан
    • Эрүүл мэнд
    • Гэр бүл
    • Хоолны жор
    • Сэтгэлээ нээе
    • Хайр&секс
    • Хүүхэд
  • Загвар
  • Чөлөөт цаг
    • Домогт Хатад
    • Tехнологи
    • Зурхай
    • Сонжоо
    • Сонин хачин
    • Уран зохиол
Үр дүн олдсонгүй
Бүх үр дүнг үзэх
Miss.mn
Үр дүн олдсонгүй
Бүх үр дүнг үзэх
Нүүр Зөвлөгөө

Хичээлийг үр дүнтэй давтах шалгарсан аргууд

nomun nomun
2021-08-18
0 0
0

01-91

Хөл хорио тогтоосонтой холбоотойгоор гэртээ хичээлээ давтахад гэрийн ажил хийх, дүүгээ харахаас эхлээд олон зүйлс анхаарал сарниулж, эрч хүч бууруулж байгаа нь үнэн. Гэсэн хэдий ч ингэлээ гээд хичээлээ давтахгүй байж болохгүй шүү дээ.

1.  ХИЧЭЭЛИЙН ТЭМДЭГЛЭЛИЙГ ҮР ДҮНТЭЙ ХӨТЛӨХ

Хичээлийн тэмдэглэлийг үр дүнтэй хөтлөх нь шинэ сэдвийг хүлээн авах, давтахад нэн чухал нөлөөтэйг та бүхэн мэднэ. Цэгцтэй тэмдэглэсэн тэмдэглэлийг сүүлд нь харахад өмнө нь үзсэн мэдлэг маш амархан сэргэдэг бол “муухан” тэмдэглэсэн тэмдэглэл аливаа сэдвийг сануулах нь байтугай бүр эргэлзүүлж орхидог. Тэгвэл тэмдэглэлийг хэрхэн зөв хөтлөх вэ?

Багшийн хэлсэн үг бүрийг, номон дээр бичигдсэн үг бүрийг дэвтэртээ хуулан бичих нь хичээлийн тэмдэглэлийг буруу хөтөлж байгаагийн илрэл. Үүний оронд тухайн сэдвийг өөрийн ойлгосноор тэмдэглэх нь зөв юм. Ингээд та бүхэнд Корнеллийн техникийг санал болгоё.

Picture4-131137-517305618 Хичээлийг үр дүнтэй давтах шалгарсан аргууд

Зурагт үзүүлсний дагуу дэвтрээ гурван хэсэг болон хуваагаарай. Зүүн талын хэсэгт түлхүүр үг, гол ойлголт зэрэг шалгалтын үеэр эргэн санахад “гох” болохуйц зүйлсийг тэмдэглэнэ. Харин баруун талд нь хичээлийн үндсэн тэмдэглэлийг бичнэ. Ингээд доод талын дүгнэлт хэсэгт энэхүү сэдвийн хүрээнд юу үзсэнээ товч дүгнэн бичээрэй.

2. ПОМОДОРО ТЕХНИК

Оюутан сурагчдын хувьд олон цагаар сууж хичээлээ бэлдэх шаардлага цөөнгүй тохиолддог. Гэвч ийн урт хугацаанд хичээлээ хийхэд сатаарч өөр зүйл хийсэн хугацаа нь хичээлээ хийж суусан хугацаанаас их болчихдог. Хэчнээн хичээлээ хийе гэж хүссэн ч шүү дээ.

Тиймээс бидний зүгээс та бүхэндээ хичээлдээ анхаарлаа төвлөрүүлж, үр дүнтэй хийхэд тань туслах Помодоро техникийг санал болгодог билээ. Помопоро техникийн талаар дэлгэрэнгүйг ЭНД дарж уншаарай.

Picture3-130301-1961180661 Хичээлийг үр дүнтэй давтах шалгарсан аргууд

3. ФЭЙНМАНЫ ТЕХНИК

Суут физикч Ричард Фэйнман Принстоны их сургуульд суралцаж байх үедээ энэхүү техникийг боловсруулж байжээ. Тухайн үед тэрээр хамт суралцаж буй математикчдад физикийн онолуудыг ямар ч хэцүү нэр томьёо ашиглалгүйгээр хамгийн хялбар аргаар зааж тайлбарласан аж. Үүний үр дүнд тэрээр тухайн онолуудаас өөрийн сайн ойлгоогүй хэсгүүдийг тодорхойлж, тэдгээрийг улам нягталж судалсан гэдэг. Ингээд түүний боловсруулсан техникийн дагуу хичээллэхийн тулд дараах зааварчилгааг дагаарай.

1. Сэдвийг тодорхойлох – Давтахыг хүссэн сэдвийнхээ тухай бүхий л ойлголтуудыг цаасан дээр нэгтгэн бичээрэй.

2. Сэдвийг бусдад заах – Заахдаа сонсож буй хүнд ойлгомжтой байлгахын тулд хүнд, хэцүү үг хэллэгүүд ашиглахаас зайлсхийгээрэй. Тухайн хүн энэхүү сэдвийн талаар тодорхой хэмжээний мэдлэгтэй, мэргэшсэн нэгэн байсан ч суурь мэдлэггүй гэж тооцоолон аль болох энгийн үгээр заах нь чухал юм шүү.

3. Өөрийн мэдлэгийн цар хүрээг тодорхойлох – Зааж дууссаныхаа дараа тайлбарлахад хэцүү, өөрт эргэлзээ төрүүлсэн хэсгүүдийг тодруулж, тэдгээр хэсгүүдийг сайтар давтах.

4. Эхний гурван алхмыг давтах – Сайжруулан бэлдсэн мэдлэгээ өөр нэгэнд маш хялбар, ойлгомжтой байдлаар зааж чадсан бол та тухайн сэдвийг бүрэн эзэмшсэн гэж өөрийгөө дүгнэж болох нь.

Ричардын хэлснээр хүмүүс бид өөрсдөө бүрэн ойлгоогүй сэдвийг л хүнд, хэцүү үг хэллэгээр тайлбарладаг аж. Тиймээс ямарваа нэг ойлголт, сэдвийг ойлгосон эсэхээ шалгахыг хүсвэл бусдад зааж өгөх нь хамгийн хялбар бөгөөд үр дүнтэй арга юм.

Picture1-125332-169479615 Хичээлийг үр дүнтэй давтах шалгарсан аргууд

4. КАРТ АШИГЛАХ

Хүлээн авсан мэдлэгээ бататгахын тулд ном болон хичээлийн тэмдэглэлийг олон дахин унших нь үр дүнтэй мэт санагддаг. Гэхдээ энэ нь сурсан мэдлэгийг сэргээн санахад тийм ч үр дүнтэй биш. Хичээлээ давтахад та тухайн сэдвийн ойлголтуудыг өөрийн оюун ухаанаар боловсруулж, ойлгож чадаж байгаа эсэхээ анзаарах ёстой. Үүнд хамгийн үр дүнтэй аргуудын нэг бол флаш картын арга билээ.

Флаш карт гэдэг нь жижиг хэмжээний дөрвөлжин цаасан картыг хэлнэ. Үүнийг хэрэглэхдээ нэг талд нь сэдвийнхээ тухай асуулт, нөгөө талд нь хариултыг бичнэ. Асуултад хариулж чадсан бол нэг тал руу ялгаж, чадаагүй бол нөгөө тал руу ялгаж тавиарай. Ингээд хариулж чадаагүй картуудаа дахин давтах маягаар мэдлэгээ бататгаарай.

Энэхүү арга мэдлэгээ бататгахад ихээхэн үр дүнтэйг баталсан судалгааны ажлууд олон бий. Мөн Anki, Quizlet зэрэг гар утасны утасны аппликэйшнүүдийг ашиглан энэ аргаар бэлдэж болох юм.

Picture2-125854-1470231825 Хичээлийг үр дүнтэй давтах шалгарсан аргууд

Хичээлээ үр дүнтэй давтаж бэлдэхэд тань туслах дөрвөн аргыг та бүхэндээ хүргэлээ. Амжилт хүсье!

Уolo.mn

ShareTweet
nomun

nomun

Холбоотой нийтлэл

Та өдөрт хичнээн калори шатаадаг вэ
Гоо сайхан

Та өдөрт хичнээн калори шатаадаг вэ

nomun
2022-06-28
Илүүдэл үсийг хэрхэн зөв авах вэ?
Гоо сайхан

Илүүдэл үсийг хэрхэн зөв авах вэ?

nomun
2022-06-28
Наршихаас хэрхэн сэргийлэх вэ?
Зөвлөгөө

Наршихаас хэрхэн сэргийлэх вэ?

munkhzul
2022-06-24
Дөчин насандаа шинэ мэргэжил эзэмшихэд яагаад оройтойхгүй вэ?
Зөвлөгөө

Дөчин насандаа шинэ мэргэжил эзэмшихэд яагаад оройтойхгүй вэ?

munkhzul
2022-06-24
Гоо сайхан

Зуны улиралд арьсаа арчлах нь

nomun
2022-06-24

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Их уншсан

  • Тааламжтай өнгөрүүлсэн зуны амралт (эротик өгүүллэг)

    Тааламжтай өнгөрүүлсэн зуны амралт (эротик өгүүллэг)

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Нууцын нууц ба миний хайрт хадам дүү Эротик өгүүллэг

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Эротик өгүүллэг: Машинд xийсэн галзуу секс +18

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Эротик өгүүллэг +18

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Эротик өгүүллэг: Зусланд учирсан халуухан бүсгүй +18

    0 shares
    Share 0 Tweet 0
PteroDesign: Цэвэр цэмцгэр, тав тух, минималист орчинг хүсдэг хэн бүхэнд зориулж байна
Видео мэдээ

PteroDesign: Цэвэр цэмцгэр, тав тух, минималист орчинг хүсдэг хэн бүхэнд зориулж байна

munkhzul
2022-06-28
0

Цааш унших
Та өдөрт хичнээн калори шатаадаг вэ

Та өдөрт хичнээн калори шатаадаг вэ

2022-06-28
Г.Эрдэнэчимэг дуучнаараа нэрлэгдэхээр ханцуй шaмлaн ажилдаа оржээ

Г.Эрдэнэчимэг дуучнаараа нэрлэгдэхээр ханцуй шaмлaн ажилдаа оржээ

2022-06-28
Илүүдэл үсийг хэрхэн зөв авах вэ?

Илүүдэл үсийг хэрхэн зөв авах вэ?

2022-06-28
Сон Еэ Жин анхны хүүхдээ тээж буйгаа ЗАРЛАЛАА

Сон Еэ Жин анхны хүүхдээ тээж буйгаа ЗАРЛАЛАА

2022-06-28

Санал болгож байна

Уилл Смитийн 15-тай охин “Шанель”-ийн нүүр царай болжээ
Өнөөдрийн онцлох

Уилл Смитийн 15-тай охин “Шанель”-ийн нүүр царай болжээ

2016-04-14
Кендал Женнер гудамжаар нүцгэн явдаг болжээ
Өнөөдрийн онцлох

Кендал Женнер гудамжаар нүцгэн явдаг болжээ

2016-10-24
Барын эрээн хумсны будалтууд
Гоо сайхан

Барын эрээн хумсны будалтууд

2013-09-02
Аз жаргалтай гэр бүлийн 5 нууц

Аз жаргалтай гэр бүлийн 5 нууц

2012-06-15
СТА, жүжигчин Г.Нарансолонгын зурагнаас
Хүмүүс

СТА, жүжигчин Г.Нарансолонгын зурагнаас

2014-05-05
Төрсөн сар албан тушаалын амжилтад нөлөөлдөг
Сонин хачин

Төрсөн сар албан тушаалын амжилтад нөлөөлдөг

2012-10-26
Miss.mn

Мэдээлэл хуулбарлах хориотой. © 2011-2022 Miss.mn - Монголын эмэгтэйчүүдийн портал сайт.

  • Advantages and Disadvantages of Free Slots No Download
  • Best Essay Writing Service Review
  • How to Use an Essay Helper
  • Looking For Professional Essay Writers Online?
  • Нүүр
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
  • Шинэ мэдээ

Биднийг дагаарай

Үр дүн олдсонгүй
Бүх үр дүнг үзэх
  • Advantages and Disadvantages of Free Slots No Download
  • Best Essay Writing Service Review
  • How to Use an Essay Helper
  • Looking For Professional Essay Writers Online?
  • Нүүр
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
  • Шинэ мэдээ

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In