Өмнөд Солонгост далайн давсны 99.9 хувийг арилгадаг мембран бүтээжээ

09-19

Солонгосын иргэний барилга, барилгын технологийн хүрээлэн (KICT)-гийн эрдэмтэд далайн давсны бараг бүх давсыг арилгах чадвартай мембран зохион бүтээжээ. Энэ бүтээл нь хүн төрөлхтний томоохон асуудлын нэг цэвэр усны хүрэлцээгүй байдлыг шийдвэрлэх боломжтой болно гэж Journal of Membrane Science -д бичжээ.

Мембраныг альтернатив нано технологи, түүнчлэн электроспиннингийн тусламжтайгаар бүтээсэн байна. Энэ нь мембраныг хэт норохоос сэргийлдэг төдийгүй удаан хугацааны тогтвортой ажиллагааг хангадаг. Судалгаанд зааснаар материалын гол үндэс нь поливинилиденфторид, цахиур,  аэрогель, харин давхаргыг нь полимер бодисоор бүтээжээ. Мембраны гадаргуу нь усыг сайн түлхдэг. Амархан солих шаардлагатай өмнөх эдлэлүүдийг бодвол 50 цаг орчим барих чадвартай.

Эрдэмтэд далайн усыг цэвэршүүлэх аргыг нэг бус удаа туршиж байгаа юм. ДЭМБ-ын мэдээлснээр 2019 онд 785 сая хүн цэвэр усны хангамжгүй нөхцөлд аж төрж байгаа аж. Мөн хоёр тэрбум орчим хүн бохир ус ундандаа хэрэглэхээс өөр аргагүй болж байгаа нь халдварт өвчлөлийн дэгдэлтэд нөлөөлж байна.

Хэдийгээр дэлхийн гадаргын 71 хувь нь усаар бүрхэгдсэн ч АНУ-ын Геологийн албаны мэдээллээр 96,5% нь далайн ус гэнэ. Ердөө 2,5% нь унданд тохиромжтой ус юм байна. Давстай усыг цэвэршүүлэх нь хүн төрөлхтөнд асар том ололт болох хэдий ч өмнөх технологиуд нь үр дүн багатай, үнэтэй тусдаг байжээ.

Тэгвэл шинэ туршилтаар энэхүү мембран далайн давсны 99,9%-ийг арилгаж чадаж байгаа нь боломж илүү их байгааг харуулж буй юм.

Эх сурвалж: Mir24.tv


Өмнөд Солонгост далайн давсны 99.9 хувийг арилгадаг мембран бүтээжээ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.