Яаж сексээс бүрэн таашаал авах вэ?

832ef3819b5f30f6b4b77fef2827a0ba

Хэдий “том охин” болоод удаж байгаа ч одоо хүртэл яавал “бүр нэг” насанд хүрэгчдийн кинон дээр гардаг шиг сайхан, сэтгэл ханамжтай сексийг мэдэрч, хамаг биеэрээ энэ таашаалд уусан нэгдэх аргаа олоогүй л байгаа бүх бүсгүйчүүдэд зориуллаа.

1. Биеэ жинхэнээсээ, “нээрэнгээсээ” сул тавь
Секс бол томчуудын тоглоом болохоос ямар нэг тодорхой аргачлал, зааврын дагуу хийгддэг зүйл биш юм. Чиний зүгээр сонсоод өнгөрүүлэх биш заавал хэрэгжүүлэх ёстой, ямар ч сайн сексологчийн нэн түрүүнд хэлэх зөвлөгөө бол биеэ сул тавих юм. “Биеэ” гэдэг үгэнд бодол санаа ч бас багтаж байгаа. “Би сул тавьдаг ш дээ” гэж хэлж магадгүй. Гэхдээ хэрвээ чи одоог хүртэл жижиг хөхөө гараараа хаахаа болиогүй бол бие чинь сексийн үеэр хэт хяналттай хэвээрээ л байна гэсэн үг. Сексийг үнэндээ чи тэр залууд таалагдахын төлөө биш өөртөө сайхан мэдрэмж авахын төлөө хийдэг шүү дээ. Тийм хойно, түүний юу гэж бодох нь хэнд ч хамаагүй мэтээр хамаг биеэ зүгээр л гаргуунд нь гарга. Болохгүй бол нүдээ аниад, хүрэлцэж байгаа хэсгүүдэд, дотроор чинь гүйж байгаа гүйдэлд л анхаарал хандуул.

2. “Секс бол миний таашаалын төлөөх зүйл”
Мэдээж хайртыгаа ч бас сэтгэл хангалуун үлдээх хэрэгтэй. Гэхдээ дээр дурдсанаар чи түүний төлөө секс хийдэггүй. Яг одоо өөрийгөө жаргаах талаар ярьж байгаа болохоор “учраа олтлоо” ор хөнжлийн явдалд ийм хувиа хичээсэн хандлагаар хандаарай. Учир нь чи бүрэн таашаал авахгүй байвал, сүүлдээ яах гэж секс хийж байгаагаа ч ойлгохоо болин залхаж эхлэх болно. Энэ бол ямар нэг хэрэгжүүлэх арга биш, хандлага юм.

3. Гар хангалгаас таашаал ав
Биеийн жаргалынхаа өмнө хариуцлагатай хандаж, өөрийнхөө тааламжтай цэгүүдийг тасралтгүй эрж, дур тавиулахад суралц. Үүнийгээ олж нээхгүйгээр хайртдаа юу хийвэл “болох” талаар зааж өгнө гэдэг боломжгүй зүйл.

4. Сэрэл бүрэн хөдөлсний дараа л “оруул”
Хуурай үтрээ эмэгтэйд ч, эрэгтэйд ч таашаал өгөхгүй. Тийм учраас сексийг яаруу биш, аажуу тайван, цаг хугацаа, орчин нөхцөлд баригдаагүй үед хийх нь чамд тустай. Хайртад чинь чиний сэрлийг хөдлөхийг хүлээх нь хэцүү байгаа байх гэж бүү бодоорой. Ингэж бодох л юм бол бүгдээрээ хэзээ ч бүрэн сэтгэл ханамж авч чадахгүй. Хэлүүгээ аль болох удаан “үнсүүлж”, оршлын цагийг албаар уртасга. Доор чинь хангалттай норж, хөөж, “Бушуухан хийгээд өг” гэж хэлмээр мэдрэмж төрөх хүртэл азна.

5. Сексийг хориглосон дур хүслээ суллаж, чөлөөлж байгаа явдал гэж бод
Сексийг өөрийнхөө гаргамаар байгаа зүйлийг бүрэн гаргаж, биеэ чөлөөлөх явдал гэж ойлго. Өөрийгөө дэлбэрэх гэж байгаа галт уул, торноосоо суллагдсан бар эсхүл шувуугаар төсөөл. Та хоёр тусдаа бие махбодь биш, яг тухайн цаг мөчид түүнтэйгээ нэгэн бүхэл болсон гэж бод. Эргэн тойронд чинь хэн ч байхгүй, чамайг хэн ч хараагүй, хэн ч сонсохгүй гэж сэтгэ. Тэгж байж чи дотроо нуусан байгаа дур хүслээ бүрэн илэрхийлж, энергиэ үүнд бүрэн зориулж, хүссэнээрээ хөдөлж, хүссэнээрээ аяглах болно.

Дүгнэлт: Сайхан сексийн төлөөх зөвлөгөө болгонд давтагддаг цөөхөн хэдэн л түлхүүр үг бий. Тэр нь биеэ сул тавих, тайвшрах, өөртөө итгэлтэй байх гурав юм. Бүсгүйчүүдийн хувьд нас ахих тусам, нэг хамтрагчтайгаа удах тусам секс илүү таатай санагдаж эхэлдэг. 25 нас хүртлээ бүсгүйчүүд сексийг зүгээр л хийхийг хүсэх үедээ хийдэг бол, түүнээс хойш хийх явцдаа ч хором мөч бүрийг амталж, тамшаалж өнгөрүүлж сурдаг юм. Тиймээс, бүрэн таашаал авч чадахгүй байгаадаа тийм ч их санаа зовох хэрэггүй. Харин түлхүүр үгс буюу, биеэ сул тавих, тайвшрах, өөртөө итгэлтэй байхад аажим аажмаар ч болов суралцахдаа л анхаараарай.

 


Яаж сексээс бүрэн таашаал авах вэ?
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.