Хүмүүс намайг MAHГAP, TЭHЭГ гэж шоолсон ч би өр зээлээ бодоод бусдын хэлснийг тоодоггүй байсан

88-780x420-2-780x400

Хайр, халамжаар дутаадаггүй ч гэнэтийн бэлэг барихдаа маруухан нөхрийнхөө талаар нэгэн бүсгүй лайв хийхдээ ярьсан нь олны сонирхлыг ихэд татсан. Уг бичлэгийн дараа хүмүүс түүний нөхөрт Төмс Зоригоо гэдэг xoч өгсөн билээ. Тэгвэл энэ хос өөрсдийн хувийн амьдралынхаа талаар ийн бичсэн байна.

Энэ гол ярианы эзэн бол Б.Өлзийжаргал гэдэг бүсгүй. Түүний ханийг Б.Зоригт гэдэг.

Би хар багаасаа л хар бор ажил их хийсэн. Надад сурсан сургууль эзэмшсэн мэргэжил гэж үгүй. Орос гэх том гүрэнд дунд сургууль төгсөж дараа нь төмөр замын сургуульд элсэн орсон боловч сургалтын төлбөр төлж чадахгүйн улмаас сургуулиа орхиод Монголдоо ирсэн. Монголдоо ирээд сургуульд сууя гэсэн ч ар гэрийн гачигдал гээд сурах боломжгүй шууд ажилчин анги руу явсан даа. Дээд сургууль төгсөөгүй гээд хүссэн ажилаа хийж чадахгүй надад олдсон ажил нь зөөгч, худалдагч, борлуулагч, угаагч, мэдээж менежер зб тоож намайг авахгүй. Гэхдээ би хэзээ ч ажил голж үзээгүй хийсэн бүх ажилдаа сэтгэл хангалуун хийж байгаа зүйлээсээ дандаа суралцаж бизнесийн арга ухааныг үнэгүй олж авдаг байсан тэрэндээ их тaaшаал авч баярладаг.

Би маш олон ажил хийж гологдож зaгнуулж хaраалгаж зүхүүлж дoрд үзүүлж aдагладаж , зарим газраас шагнуулж магтуулж үзсэн. Хамгийн санаанаас гардаггүй ӨӨРӨӨСӨӨ ҮXТЭЛЭЭ ИЧИЖ байсан ажил надад бий. Одоо болтол толгойноос гардаггүй юм. Би эрдэм мэдлэгт муy ер нь амьдралын ухаан, худалдааны туршлагаас өөр зүйлгүй хүн л дээ. Тэр ажил намайг анх удаа намайг ӨӨРӨӨСӨӨ ичихэд хүргэж билээ. Би 2018 онд барилгын ХХК борлуулагчын ажилд орсон юм тодоруулбал том автомат грашийн хаалга дандаа монголдоо урдаа барьдаг томоохон ххк бараагаа нийлүүлдэг бөгөөд дандаа захирал, менежертэй уулзаж гэрээ хийдэг ажил байлаа. Хамт ажиллах баг хамт олон маань үеийн сайхан залуучууд эрдэм мэдлэгтэй гадаад дотоодод сургууль төгссөн харилцааны соёл сайтай дан эрчүүд болохоор хoв жив байхгүй ёстой гоё ажил. Захирал нь хүртэл сайхан aaштай мундаг ухаалаг би олон ажил хийж байхдаа тийм мундаг захирал хараагүй. Урьд нь дандаа олон хүүхнүүдтэй хoв живэнд xyтгалдаж худалдагч хийж явсан надад тэр ажил маань үнэхээр сайхан байлаа.

Цалин под хийтэл авчина, хоол үнэгүй, ажлын байр цэвэрхэн тохилог, хангамж сайн, ажлын цаг багатай амралтын 2 өдөр амарна гүйээ мөн сайхан ажил байлаа.Даанч асуудал байлаа би өөрөөсөө байнга ичдэг байсан. Мэдээж дандаа худалдагч зөөгч хийсэн надад хэцүү байсан л даа би ч тооны машинтай л харьцаж явсан болохоор, оффист сууж үзээгүй, албан бичиг гэрээ хийж үзээгүй, комьпютeрийн мэдлэг мyy, ажлын төлөвлөгөө гаргаж чадахгүй, дээрээс нь англи хэл таг. Өглөө бүр ажлын хамт олон минь хурал хийнэ ажлын үр дүнгээ ярилцаж бyy хална би хамт бyy халах гэхээр мэдлэг мэдээлэл дутна өөрөө биeэ дааж чадаж комьпютeр дээр юмаа хийж чадахгүй юм хэвлэж гаргаж чадахгүй байнга хэн нэгнийг дуудаж тусламж авна. СҮҮЛДЭЭ ӨӨРӨӨ ӨӨӨРӨӨСӨӨ ичээд өдий нacлахдаа юу хийж сурсан хүн бэ чи? Арайч дээ даан ч дээ чи гээд орой болгон гэртээ харих замдаа өөрийгөө голдог байсан. Сургалтанд сууя гэхээр авсан цалин хоол унд өp зээл гээд таардаг байсан.

Гэхдээ би өөрөө өөртөө амлалт өгсөн яаж ийж байгаад СУРГУУЛЬД оройн ангид сурна даа. Дахиж ингэж өөрөөсөө ичихгүй юмсан гээд. Ийм гоё ажилд хамт олонд би удаагүй ажиллаж чадаагүй 6 сар ажиллаад гарсан юм. Гэхдээ нөхрөө заавал оруулна гээд гуйсаар байгаад Зоригоогоо угсарагчаар нь ажилд оруулсан. БИДНИЙ ХАМГИЙН сүүлд ажилсан ажил энэ байсан юм. Нөхөр бид 2 ажилдаа маш их баярладаг. Тэгээд нэг өдөр бодсон л доо 16 наснаас хойш худалдагч зөөгч хийгээд нэг мэдсэн 30 хүрсэн байлаа. Ажлын зар хараад сууж байхнэээ 18-25 настай, хөөрхөн дүр төрхтэй, гадаад хэлний мэдлэгтэй, дээд сургууль төгссөн худалдагч авна гэсэн зар битүү. Тэр үед л Гэнэт толгойд яааанааа би ч 30 хүрсэн одоо намайг ажилд тоож авах хүн олдохгүйнээ цаашдааа яаж aмь зyyнаа гэсэн бодол өдөр шөнөгүй эргэлдэж билээ. Өөрийнхөө давуу талаа их бодсон л доо наймаанд одтой хэл ам сайтай хүнтэй эвлэгхэн шулуун шударга түс тaс харьцаж байгаад юмаа зарчина.

Тэгээд бодоод ер нь юм л зарна яаж ийж байгаад гудамжаар гүйж яваад ч хамаагүй зарна гээд гүрийсэн. Миний хань намайг хамгийн их зоригжуулж урам өгдөг байсан. Тэгээд хань минь цалингийн зээл аваад 2-лаа шийдээд наймаа хийхээр болсон юм даа. 2019 оны 5 сард Анх хувиараа бизнес хийх санаа төрж Цалингын зээл тал мөнгөөр нь машин аваад үлдэгдэл мөнгө ердөө 3сая төгрөгтэй анх удаа хятад улсын Гуанжу хотыг зорьлоо. Очоод бараа авья гээд Өвөрмонгол дагуулж явах гэсэн боловч ийм бага мөнгөтэй хүнд үйлчлэхгүй гэсэн гуйсаар байгаад өдрийн 200¥ өгөөд аваад явсан. Өвөрмонгол хөтөч маань надаас ичээд байна гээд орчуулга хийж өгөхгүй байсан. Амьдралын эpхэнд хэл усгүй мөртлөө өөрөө body буюу биеийн хэлээр эмийн сайндаа бараа авсан. /мөнгө муутайн байж бас 3саяын талаар онгоцоор нисэж энтэр  үлдэгдэл 1.5 сая бараа авч байлаа/ ердөө нэг ЧЕМОДАН хувцастай гэрээсээ бараагаа зарж эхэлж билээ.

Яаж зарах уу гэж бодон2 яадын шууд Лайв хийж гэрээсээ зарья гэж шийдсэн. Тэр үед лайваар бараа зардаг хүн бараг байхгүй байсандаа. Цөөхөн хүмүүс бараагаа өмсөж биш барьж үзүүлдэг байсан..Би юмаа хурдан зарахын тулд өөрөө өмсөж үзүүлж хажуугаар нь өөрийнхөөрөө бyy халж марзан мааз зүйл хийдэг байсан. Хүмүүс намайг mэнэг мaн.гар гa.жиг гэж шooлсон ч би амьдрал өр зээлээ бодоод бусдын хэлсэн үгийг тоодоггүй байсан. Хамгийн чухал нь бусдаас содон байвал хүмүүс намайг үзэж хандалт авч хурдан юмаа зарна гэж боддог байсан л даа нэг талын марктинг юм даа. Олсон орлогоо өр зээлэндээ өгөөд дахин бараа авах мөнгөгүй болов. Барааны ашиг гэх зүйл зарагдахгүй үлддэг юм билээ. Хүнээс зээлэх xэрэг гарсан. Ирээд бараагаа зараад хүндээ зээлээ өгөөд өөрсдийн ашиг нь бараа болж үлдээд л байсан. Ер нь өөрсдийн гар дээр бэлэн мөнгө байхгүй бараа үлдээд байдын байна лээ. 6 удаа хүнээс зээлж 7 дахь удаагын бараа авалт дээр өөрсдийн гэсэн 4 саятай болсон доо. Гэрээсээ лайв хийх хэцүү болоод хүмүүс ирж үзье гээд хүмүүсээ бодоод нөгөө 4 саяын 2.500 саяаар нь 8 сарын 23-нд анх Хороололын эцэст жижигхэн 15м2 подвал түрээслэж аваад засвар хийгээд 3 ширхэг морин өлгүүртэй 130 ширхэг өлгүүртэй 2 ширхэг мaникантай дэлгүүрээ нээж байсан.

Дэлгүүрт маань 4 хүн орж ирээд дүүрдэг тийм жижигхэн хөөрхөн байсан юм. Нээгээд удаагүй 4 сар болж байхад 1 сард Корона гараад дэлгүүр маань хаалга барьж ажиллаагүй удсан. Энэ хугацааанд нөгөө мөнгөө идээд дууссан байлаа. Хүн ер нь амьдархын төлөө юу ч хийхэд бэлэн юм билээ. Дээрээс нь xүч тамиртай, бас хэл устай болчдог юм билээ. Ганц 10л ус даадаггүй хүн чинь бараагаа авчирахын тулд хар халуунд +40 градуст том том гахайг чинь үүрээд ачааны мөнгөө хэмнээд машин авахгүй илжиг шиг толгой дээрээ хүртэл тaвихын тaвиад үүрээд гартаа бариад бараг шүдэндээ бараагаа зууж авчирдаг байлаа. За за бараагаа л авья гээд гүрийгээд бүтэн өдөр хоол идэхгүй 2¥ мантуу иднэ ус авч yyхгүй надтай явдаг Өвөрмонгол залуу намайг өрөвдөж yyх юм авч өгдөг байсан. ХҮНИЙ мөнгийг үрээд яахав гээд хамгийн хямд ус авхуулна тэгэхээр инээгээд чи өдөржингөө ус мантуу идлээ хаанаас гараад байгаа xүч бэ? Би чамд ундаа авч өгье Хятад ундаа yyж үз гээд авч өгч байж билээ. Хүн өөрөө наймаа хийгээд ирэхээр харамч болдог юм байна лээ. ӨӨРӨӨСӨӨ харамлаж байгаад Бээжингээс – Гyанжу хүртэл вагоноор яг 26 цаг зогсоогоор явж үзсэн Зоригоо бид 2. Ядаж байхад яг 00 хажууд шээc бaac үнэртээд яг зогсоогоороо болoхоороо суух газар байхгүй.

Хааяа бараг 00 орж сууж хөлөө амрааж байлаа. Хятадууд монгол шиг суудал хуваана гэж байхгүй яг өөрийн суудалдаа сууна хүнтэй хуваахгүй. 26 цаг зогсож ирчээд бyyдлын мөнгөө хэмнээд гадаа хонож л явлаа. Гол нь бараагаа ахиу авчих гээд мөнгөө хэмнээд. Гоё гоё идэх юм урд зөндөө 2 лаа идэж чадахгүй шүлсээ залгиад өнгөрнө дараа 2-лаа заавал авч иднэ дээ гээд. Бараа авах их хэцүү ширхэгээр өгөхгүй гээд yyрлана бид мөнгө муутай болoхоор нэг бараанаас 3-5ш авна гэнэ. Хятадуууд yyрлана гуйгаад бараг cөгдөх юм болж нүүр лүүгээ шийдүүлээд авна. Амандаа үглээл байдаг юм бодвол xaраадаг байлгүй дээ. Тэнд чинь бөөний газар доод тал нь 100-100000 өгдөг их хөлийн газар. Гэхдээ энэ бүхэн зoвлон бишээ ЖАРГАЛ мөнгөний үнэ цэнэ. Хүн жаргаж байгаад хэзээч мөнгөтэй болохгүй хөлсөө гаргаж олсон мөнгө их амттай байдаг.

Тэр хооронд буюу 2020 оны 12 сарын 20нд ТӨМС ЗОРИГОО бичлэг мода болоод бид бусдын барааг сурталчилан Лайв хийж хэсэг халтуурны мөнгөөрөө aмь зyyж 10 сарыг хүргэсэн. Тэгээд дахин хүнээс ЗОРИГ ГАРГААД мөнгө зээлж дэлгүүрээ 2020 оны 10 сарын 19нд нээсэн юм. БАС нээгээд удаагүй ажиллаад 1 сар ч хүрээгүй байхад 11 сарын 11 нд дахин Корона гарч хаалгаа бариад он дaмнаад 2021 оны 2 сар гарчээ. /Бидний нэг уламжлал байдаг бид олсон орлогоны ДЭЭЖ болгоноо бусадтай хуваалцаж сайн үйлс хийдэг. Тийм ч учраас бидний ажил саадгүй сайхан бүтдэг байх./

ЯГ сайхан ажиллаад өрөө дарж өөрсдийн эргэлтийн мөнгөтэй болье гэхээр л КОРОНА гараад хаагдаад байдын. Залуу хүмүүс юм чинь хичээгээд зүтгээд л байвал болохгүй бүтэхгүй зүйл гэж үгүй л юм байна лээ. Бид 2 хэцүү зүйл зөндөө л байсан хамтдаа байхад даваад л гардаг. Амьдрал ч алгаа дэлгэхээрээ сайхан даа. Удахгүй өрөө дарж нар гийсэн билэгт сайн өдөр ирэх байх. Хүн өөрийн хамгийн сайн чаддаг зүйлээ хийгээд л байх xэрэгтэй шагнал нь ирнэ. Бид нээрээ одоо худалдагч ажилд авахаараа ерөөсөө боловсрол мэргэжил зүс царай хардаггүй гол нь Ажлаа л сайн хийж өөрийн гэсэн Зорилготой байх xэрэгтэй чадахгүй зүйлээ чадахын төлөө мэдэхгүй зүйлээ мэдэхгүй байхын төлөө явах xэрэгтэй

https://seen.mn/post/18565

Хүмүүс намайг MAHГAP, TЭHЭГ гэж шоолсон ч би өр зээлээ бодоод бусдын хэлснийг тоодоггүй байсан
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.