Ким Кардашианыг найдваргүй криптовалют сурталчилсан хэмээн шүүмжилжээ

kim

Их Британийн Санхүүгийн ёс зүйн газар (FCA) –аас реалити шоуны од Ким Кардашианыг инстаграм хуудас дээрээ шалгагдаагүй криптовалют сурталчилсан хэмээн шүүмжилжээ. Тус байгууллагын тэргүүн Чарлз Ранделл Кардашьяныг өөрийн инстаграм дээрээ “Ethereum Max” криптовалютыг сурталчилсан бөгөөд энэ нь “түүхэн дэх хамгийн олон хүнд хүрсэн санхүүгийн сурталчилгаа болж магадгүй” гэжээ.

Түүний хэлж буйгаар шалгагдаагүй криптовалютыг сурталчилснаар хэрэглэгчдийн тоог нэмж, илүү олон хүн хохирол эрсдэлтэй байдаг аж. FCA-аас саяхан гаргасан судалгаагаар Их Британид одоогоор 2,3 сая орчим иргэн криптовалют эзэмшдэг бөгөөд тэдний 14 хувь нь мөнгөө зээл хэлбэрээр авдаг байна. Ингэснээр “алдагдлын эрсдэл нэмэгддэг” аж.

Эх сурвалж: BBC


Ким Кардашианыг найдваргүй криптовалют сурталчилсан хэмээн шүүмжилжээ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.