“TikTok”-ийн од Эддисон Рэй “Netflix”-тэй гэрээ байгуулжээ

613b1525d58a6

“TikTok” нийгмийн сүлжээний од Эддисон Рэй Холливудын ертөнцөд албан ёсоор хөл тавихаар болжээ. Тодруулбал, “Netflix” компани түүнтэй олон кинонд дүр бүтээх гэрээ байгуулсан талаар “Variety” сэтгүүл мэдээлжээ. Э.Рэйн гол дүрд нь тоглосон “He’s All That” кино өндөр амжилт үзүүлээд буй юм. Энэхүү кино нь 1999 онд дэлгэцнээ гарч байсан “She’s All That” киноны шинэчилсэн хувилбар ажээ. “He’s All That” дэлхийн олон оронд хэдийнээ шилдэг кинонуудын жагсаалтыг тэргүүлжээ.

“Netflix” компанитай хамтран ажиллахаар болсон нь миний хувьд итгэмээргүй үйл явдал байлаа. Ингэснээр мөрөөдлийнхөө төлөө үргэлжлүүлэн хичээн зүтгэх боломж бүрдэж байна. Мөн гайхалтай хамт олонтой хамтран ажиллаж, жүжигчний хувиар ур чадвараа улам хөгжүүлэх төслүүд дээр ажиллах гэж буйдаа туйлын их баяртай байна” гэж тэрбээр “Variety” сэтгүүлд ярьжээ. Э.Рэй “He’s All That” киноны дүрдээ тоглох эрх авахын тулд хоёр удаа сонгон шалгаруулалтад орсон байна. Өдгөө 20 настай тэрбээр “TikTok”-т 83.3 сая, “Instagram”-д 39.2 сая дагагчтай байгаа юм. Мөн энэ оны эхээр “Obsessed” нэртэй дуугаа цацжээ.


“TikTok”-ийн од Эддисон Рэй “Netflix”-тэй гэрээ байгуулжээ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.