Талибчууд эмэгтэйчүүдийг Афганистаны засгийн газарт ажиллуулахаас татгалзав

1631357927613c8be73e520

Талибан хөдөлгөөний төлөөлөгч Сайед Зекрулла Хашими хэлэхдээ, Талибчууд эмэгтэйчүүдийг Афганистаны засгийн газарт ажиллуулахгүй гэв.

Түүний хэлснээр эмэгтэйчүүд шинэ төрд ямар ч албан тушаал хашихгүй, учир нь тэдний үүрэг бол хүүхэд төрүүлж, тэднийгээ сургаж хүмүүжүүлэх  явдал юм гэжээ.

Үүний зэрэгцээ 9-р сарын 9-ний өдөр Талибаны төлөөлөгч Забиулла Мужахид Афганистаны шинэ засгийн газарт эмэгтэйчүүдийн орон тоо гарч ирнэ гэж амалж байв. Түүний хэлснээр бол тэд засгийн газрын бүрэлдэхүүнд багтах боломжтой гэж ойлгогдож байсан юм.

Үүнээс өмнө Кабулын оршин суугчид улс орныг удирдахад эмэгтэйчүүдийн оролцоог хангахыг шаардаж жагссан юм. Гэсэн хэдий ч Талибчууд  саяхан түр засгийн газрын бүрэлдэхүүнийг зарлаж, ийм боломжийг үгүйсгэсэн юм.

Дашрамд дурдахад 9-р сарын 6-нд Муджахид Талибчууд эсэргүүцлийн фронтыг бүрэн ялж, Афганистанд дайн дууссаныг зарласан юм. Гэсэн хэдий ч босогчид түүний энэ үгийг үгүйсгэсэн бөгөөд   Афганистанд шударга ёс, эрх чөлөө тогтох хүртэл Талибантай тэмцэх болно гэдгээ мэдэгдээд байна.

Эх сурвалж: Лента.ру


Талибчууд эмэгтэйчүүдийг Афганистаны засгийн газарт ажиллуулахаас татгалзав
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.