Эсгийгээр даашинз урлажээ

712-1631604605241805245_396257992064665_3304363581765587118_n

Олон улсын загварын томоохон шоунуудад оролцсон Монголын дизайнеруудын нэг нь Ариунаа Сүри юм. Тэрбээр 2012 оноос өөрийн нэрийн брэндийг эх орондоо үүсгэн байгуулж өдгөө шинэлэг, содон загвараа танилцуулсаар байна. Ариунаа Сүри байгальд ээлтэй, олон улсын загварын стандартыг хангасан Монголын экологийн цэвэр түүхий эд болох ноос ноолуур, савхи болон хонины нэхийг ашиглан урласан дизайнер брэндийг дэлхийн зах зээлд өөрийн өвөрмөц чиг хандлагатайгаар таниулан, дотоодын загварын ертөнцөд хувь нэмрээ оруулахаар зорьж буй юм. Тэгвэл тэрбээр саяхан эсгийгээр урласан монгол даашинз урласнаа танилцууллаа. Мөн тэрбээр намрын улиралд өмсөхөд тохиромжтой загваруудаа гаргажээ. Тодруулбал, бороо, салхи нэвтэрдэггүй даавуун материалаар хийсэн, өвдөг давсан урттай, ямар ч төрлийн хувцаслалтад тохирох сонгодог загварын цув урласнаа худалдаалж эхэлжээ.

Эх сурвалж: “Монголын үнэн” сонин

Эсгийгээр даашинз урлажээ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.