2022-06-29 00:27
Miss.mn
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Гадаад мэдээ
    • Улс төр
  • Видео мэдээ
  • Фото мэдээ
  • Урлаг
  • Спорт
  • Хүмүүс
    • СКАНДАЛ
    • Оддын амьдрал
    • Охид бүсгүйчүүд
    • Ярилцлага
  • Зөвлөгөө
    • Эрчүүд
    • Гоо сайхан
    • Эрүүл мэнд
    • Гэр бүл
    • Хоолны жор
    • Сэтгэлээ нээе
    • Хайр&секс
    • Хүүхэд
  • Загвар
  • Чөлөөт цаг
    • Домогт Хатад
    • Tехнологи
    • Зурхай
    • Сонжоо
    • Сонин хачин
    • Уран зохиол
Үр дүн олдсонгүй
Бүх үр дүнг үзэх
Miss.mn
Үр дүн олдсонгүй
Бүх үр дүнг үзэх
Нүүр Чөлөөт цаг Сонин хачин

Шинэчлэл авчрах ширээний номнууд

nomun nomun
2021-09-15
0 0
0

06-30

Яагаад үй түмэн хувь хүний хөгжлийн ном уншсан хэр нь урт хугацаанд үр өгөөж нь бага, номд дурдагдсан арга барил амьдралд тэр бүр тогтвортой орон зай эзэлж чадахгүй байна вэ гэх асуулттай та нэг ч гэсэн удаа тулгарч л байсан биз.

Хариулт нь энгийн. Бид амьдарч буй нийгмийнхээ мөн чанарыг ухаж ойлгох гэж тэр бүр хичээдэггүй. Хэрхэн амар хялбар аргаар, богино хугацаанд амжилт аз жаргалыг бий болгох вэ гэдэгт бүхий л анхаарлаа хандуулах нь бий. Ийм нэгэн хөнгөн хуумгай тойрог дундаа эргэлдсээр буй тул тэр олон ном тэрхэн зуур асар өндөр сэтгэгдэл төрүүлээд л тун удалгүй оюун санаанаас арчигдчихдаг.

Тэгвэл амьдарч буй нийгэм, цаг үеийнхээ мөн чанарыг гүн гүнзгий ойлгож, өөрийн оршин буй цаг хугацааныхаа утга учрыг итгэл дүүрэн “сийлэх”, сэтгэлзүйн дархлаа тогтооход тань туслах дараах гурван номыг санал болгож байна.

ХАН БЁН ЧОЛ – “ТАМИРДСАН НИЙГЭМ”

Уншигч түмний сэтгэлгээнд шинэ үеийн салхи оруулах, шинэлэг ном зохиол орчуулж гаргадгаараа бидэнд хэдийн танил дотно болсон “Тагтаа Паблишинг”-ийн сүүлд гаргасан бүтээлүүдийн нэг. Нэн орчин үеийн философич Хан Бён Чолийн “Тамирдсан нийгэм” хэмээх уг бүтээлд амжилтын төлөөх ширүүн өрсөлдөөнт энэ нийгэмд сэтгэл гутрал болон сэтгэлзүйн бусад эмгэг чухам яагаад өмнөх үеэс илүү түгээмэл болсон, үүний цаад шалтгаан юу болох, дүрэм журам бүхий өмнөх үеийнхнээс өнөө үе юугаараа ялгаатай зэргийг өгүүлжээ.

Хан Бён Чол энэ үеийн нийгмийг амжилтын нийгэм гэж тодорхойлсон бол бидний өмнөх нийгэм дэг журам бүхий, эмх замбараатай үе байсан гэжээ. Дэг журамт нийгэмд хүмүүсийн юу хийх ёстой, юу хийх ёсгүйг тодорхойлчихсон, иймдээ ч нэг буруу үйлдэл гаргахад л шорон, сэтгэцийн эмнэлэг зэрэг бидэнд туслах, бидний зовлонг хөнгөвчлөх институцүүд бэлэн байдгаараа онцлог.

Харин амжилтын нийгэм хүнд эрх чөлөөг нь бүрэн өгсөн мэт харагддаг ч үнэндээ амжилтад хүрэх дарамтаар өөрийгөө хүлж, өөрөө өөртэйгөө өрсөлдөх төгсгөлгүй, ялагчгүй өрсөлдөөн рүү түлхэн оруулдаг гэж тэр үзжээ. Өөрөөр хэлбэл өмнөх үеийн нийгэмд хүн хэн нэгэнд мөлжүүлдэг байсан бол өнөөдөр өөрөө өөртөө мөлжүүлж, тамир тэнхээгээ туйлдаа хүртэл баран, эцэст нь энэ үйл явц сэтгэлзүйн өвчлөлөөр илрэх болжээ хэмээсэн нь нэгийг бодогдуулна.

Сэтгэл гутрал нь дотооддоо өрнүүлсэн дажны шарх, хэт их эергээс болон тарчилж буй нийгмийн өвчин юм. Хүний мөн чанар өөрөө өөртөө дайн зарласан нь энэ. “Тамирдсан нийгэм” номын хэсгээс

БРЕНЕ БРАУН – “DARE TO LEAD”

“Уг ном нь хүн бүр хүчирхэг, өөртөө итгэлтэй, юу хийж байгаагаа мэддэг нэгэн шиг харагдахыг хүсдэг ертөнцөд эмзэг байдлаа хүлээн зөвшөөрөх зориг зүрхтэй байх тухай юм.” хэмээн Брене Браун номоо тодорхойлжээ. Хүний эмзэг дорой байдлыг судлахад амьдралынхаа 20 гаруй жилийг зарцуулсан эмэгтэй гэвэл та итгэх үү?

Эмзэг байдлаа хүлээн зөвшөөрч түүнийгээ бусадтай илэн далангүй хуваалцах сэтгэлзүйн дархлаатай болсноор бидний өдөр тутмын ажил амьдралд ямар том өөрчлөлт бий болох талаарх гайхалтай түүхийг өгүүлэгч Брене Брауны ээлжит нэгэн бүтээл “Daring Greatly” ном монгол хэлнээ саяхан орчуулагдаж, уншигч түмний гарт хүрсэн.

Уг бүтээлд Брене Браун ичгүүр, эмзэг байдлын талаар, тэр нь сэтгэл хангалуун амьдрах, цаашдын карьер, хувийн амьдралдаа шийдэмгий алхах зоригийг бий болгоход тусалдаг талаарх 12 жилийн судалгааны ажлын үр дүнгээ багтаажээ.

Харилцаа, хайр, хаа нэгтээ харьяалагдаж буйгаа мэдрэх нь зайлшгүй хэрэгцээ юм. Тиймдээ ч энэ хэрэгцээг тогтвортой хангахын тулд бид бусдаас эмзэг байдлаа нууж, гологдох вий гэх айдсаар эргээд өөрийгөө хязгаарлаж, ичгүүрийн тогтолцоог бий болгодог байна. Харин судлаач Брене Браун “Dare to Lead” номдоо бидний эмзэг байдлаа нуухын тулд хийдэг түгээмэл үйлдэл, бидэнд хаалт тавьж буй тэдгээр айдсыг арилгаж, бусадтай чин сэтгэлээсээ, харилцаа холбоотой амьдрахад туслах бодит арга барилыг дурдсан байна.

Эмзэг байдлаа хүлээн зөвшөөрөх зоригтой байна гэдэг нь ялах, ялагдах тухай биш харин таамаглахын аргагүй, шийдвэрлэх боломжгүй нөхцөлд тэсэж үлдэх зоригийг хэлнэ.  “Dare to Lead” номын хэсгээс

ВИКТОР ФРАНКЛ – “ХҮМҮҮНИЙ УТГА УЧРЫН ЭРЭЛД”

“Гашуун зовлонг гэтлэхэд туслах, шилмэл бүтээл” хэмээн мэргэжилтнүүдэд үнэлэгдсэн “Хүмүүний утга учрын эрэлд” бол энэ цаг үед бидний заавал уншваас зохилтой ном юм. 1946 онд туурвисан уг бүтээлдээ Виктор Франкл Дэлхийн II дайны жилүүдэд хорих лагерьт хоригдсон тухайгаа, тэр үеийн гашуун дурсамж, туршлагаа хүүрнэн бичжээ. Цөхөрсөн цаг үед ч гэсэн тэрээр хэрхэн амьдрах утга учраа олж, түүнийгээ хадгалж чадсан нь энэ номын гол өгүүлэмж юм.

Аймшигт, харгис хорих газарт тэсэж тэвчишгүй урт удаан хугацаанд шаналж байхдаа өөрийн нөхцөлөө эргэцүүлжээ. Гэр бүлийнхэн нь цөм хорих лагерийн шатаах зууханд тарчилж өөд болсон. Зугтаж чадсан ганц эгчийг нь эс тооцвол тэр цор ганцаар үлдсэн байлаа. Хайртай бүхэн нь үгүй болж, эрхэмлэж явсан бүхэн нь утга учраа алдаж, аймшигт харгислалын дор өлсөж цангаж явахдаа яаж амьдралын утга учраа алдалгүй авч үлдэж чадав аа? Хариултыг нь уг бүтээлийн хуудсыг сөхөх танд үлдээе.

Найдваргүй нөхцөлтэй нүүр тулсан ч, өөрчлөгдөхгүй тавиланд унасан ч амьдрал утга учиртай байж болно гэдгийг бид мартах ёсгүй. Юу чухал вэ гэвэл зовлонг ялалт болгон хувиргах, бэрхшээлээ ололт болгож чадах өөрийн тань цор ганц оршихуй хэр хүчтэй байдгийг таньж болно. Нөхцөл байдлаа өөрчилж чадахгүй цөхрөх үедээ эдгэрэшгүй өвчнийг төсөөлөөд үз, жишээ нь эдгээх боломжгүй хавдрын талаар. Бид өөрсдийгөө өөрчлөхийн төлөө зүтгэж болно.  “Хүмүүний утга учрын эрэлд” номын хэсгээс

Эх сурвалж Б.Пүрэвмаа, POSTED

ShareTweet
nomun

nomun

Холбоотой нийтлэл

Хурим дээр эхнэрээ цохисон узбек залуугийн бичлэг шуугиан тарив
Сонин хачин

Хурим дээр эхнэрээ цохисон узбек залуугийн бичлэг шуугиан тарив

nomun
2022-06-16
Олон унтраалгатай өрөөнд гацсан залуугийн түүх
Видео мэдээ

Олон унтраалгатай өрөөнд гацсан залуугийн түүх

munkhzul
2022-06-07
Холливудын хамгийн хатуу цензур бол Пентагон
Сонин хачин

Холливудын хамгийн хатуу цензур бол Пентагон

nomun
2022-05-05
Аз жаргалын дааврыг устгадаг долоон хэллэг
Бусад

Аз жаргалын дааврыг устгадаг долоон хэллэг

nomun
2022-05-05
Эрчүүд жирэмслэлтээс хамгаалах эм уудаг болно
Сонин хачин

Эрчүүд жирэмслэлтээс хамгаалах эм уудаг болно

nomun
2022-04-28

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Их уншсан

  • Тааламжтай өнгөрүүлсэн зуны амралт (эротик өгүүллэг)

    Тааламжтай өнгөрүүлсэн зуны амралт (эротик өгүүллэг)

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Нууцын нууц ба миний хайрт хадам дүү Эротик өгүүллэг

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Эротик өгүүллэг: Машинд xийсэн галзуу секс +18

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Эротик өгүүллэг +18

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Эротик өгүүллэг: Зусланд учирсан халуухан бүсгүй +18

    0 shares
    Share 0 Tweet 0
PteroDesign: Цэвэр цэмцгэр, тав тух, минималист орчинг хүсдэг хэн бүхэнд зориулж байна
Видео мэдээ

PteroDesign: Цэвэр цэмцгэр, тав тух, минималист орчинг хүсдэг хэн бүхэнд зориулж байна

munkhzul
2022-06-28
0

Цааш унших
Та өдөрт хичнээн калори шатаадаг вэ

Та өдөрт хичнээн калори шатаадаг вэ

2022-06-28
Г.Эрдэнэчимэг дуучнаараа нэрлэгдэхээр ханцуй шaмлaн ажилдаа оржээ

Г.Эрдэнэчимэг дуучнаараа нэрлэгдэхээр ханцуй шaмлaн ажилдаа оржээ

2022-06-28
Илүүдэл үсийг хэрхэн зөв авах вэ?

Илүүдэл үсийг хэрхэн зөв авах вэ?

2022-06-28
Сон Еэ Жин анхны хүүхдээ тээж буйгаа ЗАРЛАЛАА

Сон Еэ Жин анхны хүүхдээ тээж буйгаа ЗАРЛАЛАА

2022-06-28

Санал болгож байна

Шүдэнд тустай хүнсүүд
Зөвлөгөө

Шүдэнд тустай хүнсүүд

2017-02-07
Секс & Секс
Хайр&секс

Секс & Секс

2016-08-11
Хэлли Бэрри: Би киногоо үзээд өөрөөрөө бахархдаг
Оддын амьдрал

Хэлли Бэрри: Би киногоо үзээд өөрөөрөө бахархдаг

2016-12-22
“Херо интертаймент”-ийнхэн эргэж уулзах нүүртэй байхыг П.Анужинд санууллаа
Хүмүүс

“Херо интертаймент”-ийнхэн эргэж уулзах нүүртэй байхыг П.Анужинд санууллаа

2016-04-01
Шоуны ялагч Э.Ганболороодоо баяр хүргэе
Хүмүүс

Шоуны ялагч Э.Ганболороодоо баяр хүргэе

2014-04-05
Алмаазан хүрээтэй контакт линз бүтээжээ
Гадаад мэдээ

Алмаазан хүрээтэй контакт линз бүтээжээ

2014-01-01
Miss.mn

Мэдээлэл хуулбарлах хориотой. © 2011-2022 Miss.mn - Монголын эмэгтэйчүүдийн портал сайт.

  • Advantages and Disadvantages of Free Slots No Download
  • Best Essay Writing Service Review
  • How to Use an Essay Helper
  • Looking For Professional Essay Writers Online?
  • Нүүр
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
  • Шинэ мэдээ

Биднийг дагаарай

Үр дүн олдсонгүй
Бүх үр дүнг үзэх
  • Advantages and Disadvantages of Free Slots No Download
  • Best Essay Writing Service Review
  • How to Use an Essay Helper
  • Looking For Professional Essay Writers Online?
  • Нүүр
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
  • Шинэ мэдээ

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In