Радикал улаан хивс: “Met Gala-2021″ юу хэлэхийг хүсэв?

4734c2aed566f970a54da86ce417c447-500x274

Энэ оны “Met Gala” арга хэмжээний сэдэв нь “АНУ-ын тусгаар тогтнол” байлаа. Эх оронч үзэл, поп соёл, улс төрийг ийнхүү анхаарлын төвд оруулсаны зорилго юу вэ?

Хоёр жил гаруй хугацаанд цар тахлын халдвараас шалтгаалан үзэгдээгүй хурц гэрэл, алга ташилт, зурагчдын хөл хөдөлгөөн дахин амилж, “Met Gala” арга хэмжээг энэ долоо хоногт зохион байгууллаа. Арга хэмжээний хүрээнд алдартнууд, загвар зохион бүтээгч нар хэн нь сэдвийн дагуу хамгийн дуулиантай хувцас, урлаж, өмсч чадахаараа өрсөлдлөө.

Энэ оны арга хэмжээ “АНУ-ын тусгаар тогтнол” сэдэвтэй болов. Харин арга хэмжээнд оролцож, улаан хивсэн дээр алхсан одод “АНУ-ын тусгар тогтнол гэж юу вэ” гэх асуултад олон янзаар хариулав. Зарим нь тодорхой, зарим нь хурц тод, АНУ-ын түүх, соёл, сэтгэхүйг шингээсэн гайхалтай хувцсуудаар гоёжээ.

14MET-FASHION-chalamet-master1050-v2
merlin_194701248_a2b90ceb-3974-4a86-8736-164b111f471e-master105014MET-FASHION-megan-rapinoe-2-master1050merlin_194694786_858541b3-be10-4f8d-ae49-a733fd28c4cb-master105014MET-FASHION-Alexandria-Ocasio-Cortez-master1050

Жишээлбэл, Нью- Йоркийн төлөөлөгч Александрия Окасио Кортес улс төрийн үзэл суртлаа даашинзныхаа ханцуй, нуруун дээгүүр бичжээ. Тухайлбал, Аурора Жеймсийн бүтээсэн лусын дагина мэт тэр даашинзны нуруун дээр “Баячуудаас татвар ав” хэмээн тод улаанаар бичиж, хосолсон цүнх барьжээ.

Харин төлөөлөгч Кэролин Малони Антониос кутюрын бүтээл алтан шаргал, цагаан өнгө хосолсон нөмрөгөөр гоёжээ. Нөмрөгний дотор талаас “Эмэгтэйчүүдийн тэгш эрх” гэх бичиг унжжээ.

merlin_194696028_aaf91c7d-dbf5-4b8b-8b2d-ed34eaeebb69-master1050merlin_194698125_3be2f2b5-924f-4bbd-a3b3-886f25384bbb-master105014MET-FASHION-leon-bridges-master1050merlin_194707263_157ccd96-9db0-4917-afac-61feb94f10d1-master105014MET-FASHION-jennifer-lopez-master1050

Харин урлагийн одод уриа лоозон болохоос илүү “Барууны” гэх онцлогийг шингээсэн хувцсуудаар гангарсан харагдана. Леон Бриджс  загварын Боде фирмийн цэнхэр илгэн ковбой хүрэм өмсөж, Женифер Лопез арьсан бүрх малгай, Ральф Лаурений даашинз, хиймэл үстэй урт нөмрөгтэй ирсэн байна. Түүгээр зогсохгүй Ким Петрасын Коллина Страда жинхэнэ утгаараа морины толгойгоор гоёжээ. Мөн Наоми Осака өөрийн Гайти, Япон удмыг харуулан Louis Vuitton брендийн даашинз өмссөн аж.

14MET-FASHION-lil-nas-x-3-master1050
merlin_194727891_a2267a88-8ce2-4bea-8e23-76e9f910387b-master1050merlin_194697696_5934e35e-45cf-41ed-9401-bce4d8345418-master1050merlin_194697108_137e1928-8442-4dd3-9cb7-181b073a17bb-master1050merlin_194695845_617e0a97-5ec5-4460-ac7d-8fd0e192b3f5-master1050

Мөн олон хүн АНУ-ын далбааны цэнхэр, цагаан, улаан өнгөөр жигт хувцасласан байлаа. Жишээлбэл, Меган Рапино Сержиө Хадсоны бүтээл цагаан одтой цэнхэр цамц, улаан хослол өмсч, гар цүнхэн дээрээ “Ижил хүйстнээ сонирхогчдод итгэж байна” хэмээн бичжээ. Мөн Стелла МакКартни улаан өмд, цамцаар, Жюлиа Гарнер цагаан торон даашинз, Ниа Деннис цэнхэр комбинзоноор гангарчээ.

 merlin_194696757_c74837dd-1ea7-4004-88d3-d28732bb51c6-master1050
merlin_194702532_e3033bfa-5eb7-4ed1-b473-2add749518e2-master1050merlin_194711736_5c179b10-897d-4f1f-8a55-a89025e32738-master1050merlin_194701200_6df1fd3d-54a3-43d0-907c-1b516dc6d01b-master1050merlin_194704458_3f9f4ce7-9f66-4245-ab09-7b3c1c38c490-master1050

Радикал улаан хивс: “Met Gala-2021″ юу хэлэхийг хүсэв?
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.