Ч.НОМИН: Намын гишүүн болж суралцаж л байна

c12439_Nomin1_x800

Хэдхэн хоногийн өмнө Соёлын сайд Ч.Номин “Ард” санхүүгийн нэгдэлийн ТУЗ-ийн дарга Х.Ганхуягийн лайваар орсон бичлэг цахим орчинд цацагдсан нь нэлээдгүй шүүмжлэл дагуулжээ.

Тэрээр бичлэгийн үеэр “Одоо намын гишүүн болж суралцаж байна. Бизнесийг бодвол маш олон даргатай байдаг юм байна. Ерөнхий сайдаас гадна УИХ-ын гишүүд, намын шат шатны удирдлагууд гээд.

Төр засаг бодлого гаргадаг. Иргэд харин төр засгийнхаа бодлогыг ойлгох гэж хичээх хэрэгтэй юм шиг санагдсан. Жишээ нь Ковид-19 халдварын үед төрөөс иргэддээ QR кодыг нь бэлдэж өгөөд, PCR шинжилгээг нь ч бэлдэж өгөөд, вакциныг нь хүртэл бэлдэж өгөөд л байгаа” хэмээн хэлсэн нь шүүмжлэл дагуулаад байгаа аж.

Соёлын сайд Ч.Номингийн хувьд Цар тахлын үед эдийн засаг сайнгүй хаа хаанаа чармайж байгаа цаг үед зөвхөн одон медаль, тэмдэгт нэг тэрбум төгрөг зарцуулсан хэмээн шүүмжлэл дагуулж байсан билээ. Түүнчлэн Ардын хувьсгалын 100 жилийн тухай дуу бүтээхэд 100 сая төгрөг төсөвлөж, хөшөө дурсгал сэргээхэд 250 сая гэх мэтчилэн төсвийн буюу татвар төлөгчдийн мөнгөөр хэрхэн туйлж буй талаар баримтууд цацагдаж байсан.

http://www.arslan.mn/politics/party/631074.shtml


Ч.НОМИН: Намын гишүүн болж суралцаж л байна
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.