“Squid Game” драма “Netflix”-ийн рекордыг эвдлээ

EN_SQdGame_Main_PlayGround_Horizontal_RGB_PRE-810x500

“Netflix”-ийн цоо шинэ к-драма “Squid Game” нээлтээ хийгээд гуравхан хонож байгаа ч үзэгчдээс 562 оноо авч, тус платформын хамгийн өндөр үзүүлэлттэй Солонгос драма болжээ. Энэхүү амжилтыг өмнө нь 428 оноотой “Sweet Home” эзэмшиж байсан юм. Мөн үүнээс гадна энэхүү драма “Netflix”-ийн шилдэг цувралын жагсаалтын гуравдугаарт бичигдэж эхлэв. Тус бүтээлийн араас “Money Heist”, “Clickbait” зэрэг дэлхийн шилдгүүд жагсчээ.

“Squid Game” “Netflix”-ийн хамгийн өндөр үзүүлэлттэй Солонгос драма боллоо

Энэхүү олон ангит кинонд Пак Хэ Со, Ли Жүн Жэ нар гол дүр, Гон Ёоо Ли Бюн Хүн зэрэг одод туслах дүр бүтээжээ. Киноны үйл явдлыг хүргэхэд, асар өндөр шагналтай хүүхдийн тоглоомын тэмцээнд оролцож буй хэсэг бүлэг хүмүүсийн талаар өгүүлнэ. Харамсалтай нь, мөрий нь өндөр бөгөөд үхлээрээ төлөх аюултай. Киноны гол дүр цагдаагийн ажилтан Ви Ха Жүн алга болсон дүүгээ хайхаар тоглоомонд оролцдог бол Ли Жүн Жэ амьдралаа өөрчлөхөөр оролцдог.

Есдүгээр сарын 17-ны өдөр нээлтээ хийсэн “Squid Game” олон ангит киноны эхний бүлэг есөн ангитай аж. Харин хоёрдугаар бүлэг нь ирэх 2023 онд нээлтээ хийнэ гэсэн шуум гарчээ.


“Squid Game” драма “Netflix”-ийн рекордыг эвдлээ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.