Хүүхэд яагаад ядардаг вэ?

hh

Ямар нэг ажлыг удаан хийснээр хүн ядардаггүй харин хөдөлгөөн багатай, хүчилтөрөгчийн дутагдалтай, амьд харьцаа байхгүй үед хүмүүс ядарч эхэлдэг. Энэ нь хүүхдүүдэд маш их нөлөөлдөг бөгөөд үүнтэй холбоотойгоор “Хүүхдийн архаг ядаргаа” гэдэг нэр томьёо хүртэл гарч ирж байна. Энэ нь хүүхдэд гурван төрлөөр илэрч болно. Энэ нь хүүхдийн хувьд толгойд шинэ мэдээллүүд зөв горимоороо суухгүй бол зөрчилдөөн үүсэх, үүнээсээ болоод ядаргаа гэдэг зүйл үүсдэг. Үүнийг невроз, тик хөдөлгөөний алдагдлын хам шинж, эсвэл хэт төвлөрч чадахгүй анхаарлын сулрал зэрэг нэршлүүд гарч ирж байна.Ядаргааг тайлах хамгийн үр дүнтэй арга нь гүн нойр авах явдал юм.

Бид нарын нойрыг нэг шугамаар явдаг гэж үзвэл нойр өнгөц нойр, гүн нойр, зүүдний нойр гэж үечилж явдаг.

Гүн нойронд ямар үйл ажиллагаа явдаг вэ ?

Мэдрэлийн сүлжээнүүд хэвийн болж байдаг. Мөн бие организмийн эсийн нөхөн сэргэлт, ямар нэг өвчин туссан бол энэ нь хэвийн болдог, өдрийн авсан мэдээллүүдээ унтаж байх үед хэрэгцээт газруудад системчилж хайрцагладаг. Энэ нь мэдээллийг удаан санамждаа хадгалах уу? Түргэн санамждаа хадгалах уу ? зэрэг үйл явц өрнөдөг.

 22:00-03:00 цагийн хооронд энэ нойрны үйл ажиллагаа хамгийн чухал явагдаж, өсөлтийн даавар ялгарч, организмаа эрүүлжүүлээд хэрэгцээтэй мэдээллүүдээ зөв хадгалаад явж байх ёстой байдаг. Гэтэл 22:00 цагаас хойш унтаад эхлэхээр хүүхдэд аажим аажимдаа хортой. Учир нь хүүхэд гүн нойроо бүрэн авч чадаагүйн улмаас мэдрэлийн ядаргаанд орж эхэлдэг. Тиймээс хүүхдийг 22:00 цагт унтуулж сургах хамгийн чухал юм. Орондоо орохын өмнө цэнхэр дэлгэцийн хөх туяа харахгүй буюу гар утас, компьютер оролдохгүй байх учир нь хөх туяанд орсноор хүний нойр сэргэдэг. Өөрөөр хэлвэл энэ гэрэл уураг тархины мелатонин ялгараад үүний дараа аденозин гэдэг гормон ялгараад хүн бөх бат унтаж эхэлдэг. 22:00–03:00 гүн нойрыг хүн хамгаалж чадвал хүн мэдрэлийн ядаргаанд орохгүй байхад хамгийн чухал нөлөөтэй зүйл болно. Ковид -19 үед энэхүү нойрны асуудал зөрчигдөөд хүүхдүүд  унтах ёстой цагтаа унтахгүй мөн, хүчилтөрөгчийн дутагдал, хөдөлгөөний дутагдалд орсноор хүүхдийн ядаргаа өвчлөл үүсч байна.

Таны хүүхдэд дээрх шинж тэмдгүүд илрээд, дархлаа унаад байгаа бол хүүхдийн биеийн өсөлт дархлааг дэмжих, омега 3, лизин, глютамины хүчил, В-гийн төрлийн аминдэмүүдээр баялаг цереброфорт амин дэмийг өгөх нь зүйтэй.


Хүүхэд яагаад ядардаг вэ?
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.