107 настай эгч дүүс дэлхийн хамгийн өндөр настай ихрүүд болов

07-38

Японы 107 настай эгч дүүс дэлхийн хамгийн өндөр настай эмэгтэй ихрүүд гэдгээр дэлхийн дээд амжилт тогтоож, Гиннесийн амжилтын номонд оржээ. Дээд амжилт тогтоох үедээ (2021.09.01) Умено Сумияма, Коме Кодама нар 107 нас 300 хоногтой байв. Тэд 1913 оны арваннэгдүгээр сарын 5-нд Кагава мужийн Седо арал дээр төржээ. Ихрүүд гэр бүлээсээ 13-уулаа. Эгч дүүс дэлхийн хоёр дайныг үзэж, бага залуу наснаасаа одоог хүртэл тус тусдаа амьдарцгааж байна.

Өндөр настнуудын асрамжийн газарт амьдардаг ихрүүдэд нэг эсийн эмэгтэй ихрүүд дотроо хамгийн урт насалсан, дэлхийн хамгийн өндөр настай нэг эсийн ихрүүд гэсэн батламж гардуулжээ.

E_yn_0eUcAAmBxE-300x200 107 настай эгч дүүс дэлхийн хамгийн өндөр настай ихрүүд болов

Эх сурвалж: MIR24


107 настай эгч дүүс дэлхийн хамгийн өндөр настай ихрүүд болов
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.