Хүйтэн сэрүүний улиралд хүүхдийн дархлааг хэрхэн дэмжих вэ?

1427

Хүүхдийн дархлаа гэдэг бол бусад бүхий л эрхтэн системийн нэгэн адил хүүхдийг төрөх үед дархлааны тогтолцоо, бүтэц, үйл ажиллагааны хувьд гүйцэт хөгжлийг олоогүй байдаг. Ялангуяа хүүхэд төрөх үед гадаад орчинд гарч ирдэг. Энэ үед бүх зүйлс шинэ, тэр бүхэнд бол хүүхэд дасах шаардлагатай болдогЗөвхөн дархлааны тогтолцоо биш амьсгалын систем, хоол боловсруулах тогтолцоо, зүрх судасны тогтолцоо, дулаан зохицуулах  тогтолцоо гээд бүх эрхтэн системүүд гадаад орчинд дасан зохицох энэ үе бол эхээс төрмөгц эхэлдэг.

Энэ нь 1-2 сар үргэлжилдэг. Нярайн дархлааны систем тогтолцоо гэдэг бол эхийн хэвлийд байхдаа анх үүсч эхэлдэг. Төрөх үед бүрэн гүйцэд хөгжлийг олоогүй, хүүхэд гадаад орчны нөлөөлөл, урвалд маш цочимхой, өвчлөмтхий байдаг.

 Хүүхдийн дархлааны тогтолцоо аажимдаа бүрэлдэн тогтсоноор 5-7 насанд гүйцэд хөгжлийг олдог гэж үздэг.  Бага насны хүүхдийг өвчлүүлэхгүй байх, дархлааны системийг нь хэвийн ажиллуулахын тулд эцэг эхчүүд асран хамгаалагчид маш анхааралтай байх хэрэгтэй. Үүний тулд дараах зөвлөмжүүдийг баримтлах нь зүйтэй юм.

Хүүхдийг эхийн сүүгээр хооллох–Хүүхэд эхийн хэвлийд байхдаа эхийнхээ цусаар тэжээгдэж байдаг. Ээжээсээ дөнгөж төрмөгцөө ангир уургаа амласан цагаас эхлээд эхийн сүүгээр тэжээгддэг. Эхийн сүү бол маш тогтмол найрлагатай, тухайн хүүхдэд зориулсан хүүхдийн өсөлт бойжилтод шаардлагатай бүхий л хүнсний шимт бодисууд, минерал аминдэмээр маш баялаг. Эхийн сүү нь хүүхдийн ходоодонд их хялбар шингэдэг, тогтмол температуртай, хүүхдийн ходоод гэдсийг өвчлүүлэхгүй зэрэг нь хүүхдийн дархлаат тогтолцоог дэмжихэд нөлөөлж байдаг. Хүүхдийн сүүнд нь ээжээс нь дархлаа дамжиж ирдэг. Дархлааг хүүхэд ээж ааваасаа удамшуулж авдаггүй төрсний дараа бүрэлдэн тогтдог ийм зүйл. Хүүхэд ээжээсээ дархлааны тогтолцоо эсүүдийг бол авдаг. Тиймээс эхийн сүүгээр хооллох нь хамгийн чухал юм.

Нэмэгдэл хоолонд оруулах–Хүүхдийг 6 сар хүрмэгц нэмэгдэл хоолонд оруулж дасгах хэрэгтэй. Хүүхдэдээ нэмэлт хоол бэлтгэж өгөхдөө хүүхдэд хэрэгцээт аминдэмүүд агуулсан нэмэгдэл хоолонд оруулах нь чухал. Гэхдээ нэмэгдэл хоол өгч буй үедээ хүүхдээ хөхнөөс гаргахгүй байх нь зүйтэй.

Асаргаа сувилгаа–Хүүхдийг эхийн сүүгээр хооллох, нэмэлт хоолонд оруулахаас гадна асаргаа сувилгаа маш чухал. Шинээр ээж аав болж буй хүмүүсийн хувьд шинэ хүнээ хүлээж авахдаа баярлах сандрах зэрэгцэн, мэдэхгүй чадахгүй зүйлс урган гарч ирнэ. Шинээр төрж буй хүүхдэдээ тусгай булан, өрөө гаргаж, хүүхдийн ор, цагаан хэрэглэл бүхий л зүйлс нь тухайн хүүхдэд зориулсан ариун цэврийг дээд зэргээр сахидаг. Мөн томуу томуу төст өвчлөл туссан үедээ нярайн өрөөнд орохгүй байж хүүхдийг өрөөг ариун байлгах талаас ялангуяа эхний эхний 2 сарын хугацаанд маш сайн анхаарах хэрэгтэй.


Хүйтэн сэрүүний улиралд хүүхдийн дархлааг хэрхэн дэмжих вэ?
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.