Хоолны жор: Тэрияки соустай тахианы далавч шарах арга

265102-04122020-1607071054-230321724-thumbnail_Teriyaki-wing-2Хурдан хийгээд идчих хоолны жор хайж байна уу? Тэрияки соустай тахианы далавч шарах нь АМАРХАН бөгөөд АМТТАЙ болдог.

Орц:

  • Соя соус – ½ аяга
  • Бор сахар – 2 х.х
  • Гүнжидийн тос – 1 ц.х
  • Алимны цуу – 1 ц.х
  • Сармис – 3 хумс
  • Цагаан гаа /үрсэн/ – 1 х.х
  • Гүнжидийн үр – 1 ц.х
  • Төмсний цардуул – 1 х.х
  • Тахианы далавч – 1 кг

Хийх заавар:
1. Шарах шүүгээгээ 200С-д асааж, халаана
2. Соя соус, бор сахар, алимны цуу, гүнжидийн тос болон үр, сармис, цагаан гаа, төмсний цардуулаа хольж соусаа бэлдэнэ.
3. Далавчаа соустайгаа сайтар холино.
4. 30 минут таглан амрааж, амт оруулна. Яарч байвал энэ алхмыг алгасаж болно оо.
5. Торон лист дээр хооронд нь зайтай тарааж өгнө. Ингээд 200С-д 30 минут шараад, боллоо.


Хоолны жор: Тэрияки соустай тахианы далавч шарах арга
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.