Өнгөрөгч мягмар гаргийн үдэш жүжигчин Рассель Брэнд “Бэвэрли хиллс” хотхонд оддын партины дараа “Playboy”
сэтгүүлийн ихэр ододтой дотноор ярилцан зогсож байгааг паппарациуд барьжээ. Тэд ихэд дотноор удаан гэгч нь ярьж зогссон бөгөөд жүжигчин залуу машиныхаа цонхоор өнгийн Карла, Мелисса ихрүүдийг шинжиж байсан тухай “Сан” сайт мэдээлжээ.
Р.Брэнд дуучин Катти Перригээс өнгөрсөн онд салсан билээ. Өмнө нь Унгарын модель Николетт Барабас, Мексикийн дуучин Ориела Мэдэллин Амеро, жүжигчин Изабелла Брэвстэр зэрэг олон эмэгтэйтэй үерхэж байсан юм. Харин түүний ээлжит амрагаар “Playboy”-ын ихрүүдийн хэн нь байх бол гэдгийг шар хэвлэлийнхэн ангуучилсаар байна.
Б.Золзаяа