2022-06-25 15:12
Miss.mn
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Гадаад мэдээ
    • Улс төр
  • Видео мэдээ
  • Фото мэдээ
  • Урлаг
  • Спорт
  • Хүмүүс
    • СКАНДАЛ
    • Оддын амьдрал
    • Охид бүсгүйчүүд
    • Ярилцлага
  • Зөвлөгөө
    • Эрчүүд
    • Гоо сайхан
    • Эрүүл мэнд
    • Гэр бүл
    • Хоолны жор
    • Сэтгэлээ нээе
    • Хайр&секс
    • Хүүхэд
  • Загвар
  • Чөлөөт цаг
    • Домогт Хатад
    • Tехнологи
    • Зурхай
    • Сонжоо
    • Сонин хачин
    • Уран зохиол
Үр дүн олдсонгүй
Бүх үр дүнг үзэх
Miss.mn
Үр дүн олдсонгүй
Бүх үр дүнг үзэх
Нүүр Чөлөөт цаг Сонин хачин

Үр бүтээмжээр дүүрэн байхад чинь туслах ДОЛООН зөвлөгөө

nomun nomun
2021-10-06
0 0
0

Цаг үргэлж хичээгээд байхад л юмс санаснаар чинь болохгүй байна уу? Тэгвэл ухаалгаар суралцаж, бүтээмж дүүрэн байхад тань туслах хамгийн үр дүнтэй долоон зөвлөгөөг хүргэж байна.

ӨДӨР БҮР ТӨЛӨВЛӨГӨӨ ГАРГАЖ, ТОДОРХОЙГҮЙ БАЙДЛЫГ АРИЛГА

1-144301-1065958187

Өдрийг бүтээмжтэй өнгөрүүлж чадахгүй байгаа хүмүүсийн хамгийн том шалтгааны нэг нь тэд “яг одоо, өнөөдөр” юу хийхээ бүрэн дүүрэн мэддэггүй. Зөвхөн мэдлэг хуримтлуулах, мөнгө олох, жин хасах, эрүүл хооллох, бизнесээ босгох зэрэг ирээдүйн зорилгуудаа дотроо тээсээр явдаг. Гэхдээ мянга бодож, шаналахаас илүүтэйгээр “яг одоо хүссэндээ хүрэхийн тулд ямар үйлдэл хийх вэ” гэдэг хамгийн чухал.

Хэрэв таны өнөөдөр хийх зүйлс тодорхойгүй бол тархи илүү амархан, ач холбогдолгүй, богино хугацаанд сэтгэл ханамж өгөх өөр төлөвлөгөө боловсруулж эхэлдэг. Өөрөөр хэлбэл, хүмүүс үл мэдэх байдлаас болж урт хугацаанд өгөөжтэй чухал ажлаа хойшлуулахаас гадна цагаа дэмий үрж, бүтээмжээ бууруулдаг гэсэн үг. Яаралтай биш гэсэн шалтгаанаар хойшлуулсаар байтал хүсэл эрмэлзэл бага багаар унтарч, нэг л мэдэхэд ямар их цаг алдсанаа гайхан сэтгэлээр унах тохиолдол бий.

Тиймээс та өдөр бүр хийх зүйлсийнхээ (1-5) жагсаалтыг гаргах хэрэгтэй. Хамгийн гол нь төлөвлөгөөгөө нарийн, тодорхой гаргаж өгснөөр эргэж буцалтгүй түүндээ анхаарал хандуулах сэдлийг тархиндаа суулгаж өгнө. Ингэснээр өдөрт илүү шийдэмгий, бүтээмжтэй ажиллах боломжтой.

ОЛОН ЦАГААР АЖИЛЛАХЫН ОРОНД ЦӨӨН ЦАГТ БҮТЭЭМЖТЭЙ АЖИЛЛА

7 хоногт 40 цаг ажиллах үзэгдэл ер нь хаанаас гарч ирснийг та мэдэх үү?

АНУ-ын “Ford Motor” компанийн захирал Хенри Форд 1926 онд ажилчдынхаа дунд нэгэн сонирхолтой судалгаа явуулжээ. Тэрээр ажлын хоногийг 6-5, ажлын цагийг 10-8 болгож багасгахад ажилтнуудын бүтээмж эрс нэмэгдсэн байна. Сүүлийн хувилбар нь компани болон ажилтнуудад харилцан ашигтай тусжээ. Илүү цагаар ажиллах тусам бүтээмж буурдаг гэдгийн тод жишээ энэ аж.

7 хоногт 60-аас илүү цагаар ажиллах хуваарь хоёр сараас дээш хугацаанд үргэлжилбэл бүтээмж алдагдал нь хуримтлагдсаар 7 хоногт 40 цагаар ажиллаад дуусгах боломжтой байсан даалгаврыг ижил хугацаанд ч гүйцэтгэж чадахааргүй байдалд хүрдэг байна.

Мөн АНУ-ын армиас явуулсан судалгаагаар “долоо хоногт өдөр бүр 1 цагийн нойр алдвал цусан дахь алкохолын хэмжээ 0.10 байгаатай дүйцэхүйц хэмжээнд танин мэдэхүйн чадвараа алддаг” гэдгийг тогтоожээ. Ажилдаа согтуу ирвэл халагдаж мэдэх ч шөнөжин нойргүй хоновол ажлын нэг өдрийг ямар ч үр дүнгүй өнгөрүүлэх нь байна. Ийм учраас бид олон цагаар ажиллах бус хангалттай нойр авч, өөртөө цаг гаргаж, бүтээмжээ өндөр байлгахад анхаарлаа хандуулах нь хамгийн чухал.

Д.ЭЙЗЕНХАУРЫН ХҮСНЭГТ: ЧУХАЛ БА ЯАРАЛТАЙ АЖЛЫГ ТЭНЦВЭРТЭЙ ХУВААРИЛ

АНУ-ын ерөнхийлөгч асан Д.Эйзенхаурын гаргасан хүснэгт нь ажлаа эрэмбэлэн хуваарилах шалгарсан аргуудын нэг юм. Тэрээр “Надад чухал ба яаралтай гэсэн хоёр төрлийн ажил байдаг. Яаралтай нь хэзээ ч чухал байдаггүй, чухал нь хэзээ ч яаралтай байдаггүй” хэмээн хэлсэн байдаг. Гэтэл бодит байдал дээр бид алинд нь их анхаарал хандуулдаг бол?

Та өөрийн хийх ёстой ажлаа Д.Эйзенхаурын хүснэгтийн дөрвөн нүдэнд хуваарилснаар хэр их цагийг шаардлагагүй зүйлсэд зарцуулдаг болон таны амьдралд юу хамгийн чухал гэдгийг олж харна.

Яаралтай хэдий ч чухал биш ажлууд хүнийг бухимдуулах нь нийтлэг. Энэ ангилалд янз бүрийн и-мэйлд хариу өгөх, уулзалт товлох, бичиг баримт янзлах зэрэг ажлууд багтаж болох юм. Харин бид хамгийн чухал ажилдаа төвлөрөх цагийг тусад нь гаргадаг байх хэрэгтэй. Тухайлбал лидерүүдийн хувьд компанийнхаа урт хугацааны стратегийн зорилтыг тодорхойлох, хүний нөөцийнхөө хөгжилд анхаарах, шинэ брэнд бий болгох гэх мэт бодлогодоо заг зарцуулах нь зүй ёсны хэрэг. Эдгээрийг хойшлуулах нь урт хугацаандаа ямар их хор хохирлыг авчрахыг хэн ч таашгүй.

Д.Эйзенхаурын хүснэгт хүмүүст үнэт цагаа зөв зохистой ашиглаж, чухал зүйлсээ орхигдуулахгүй байхад тусална. Хэрэв та ажлаа зөв хуваарилж чадалгүй, өдрийг бүтээмжгүй өнгөрүүлж байгаа мэт санагдаж байвал энэ аргыг заавал туршиж үзээрэй.

ОЛОН АЖЛЫГ ЗЭРЭГ АМЖУУЛАХААС ЗАЙЛСХИЙЖ, НЭГ ЗҮЙЛД АНХААРЛАА ГҮН ТӨВЛӨРҮҮЛ

Судалгаанаас харахад нэг ажлаас нөгөө ажил руу шилжих эсвэл бусад зүйлс анхаарал сарниулсан тохиолдолд та хийж байсан зүйлдээ дахин төвлөрөхийн тулд дунджаар 25 минутыг зарцуулдаг байна. Энэ үзэгдлийг “анхаарал сарнилтын эмгэг” гэж нэрлэдэг. Тархи нэг ажлаас нөгөө рүү амархан шилжиж чадахгүй, энэ үед анхаарал төвлөрүүлэх чадвар тодорхой хэмжээгээр буурч байдаг.

Олон ажлыг зэрэг амжуулах гээд дахин дахин төвлөрөх гэж оролдох нь тархины эрч хүчийг шавхдаг. Ийм шалтгаанаар өдрийн төгсгөлд ихэнх хүмүүст ядарсан, эрч хүчгүй мэдрэмж төрдөг байна. Тиймээс та хамгийн чухал зүйл дээрээ тодорхой цагт гүн төвлөрч ажиллавал илүү бүтээмжтэй байх болно.

“Deep work” номын зохиолч Кал Ньюпорт өөрийн тогтсон цагийн төлөвлөгөөтэй болох замаар гүн төвлөрч ажиллах аргыг санал болгожээ. Жишээ нь, 18:00-д ажлаа дуусгана л гэсэн бол 18:00-аас хойш ямар ч ажил хийхгүй байх хэрэгтэй.

Энэ арга барил хэтэрхий хүнд сонсогдож байвал арай хөнгөхөн хэлбэр буюу 40 минут гүн төвлөрч ажиллаад богино хугацааны завсарлага авах байдлаар бүтээмжээ нэмэгдүүлэх боломжтой.

“ПАРКИНСОНЫ ХУУЛЬ”: АЖЛАА ТӨЛӨВЛӨСӨН ХУГАЦААНДАА АМЖУУЛЖ СУР

Хэрэв та төлөвлөсөн зүйлийнхээ хугацааг сунгах хандлагатай бол Паркинсоны хуулийг ашиглах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл хоёр цагт дуусгах ажлыг хийхдээ өөртөө зөөлөн хандаж, энэ өдөртөө л дуусгахад болно гэж далд ухамсартаа бодох нь таныг илүү сэтгэл түгшсэн, төвөгтэй байдалд оруулдаг. Үнэндээ та уг жижигхэн даалгаврыг гүйцэтгэхийн тулд бүтэн өдрийг ч зарцуулах магадлалтай.

Өөртөө илүү цаг олгох нь ажлын чанарыг сайжруулахгүй л болов уу. Харин өдөржингөө “Үүнийг хэрхэн дуусгах вэ” гэсэн бухимдал, дарамт, санаа зовох байдал үүсдэг. Цагаа зөв хуваарилснаар бусад ажилдаа цаг гаргаж чадахаас гадна өөртөө үүсгэж буй сэтгэл түгшсэн байдлыг багасгана. Нэг ёсондоо хийх зүйлээ аль болох бодитой, богино хугацаанд амжуулна гэсэн зорилт тавих хэрэгтэй. Хэрэв бид эцсийн хугацаандаа багтаж тухайн даалгаврыг дуусгаж чадна гэсэн далд ухамсрыг суулгаж чадвал хийх арга олдож л таарна.

Зөв дарамт, шахалтыг мэдэрснээр хүмүүс богино хугацаанд гайхалтай зүйлийг амжуулах чадамжтай болдог. Гэнэт л асуудлыг шийдэж, бүтээгч машин болдог үе бид бүгдэд байдаг шүү дээ. Нэг талаараа дарамт нь шалтаг хайж, үнэт цагаа үрэхийн оронд хамгийн чухал зүйлдээ өөрийгөө хүчлэн гүн анхаарлаа төвлөрүүлэхэд түлхэц болж өгдөг.

АМЖИЛТЫН 80 ХУВИЙГ АВЧИРДАГ 20 ХУВИЙН АЖИЛДАА ЦАГАА ЗАРЦУУЛ

Паретогийн 80/20-ийн зарчим нь хүмүүсийн ажил, амьдралын хамгийн чухал, үнэт зүйлсийг тодорхойлоход оршино. Уг зарчмаар бидний хийж буй зүйлсийн 20 хувь нь амжилтын 80 хувийг авчирдаг. Энэ 20 хувийн ажилд илүү их цаг, хүчин чармайлт, эрч хүчийг зарцуулах хэрэгтэй.

Харин бидний хийж байгаа зүйлсийн 80 хувь нь амжилтын ердөө 20 хувийг эзэлдэг. Тиймээс бид дааж давшгүй их ажил хийж, толгойгоо гашилгахын оронд амжилтын 80 хувийг авчирдаг тэр 20 хувийн ажлыг л чанартай хийхэд хангалттай. Тэгэхээр үр ашиг багатай зүйлсэд “үгүй” гэж хэлж сурах нь таныг сэтгэл ханамжтай амьдрахад тусална.

Бидний ихэнх нь олон хэрэггүй зүйлтэй зууралдаж яваагаа анзаардаггүй. Угтаа бол цөөн хэдэн зүйл таны аз жаргал, сэтгэл зүй, ажлын амжилт, эрүүл мэнд, эд баялагтай нягт холбоотой байдаг. Эдгээр зүйлсээ тодорхойлсны дараа бичиж тэмдэглэн, өдөр бүр төлөвлөж түүндээ цаг гаргаж байгаарай.

Гэхдээ ямар зүйлд үгүй ямарт нь тийм гэж хариулах хэрэгтэй вэ гэдэг асуудалтай тулгарна. Үнэхээр ялгаж чадахгүй тохиолдолд бүх хийх хэрэгтэй зүйлсээ гарах үр дүнтэй нь жагсааж бичээд, хэрэгтэй хэрэггүйгээр нь үнэлэх хэрэгтэй. Хэн ч муу хүн болж харагдахыг хүсдэггүй тул “тийм” гэж хэлэх нь хүмүүст хялбар байдаг ч шаардлагатай үед “үгүй” гэж хэлж сураарай.

ЯГ ОДОО ХИЙЖ ЭХЭЛ

Үйлдэл хийж байж өөрчлөлт ирнэ. Эдгээр зөвлөмжүүдээс багадаа 3 техникийг нь туршаад үзвэл та бүтэн өдрийн турш өндөр бүтээмжтэй ажиллах боломжтой. Их ажиллахаас илүү ухаалаг ажиллах нь таныг сэтгэл хангалуун амьдрахад туслах хамгийн зөв сонголт юм.

Эх Сурвалж: Yolo.mn 

https://www.yolo.mn/z/6816

ShareTweet
nomun

nomun

Холбоотой нийтлэл

Хүмүүс

Крис Брауны клипэнд тоглосон алдартан ШҮҮМЖЛЭЛД өртөв

munkhzul
2022-06-24
Хён Бин Мадам Тюссогийн музейд заларна
Видео мэдээ

Хён Бин Мадам Тюссогийн музейд заларна

munkhzul
2022-06-21
Б.Чойжилсүрэн: Шоуны арын албаныхан бол шидтэнгүүд
Урлаг

Б.Чойжилсүрэн: Шоуны арын албаныхан бол шидтэнгүүд

munkhzul
2022-06-21
Чарли Чаплины охин Жеральдиндаа бичсэн захидал
Хүмүүс

Чарли Чаплины охин Жеральдиндаа бичсэн захидал

munkhzul
2022-06-21
Олон улсын ИОГИЙН ӨДӨР: Иогийг сонгосон Холливудын одод
Өнөөдрийн онцлох

Олон улсын ИОГИЙН ӨДӨР: Иогийг сонгосон Холливудын одод

nomun
2022-06-21

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Их уншсан

  • Тааламжтай өнгөрүүлсэн зуны амралт (эротик өгүүллэг)

    Тааламжтай өнгөрүүлсэн зуны амралт (эротик өгүүллэг)

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Нууцын нууц ба миний хайрт хадам дүү Эротик өгүүллэг

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Эротик өгүүллэг: Машинд xийсэн галзуу секс +18

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Эротик өгүүллэг +18

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Эротик өгүүллэг: Зусланд учирсан халуухан бүсгүй +18

    0 shares
    Share 0 Tweet 0
РАДИО, ТЕЛЕВИЗИЙН ИНЖЕНЕР Мөнхдэлгэрийн ДАВААНЯМ-ыг танилцуулж байна
Видео мэдээ

РАДИО, ТЕЛЕВИЗИЙН ИНЖЕНЕР Мөнхдэлгэрийн ДАВААНЯМ-ыг танилцуулж байна

munkhzul
2022-06-24
0

СУИС-ийн Радио Телевиз Медиа Урлагийн сургуулийн төгсөгч, РАДИО, ТЕЛЕВИЗИЙН ИНЖЕНЕР Мөнхдэлгэрийн ДАВААНЯМ-ыг танилцуулж байна. Та манай сургуулийн элсэлттэй холбоотой дэлгэрэнгүй...

Цааш унших
Наршихаас хэрхэн сэргийлэх вэ?

Наршихаас хэрхэн сэргийлэх вэ?

2022-06-24
Алдартнууд хөхний даруулга хэрэглэхгүй байх трэнд ДЭЛГЭРҮҮЛЖ эхэллээ

Алдартнууд хөхний даруулга хэрэглэхгүй байх трэнд ДЭЛГЭРҮҮЛЖ эхэллээ

2022-06-24
Darа-ийн хуваалцсан түүх фенүүдийг нь ГАЙХШРУУЛАВ

Darа-ийн хуваалцсан түүх фенүүдийг нь ГАЙХШРУУЛАВ

2022-06-24
Дөчин насандаа шинэ мэргэжил эзэмшихэд яагаад оройтойхгүй вэ?

Дөчин насандаа шинэ мэргэжил эзэмшихэд яагаад оройтойхгүй вэ?

2022-06-24

Санал болгож байна

Өнөөдрийн зурхай /2013 оны 12-р сарын 21/
Зурхай

Өнөөдрийн зурхай /2013 оны 12-р сарын 21/

2013-12-21
Ондойж тонтойсон өгзөгтэй бүсгүйчүүд 18+

Ондойж тонтойсон өгзөгтэй бүсгүйчүүд 18+

2015-07-04
Сайн хань амьдын диваажин
Зөвлөгөө

Сайн хань амьдын диваажин

2014-06-14
Хамгийн өндөр цалинтай 10 мэргэжил
Сонин хачин

Хамгийн өндөр цалинтай 10 мэргэжил

2018-11-21
Хэн нь сайхан цээжтэй вэ? +18 /фото/

Хэн нь сайхан цээжтэй вэ? +18 /фото/

2013-07-19
Солонгосын эрэгтэй кино жүжигчид /ФОТО/
Хүмүүс

Солонгосын эрэгтэй кино жүжигчид /ФОТО/

2016-09-26
Miss.mn

Мэдээлэл хуулбарлах хориотой. © 2011-2022 Miss.mn - Монголын эмэгтэйчүүдийн портал сайт.

  • Advantages and Disadvantages of Free Slots No Download
  • Best Essay Writing Service Review
  • How to Use an Essay Helper
  • Looking For Professional Essay Writers Online?
  • Нүүр
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
  • Шинэ мэдээ

Биднийг дагаарай

Үр дүн олдсонгүй
Бүх үр дүнг үзэх
  • Advantages and Disadvantages of Free Slots No Download
  • Best Essay Writing Service Review
  • How to Use an Essay Helper
  • Looking For Professional Essay Writers Online?
  • Нүүр
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
  • Шинэ мэдээ

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In