“Squid Game” киноны жүжигчин инстаграмд дагагчийнхаа тоогоор тэргүүлжээ

05102021-1633412184-2010856184-1633290601-jhy

“Squid Game” киноны жүжигчин бүсгүй Жун Хо Ён Өмнөд Солонгосын инстаграм дахь хамгийн их дагагчтай эмэгтэй жүжигчин болжээ. Түүний инстаграмын дагагчдын тоо өмнө нь жагсаалтыг тэргүүлж байсан алдарт жүжигчин Сон Хэ Кёг болон Ли Сон Гён нарынхыг давжээ.

Сүүлийн үед “Squid Game” кино тренд болж байгаа учир жүжигчин Жун Хо Ёны инстаграм дагагчийн тоо тасралтгүй өссөөр байгаа юм. Тодруулбал, хоёр долоо хоногийн дотор 400 мянгаас 10 сая дагагчтай болж, 20 дахин нэмэгдсэн байна. Түүний инстаграм хаяг одоогоор 13,5 сая гаруй дагагчтай болоод байгаа юм.

Жүжигчин Жун Хо Ён нь 1994 онд төрсөн, өдгөө 27 настай бүсгүй юм. Тэрээр 16 наснаасаа загварын ерөнтөцөд хөл тавьсан ба Korea’s Next Top Model-д оролцож байв. Өмнө нь хамтлаг, дуучдын дөрвөн видео клипэнд тоглож байсан түүний хувьд  “Squid Game” киноны Кан Сэбёк нь хамгийн анхны киноны дүр юм. Сонирхуулахад тэрээр 36 настай жүжигчин Ли Дон Хвитэй 2016 оноос болзож байгаа аж.

Та “Squid Game” киноны жүжигчин, модель Жун Хо Ёны  инстаграмыг үзэх бол ЭНД дарна уу.

Эх сурвалж: allkpop


“Squid Game” киноны жүжигчин инстаграмд дагагчийнхаа тоогоор тэргүүлжээ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.