Бритни Спирсийн хөвгүүд олны хайрыг татав

26ee1576da6d7dbfa964a306848e223e

Попын гүнж Бритни Спирсийн хөвгүүд гэрийнхээ гадаа авга ахтайгаа зургаа авахуулсан нь цахимд тавигдаж, олны хайрыг татлаа. 16 настай Шон, 15 настай Жейден нарын аз жаргалтайгаар инээсэн зургийг авга ах Эдди Моралес нь цахим хуудсандаа оруулсан байна.

39 настай Бритни Спирс, түүний экс нөхөр рэпер, бүжигчин Кевин Федерлайн нарын дундаас төрсөн хөвгүүд модель болохоор сайхан залуус гэгддэг. Кевин, Бритни нарыг салсны дараа шүүх хөвгүүдийг өсгөх эрхийг аавд нь өгсөн билээ. Дуучин бүсгүй хоёр хүүдээ тэтгэмж төлж, маш ховорхон уулздаг байна.

Кевиний ах, бүжигчин Эдди Моралес ач дүү нартаа өөрийн хүү шигээ ханддаг аж. Тэрбээр зургандаа “Кевин бол гайхалтай залуусыг өсгөж чадсан сайн аав” гэсэн тайлбар бичжээ.

Тэрбээр мөн “Хүнд цаг үед чамд гэр бүл байгааг мэдрэх үргэлж гайхалтай. Энэ бол амьдрах учир шалтгаан. Миний дүү нарыг хар даа. Тэд өмнө нь миний тохойноос жижигхэн байсан бол одоо надаас өндөр болцгоожээ. Хайртай шүү, Кевин. Чи жинхэнэ эрчүүдийг өсгөсөн. Чамайг ямар гайхалтай аав болохыг дэлхий хараг” гэж бичсэн байлаа.

Тэгвэл Бритни хамгийн сүүлд өнгөрсөн гуравдугаар сард хөвгүүдийнхээ зургийг нийтэлжээ. Хөвгүүд олны нүдэнд ил байх дургүй учир Бритни хөвгүүдээсээ зөвшөөрөл авч байж зургийг нь нийтэлсэн гэнэ.

Бритни одоо сүйт залуу Сэм Асгаритайгаа хуримаа хийхээр бэлтгэж байгаа юм. Тэрбээр 40 нас хүрэхээсээ өмнө хуримаа хийж, хүүхэдтэй болохыг хүсэж байгаа аж.


Бритни Спирсийн хөвгүүд олны хайрыг татав
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.