Синди Кроуфордын хөрөнгө $225 сая болж, “Forbes”-ийн тэрбумтан эмэгтэйчүүдийн жагсаалтад багтав

АНУ-ын хамгийн чинээлэг хийгээд өөрийн хүчээр амжилтад хүрсэн тэрбумтан эмэгтэйчүүдийн жагсаалтыг “Forbes” гаргалаа.

Тэрбумтан эмэгтэйчүүдийн хөрөнгө 31 хувиар өсөж, 118 тэрбум ам.доллар болсон байна. Түүнчлэн тэдний гуравны хоёр нь дангаар болон хамтран компани үүсгэн байгуулсан, 26 нь Гүйцэтгэх захирлууд байгаа аж.

Энэ оны жагсаалтад 26 эмэгтэй шинээр нэмэгдсэний нэг нь загвар өмсөгч асан Синди Кроуфорд юм. Тэрбээр 2004 онд арьс арчилгааны “Meaningful Beauty” брэндийг үүсгэн байгуулж байжээ. Синди Кроуфорд тус компанийн 50 хувийг эзэмшдэг, хөрөнгө нь 225 сая ам.доллароор хэмжигдэж байна.

Г.Хулан |@KhulanGanzorig


Синди Кроуфордын хөрөнгө $225 сая болж, “Forbes”-ийн тэрбумтан эмэгтэйчүүдийн жагсаалтад багтав
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.