Хүн төрөлхтний бэлгийн амьдралд өөрчлөлт оруулсан нээлтүүд

98a7232f09ed8dda856a1d5f3c3a5d5e

Одоо ч хүний анатомид бидний мэдэхгүй шинэ зүйлүүд гарч ирдэг нь сонин. Тэгвэл урьд өмнө нь ийм юу нь үл мэдэгдэх зүйлүүд илүү их гарч ирдэг байсан ба тухайн үед хүмүүс энэ тухай зөвхөн таамаг л дэвшүүлж чаддаг байжээ. Энэхүү нийтлэлээс хүн төрөлхтний бэлгийн амьдралын талаарх томоохон нээлтүүдийг олж мэдээрэй.

 

1Эр бэлгийн эсийн нээлт

 

Эр бэлгийн эс байдаг тухай бүгд мэддэг байсан. Гэхдээ энэ нь амьд эсүүдээс бүрддэг талаарх мэдээлэл дэлхий нийтийг цочирдуулж байсан юм. Үрийн шингэний бүтцийг анх Нидерландын эрдэмтэн Антони ван Левенгук 1677 онд тайлбарласан байна. Левенгук микроскопын шүтэн бишрэгч байсан бөгөөд мэдээжийн хэрэг үүгээрээ юуг харах тухай жагсаалтыг аль хэдийнээ гаргачихсан байдаг байсан байх.

Эрдэмтэн үрийн шингэнээ авч микроскопын тусламжтайгаар түүнийг харсан байна. Үүгээр тэр тухайн шингэн амьд эсүүдээс бүрдэж байгааг олж харжээ. Антони уг шингэнийг “үрийн шингэн” гэж нэрлээгүй бөгөөд уг нэршил хожим нь бүтэж байсан ажээ. Тэрбээр өхөөрдөж “үрийн амьтад” (animalcules) хэмээдэг байж.

Энэхүү нээлт нь хүний нөхөн үржихүйн талаар эрдэмтдийн төсөөллийг өөрчилсөн юм. Левенгук эдгээр “амьтдыг” өндгөн эс бүрэлдэхэд гол үүрэг гүйцэтгэдэг тухай нэмж хэлэхэд бүгд түүнийг шоолж байсан түүхтэй.

Үүнээс гадна бараг зуун жилийн турш эрдэмтэд үрийн шингэн өөрөө өөрийгөө бүрэлдүүлдэг гэж боддог байсан байна. Үр хөврөл дэх үрийн шингэний үүргийг Италийн байгаль судлаач Лазаро Спалланцани баталж байсан бол ”эр бэлгийн эс” гэдэг нэр нь XIX зууны эхээр л гарч ирж байжээ.

 

Эр бэлгийн эсийн нээлт

2“Сугар гаригийн хайр ба энхрийлэл” – Хэлүүний талаарх урт түүх

 

Эмэгтэйчүүдийн хөлийн дунд юу байдгийг эрт дээр үеэс хүмүүс мэддэг байсан. Гиппократ үүнийг “albatra” эсвэл ”virga” гэдэг байсан бол Арабын эмч Абулкасис “tentigo” гэж нэрлэдэг байсан ажээ. Гэвч хэлүүний талаар мэдсэн анхны эр хүнээр Италийн мэс засалч Реальдо Колумбус тодорч байсан. 1559 онд тэрээр зуу гаруй өвчтөнүүдийн бэлэг эрхтэнд үзлэг хийгээд бүх эмэгтэйчүүд жижигхэн булчирхайтай байсан тухай мөн энэ нь “хүрэх үед улам хатуу болж, эр хүний ​​бэлэг эрхтэн шиг болж эхэлдэг” хэмээжээ.

Үүний дараа хэлүү удаан хугацаанд (маш удаан хугацаанд) мартагдаж, дараа нь эмэгтэйчүүд үүнийг сонирхож эхэлсэн байна. 1966 онд сэтгэл судлаач Мэри Жейн Шерфи ”Байгаль, эмэгтэй бэлгийн хувьсал”-даа хэлүүнд ”анхаарал хандуулсан” бөгөөд дараа нь 1975 онд 9 эмэгтэй “сонирхогчдын дугуйланд” цугларчээ. Тэд бие махбод, таашаалынхаа талаар илүү ихийг мэдэхийг хүсэж байсан тул цугларч, дотуур хувцсаа тайлж, дугуйланд сууж байхдаа гар хангалга хийдэг байсан бөгөөд үүнээс улбаалан хэлүү бэлгийн таашаалд ямар их ач холбогдолтойг нь хүмүүс мэдсэн юм.

Гайхалтай нь, энэхүү эрхтний судалгаа өнөөг хүртэл үргэлжилсээр байгаа юм. Жишээлбэл, эрдэмтэд үүнийг зөвхөн таашаал авахад л хэрэгтэй эсэх талаар огт ойлголтгүй хэвээр байна.

 

“Сугар гаригийн хайр ба энхрийлэл” - Хэлүүний талаарх урт түүх

3Эмэгтэйчүүдийн биеийн бүх үнэн

 

Эмэгтэйчүүдийн бэлгийн дур таашаалын талаарх түүх маш урт удаан, ярвигтай. 13-р зуунд эрдэмтэд эмэгтэйчүүдийн дур тавилтыг жирэмслэх явцтай холбох нь элбэг байв. Тэд эмэгтэй хүн дүр ханалгүйгээр хүүхэд олох боломжгүй гэдэгт итгэдэг байсан юм. Энэ тухай бид дундад зууны бичээснүүдээс олж мэдсэн бөгөөд энэ нь тийм ч таатай мэдээ биш аж. Учир нь хүчиндүүлсэн эмэгтэй жирэмсэн болсон бол тухайн хүнийг таашаал авсан буюу хүчээр бэлгийн харьцаанд ороогүй гэж үздэг байжээ.

1940 онд Альфред Кинси гэх эрдэмтэн бэлгийн харьцаа болон таашаал авах тухай ихээхэн судалгаа хийсний үндсэн дээр эмэгтэйчүүд ч мөн гар хангалга хийдэг бөгөөд дур тавьдаг тухай дэлхийд зарласан юм.

 

Эмэгтэйчүүдийн биеийн бүх үнэн

4″Жи” цэг

 

“Жи” цэгийн түүх Германы анатомич Эрнст Графенбергээс эхлэлтэй. Тэрээр өөрийн судалгаагаар эмэгтэйчүүдийн дур тавилтын талаарх сэдвийг ч мөн хөндсөн юм.

Графенберг үтрээний дотор маш мэдрэг хэсгийг олсон байна. Өнөөдөр энэхүү хэсэг нь “Жи” цэг гэсэн нэршлээрээ олонд танигдсан бөгөөд үүнийг “гол эротик цэг” гэж тодорхойлдог болжээ.

Эрдэмтдийн сонирхлыг уг нээлт нэг их татаагүй ч 30 жилийн дараагаас энэ нь маш чухал сэдэвт тооцогддог болсон ажээ. 1981 онд Беверли Виппл болон Жон Перри нар Графенбергийн таамаглалтай санаа нийлж уг цэгийг “Whipple Tickle” гэж нэрлэх гэсэн боловч сүүлд “Жи” цэг гэж нэрлэсэн байна. Энэ нь Графенбергийн дурсгалд зориулсан нэршил бөгөөд тэр өөрийн нэрийг ийн мөнхөлсөндөө таатай хандах байсан үгүй нь сонирхолтой.

 

"Жи" цэг

Хүн төрөлхтний бэлгийн амьдралд өөрчлөлт оруулсан нээлтүүд
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.