Меган Фокс өөрийн биедээ сэтгэл хангалуун байдаггүй

e9d080003ddba8e7e8f73ffbf65cfc1f-810x500

Холливудын халуухан бүсгүй Меган Фокс найз залуугийнхаа хамт “GQ” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа дисморфия эмгэгийнхээ талаар дэлгэрэнгүй ярьжээ. Дисморфия нь сэтгэцийн нэгэн төрлийн эмгэг бөгөөд гадаад төрхөндөө үргэлж сэтгэл хангалуун бус байж, аль нэг эрхтэнээ өөрчлөхийг хүсэх эрмэлзэл юм.

Өдгөө 35 настай Меган Фокс бусдын л адил биеийнхээ аль нэг хэсгийг өөрчлөхийг хүсдэг талаараа ярьсан байна.

Харин найз залуу Машин Ган Келлигийн хувьд хар тамхины хэрэглээ, өсч төрсөн орчноосоо шалтгаалан стрессийн дараах сэтгэл хямралтайгаа тайлбарлажээ. Тэрбээр “Би зүгээр л өдөр бүр үхэлгүй амьдрахыг хичээж байна. Меган намайг асуудлаа даван туулж, шүтэн бишрэгчидтэйгээ илүү нээлттэй байхад минь туслахыг хичээдэг. Хэн ч миний талаар сайн мэдэхгүй. Би тэрэн шиг даруухан байхыг хүсдэг” гэж ярьжээ.

Меган 2020 оны тавдугаар сард Брайан Остинаас салж, дараа сараас нь Келлитэй үерхэж эхэлсэн. Меган хэлэхдээ “Хүмүүс биднийг төгс гэж хардагт дургүй. Келли бид хоёрын харилцаа илүү гүн гүнзгий, утга учиртай” гэжээ.


Меган Фокс өөрийн биедээ сэтгэл хангалуун байдаггүй
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.