“LVMH” компанийн загвар, савхин эдлэл үйлдвэрлэгч нэгжийн III улирлын борлуулалт өнгөрсөн оны мөн үеэс 24 хувиар өссөн байна.
II улиралд энэхүү нэгжийн борлуулалт COVID-19-ийн нөлөөнд өртөөд байсан жилийн өмнөх мөн үеэс хоёр дахин өсөж байжээ. Энэ өсөлт цаашид үргэлжилсэн хэвээр байна гэдэгт итгэлтэй байгаагаа тус компани мэдэгдсэн байна. Цаашид тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч бусад компаниуд III улирлын тайлангаа танилцуулахаар хүлээгдэж байгаа юм. “LVMH”-ийн борлуулалт шинжээчдийн таамгийг давснаар бусад компани ч өсөлттэй байна гэсэн хүлээлтийг нэмэгдүүллээ.
Г.Хулан | @KhulanGanzorig
Bloomberg Tv