2022-06-25 15:10
Miss.mn
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Гадаад мэдээ
    • Улс төр
  • Видео мэдээ
  • Фото мэдээ
  • Урлаг
  • Спорт
  • Хүмүүс
    • СКАНДАЛ
    • Оддын амьдрал
    • Охид бүсгүйчүүд
    • Ярилцлага
  • Зөвлөгөө
    • Эрчүүд
    • Гоо сайхан
    • Эрүүл мэнд
    • Гэр бүл
    • Хоолны жор
    • Сэтгэлээ нээе
    • Хайр&секс
    • Хүүхэд
  • Загвар
  • Чөлөөт цаг
    • Домогт Хатад
    • Tехнологи
    • Зурхай
    • Сонжоо
    • Сонин хачин
    • Уран зохиол
Үр дүн олдсонгүй
Бүх үр дүнг үзэх
Miss.mn
Үр дүн олдсонгүй
Бүх үр дүнг үзэх
Нүүр Мэдээ

М.Цэрэнлхам: 3×3 төрөлд Монголчууд удахгүй медаль хүртэнэ

munkhzul munkhzul
2021-10-19
0 0
0

712-1634600621246361377_462075318809024_7610281349597794341_n

Монголчууд багийн спортоор олимпод оролцох нь бидний хувьд мөрөөдөл байсан. Холын тэр мөрөөдлийг  3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ баг биелүүлж “Токио-2020”-д  улсаа төлөөлөн оролцсон билээ. Монголын  спортын түүхэнд шинэ хуудас нээж буй 3х3 үндэсний шигшээ багийн тамирчин М.Цэрэнлхамтай ярилцлаа.

-Таны өвөө  тамирчин хүн юм байна. Спортод хөл тавихад гэр бүлийн зүгээс оролцоо байсан уу? 
-Би хоёр талын спортын удамтай. Манай өвөө  волейболын ОУХМ  н.Долгорсүрэн гэж хүн бий.  Ээжийн аавыг   аймгийн арслан  Ш.Дамдинсүрэн гэхээр  Баянхонгорчууд андахгүй. Аав ээж маань мэргэжлийн тамирчин биш ч спортод элэгтэй. Тиймээс намайг бага байхад  волейболын спортод оруулсан. Оюутан болтлоо энэ спортоор  хичээллэсэн.
-Хэзээнээс сагсан бөмбөгийн спортоор хичээллэж эхлэв? 
-Оюутан болоод удаагүй байхад дасгалжуулагч Д.Батсүрэн “Баянхонгор аймгийн харъяалалтай өндөр хүүхэд хэрэгтэй” гээд намайг 18 хүртэлх насны улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцохыг санал болгосон. Тэр миний сагсан бөмбөгийн анхны тэмцээн байлаа.  Улмаар   шилдэг таван тоглогчийн нэг болсон нь энэ спортод улам гүн орох  шалтгааны нэг болсон.  Түүнээс гадна  сурагчдын ДАШТ-д оролцох Монгол Улсын шигшээ багт багтаж байлаа. Оюутан байхдаа ШУТИС-ийн волейбол, сагсан бөмбөг, гандболын шигшээ багт тоглодог байсан.
-Гандболын шигшээ багт яагаад орох болов.  Хичээллэдэг байв уу? 
-Тухайн үед би  гандбол огт  тоглож үзээгүй байсан. Гандболын улсын шигшээ баг бүрдүүлэхдээ сагсан бөмбөг, волейбол тоглодог  үеийнхэн дотроосоо нуруугаар өндөр  хүүхдүүдийг сонгож  авсан юм билээ. Би шаардлагад нь нийцээд гандболын улсын шигшээд орсон. Довтлогчоор бэлтгэл хийж байсан ч гараа гэмтээгээд хаалгач болсон. Нэг жил 2-3 тэмцээнд оролцоод гандболыг орхисон.
-Гурван спортоор сургуулийн шигшээ багт тоглож байсан юм байна. Яагаад сагсан бөмбөгийг нь сонгов? 
-Оюутан байхад аль алийг нь амжуулаад явж болдог байлаа. Дөрөвдүгээр курст орсон  намар “Монголын сагсан бөмбөгийн холбоо”-ноос Тайваны их сургуульд 100 хувь тэтгэлэгтэй суралцах урилга ирсэн. Хүссэн мэргэжлээрээ сураад сагсан бөмбөгөө тоглох боломжтой учраас их сургуулиа төгсөх жилээ чөлөө авч Тайваныг зорьсон. Тэнд хичээлээ хийхийн хажуугаар сагсан бөмбөгөөс өөр спортоор хичээллэх боломжгүй учраас волейбол, гандболыг орхисон юм.
-5×5, 3х3 сагсан бөмбөгийн ялгаа нь юу вэ? 
-5х5, 3х3-ын аль аль нь  бөмбөгийг цагирагт оруулахаас бусдаар  ялгаатай. 5х5 нь өөрөөсөө бусад дөрвөн хүнтэй илүү удаан тайван тоглодог.
3х3  бол 10 минутын турш маш хурдтай, хүч шавхсан тоглолт болно. Бэлтгэл, хурд хүчээс гадна нэлээд тэвчээртэй хүн л 3х3-ийг тоглодог.
-Манай тамирчид 3х3-аар гаргаж байгаа шиг амжилтыг дэлхийд гаргах боломжтой юу? 
-Боломжтой. Миний хувьд 18 наснаасаа сагсан бөмбөг тоглож эхэлсэн. Харин гадны тамирчид тав зургаан наснаасаа тоглож эхэлдэг. Манай улсын эмэгтэй тамирчид хамгийн  эрт нь  10 гаруй наснаас  анх тоглодог. Гэхдээ монголчууд богино хугацаанд өндөр амжилт үзүүлж чадаж байна гэдэг  нь урт хугацаанд илүү их амжилт гаргаж болохыг харуулж байгаа юм. Олон улсын адил тамирчдаа багаас нь бэлтгэвэл манай улс аль ч төрөлд нь том амжилтад хүрэх боломжтой.
-Сагсан бөмбөгөөс мэдэрдэг хамгийн сайхан зүйл нь юу вэ? 
-Хийсэн бэлтгэлийнхээ үр дүнг мэдрэх л хамгийн сайхан.
Мэргэжлийн тамирчдын хувьд  хамгийн сайхан мөч  бол  олимпийн дэвжээнд гарах байдаг. Ерөөс тамирчин  болгоны мөрөөдлийн оргил нь олимп шүү дээ.
Олон жилийн хөдөлмөрийн үр шимээр олимпийн эрхийг олж авдаг. Олимпод эх орноо төлөөлнө гэдэг хамгийн сайхан байлаа.
-Олимпийн шигшээ багийн тамирчдыг ямар шалгуураар шалгаруулж авсан бэ?
-Бид 2019 оны арваннэгдүгээр сарын 1-нд олимпод оролцох  болсноо мэдсэн. Арванхоёрдугаар сард эмэгтэй 10 тамирчин Хандгайтын “Их тамир” баазад бэлтгэлд гарсан юм. 10 тамирчнаас дөрөв нь хасагдаж зургаа нь олимпийн бэлтгэлд хамрагдсан.  Богино хугацаанд маш их бэлтгэл хийсэн. Зарим тохиолдолд  өдрийн 9-10 цаг бэлтгэл хийж байсан. Тодорхой үе шаттай гаргасан төлөвлөгөөний дагуу бэлтгэл хийж, дасгалжуулагчид тамирчдын бэлтгэлийн явцыг статистикаар оноожуулдаг байсан.  “Сэтгэл зүйн төв”-өөс тест бөглүүлж даалгавар өгнө. Ингээд есөн дасгалжуулагч хэнийг олимпод явуулах талаар санал хураасан. Мөн  олимп эхлэхээс  өмнө долоон тамирчин Европын  гурван тэмцээнд оролцсон. Тэмцээний статистик үзүүлэлт , талбайд гаргаж байгаа үр ашгийг  харгалзсан. Тэмцээний дараа үлдсэн зургаан тамирчнаас хамт тоглохыг хүсч буй гурван тамирчныг сонгуулсан. Энэ бүх үзүүлэлтийг жагсаагаад бид дөрөв шалгарсан. О.Хулан тэргүүлж би хоёрт бичигдсэн байсан.
-Шигшээ багт багтаагүй хоёр тамирчин  тухайн үед хасагдсан гэдгээ  хүлээн зөвшөөрсөн үү? 
-Биднийг олимпод явахын өмнө Хандгайтад дасгалжуулагчид, менежер, сэтгэл зүйч гээд бүтэн багаараа цугларч  шалгаруулалтынхаа дүнг танилцуулсан. Япон явахаас өмнө хэн тоглох нь тодорхой болсон.
-Олимпийн наадамд тоглохын өмнө тамирчдын нэрсээс болж нийгмийн зүгээс та нар руу маш их дайрсан. Энэ нь тамирчдын сэтгэл зүй болон тоглолтод нөлөөлсөн үү? 
-Бид тэмцээнд явахдаа онгоцны буудал дээр буугаад утсаа хураалгадаг. Тэмцээн дууссаны дараа  буцааж  авна. Олимпоос өмнө Яйзү хотод бэлтгэл хийсэн. Тэр үед  утсаа хураалгасан байсан. Тулга дасгалжуулагч нийгэмд юу болж байгааг мэдэж байсан учраас бидний утсыг хурааж авсан юм билээ.  Хэрэв COVID-19  цар тахлын нөлөөгөөр  олимп хойшлоогүй бол Д.Ганзул, Болор-Эрдэнэ   эгч  нарыг  олимпод явах байсан гэдэгт эргэлзэхгүй байна. Монголын шилдэг тамирчдыг яагаад хассан учрыг ойлгоогүй учраас нийгэм бухимдах нь аргагүй. Хүмүүс биднийг элдвээр хэлж доромжилж байсан ч бидний зорилго сайн тоглох. Тиймээс ямар нэгэн байдлаар айж сэтгэл зүйн дарамтад ороогүй. Манай захирал “Минжин нуруу намтай болохоор хасагдсан. Д.Ганзул бэртлийн улмаас оролцох боломжгүй боллоо. Бид шилдэг тамирчнаа явуулаагүй ч шилдэг багийг явуулж байна. Ямар нэгэн ашиг сонирхлоор та нарыг сонгоогүй” гэж хэлсэн нь сэтгэл зүйд дэм болсон. “Хэрэв  хасагдвал яах вэ, нийгмийн дайралтыг хэрхэн давах вэ” гэдгийг  бодож үзэх хэрэгтэй юм байна лээ. Энэ тал дээр сэтгэл зүйчид зөвлөгөө өгч байсан учраас асуудал багатай даван туулсан. Хураалгасан утсаа авахдаа хүмүүсийн доромжилсон мессэж, мэдээллийг харсан. Эхлээд хүндээр хүлээж авдаг байлаа. Одоо дархлаатай болж тоохоо больсон.
-Олимпийн багт сэтгэл зүйч багтсан. Олимпоос бусад тэмцээний үед сэтгэл зүйч ажилладаг уу? 
-2019 онд эрхээ авснаас хойш хоёр жилийн хугацаанд “Сэтгэл зүйн хүрээлэн”-ийн хамт олон зөвлөгөө өгч ажилласан. Олимпийн бэлтгэлийн үед сэтгэл зүйч  Г.Золжаргал  зөвлөгөө өгч байлаа. Олимпоос өмнө ямар нэг сэтгэл зүйч ажиллаагүй.
-Багийн спортоор улсаа төлөөлж олимпод оролцсон анхны тамирчин боллоо. Юугаар бахархаж байна? 
-Их өрсөлдөөн дундаас шалгарсан учраас эхлээд ямар нэгэн өөрсдөөрөө бахархах сэтгэгдэл төрөөгүй. Тамирчдын тосгонд байрлаад NBA болон дэлхийн алдартй тамирчидтай тааралдахад  сэтгэл  ихээхэн хөдөлж байсан. Тоглолтын урд өдөр “О.Хулантай хамт байшингийн цонхоор алсыг ширтэж сэтгэл зүйн дасгалаа хийсэн. Тэр үед “Их бэлтгэл, шалгуурыг даваад улсаа төлөөлөн олимпод оролцохоор боллоо. Бид чадлаа” гэж нэг нэгэндээ урам өгч байсан. Яг тэр мөчид  харин өөрөөрөө бахархах сэтгэгдэл төрж  байлаа.
-Энэ удаад оролцоод үзчихлээ. Дараагийн олимпод медаль авах боломжтой юу? 
-3×3 тамирчдын насжилтыг харьцуулахад  олимпийн баг хамгийн залуу баг байсан. Олимпийн дараа бид залуу туршлагатай баг болсон. Тиймээс ирэх гурван жилд бэлтгэлээ сайх хийж олимпийн эрхээ авч улмаар амжилтаа ахиулахыг гол зорилгоо болгож байгаа. Бид  дараагийн олимпод тоглохгүй ч байж болно. Өөр тамирчид болон дүү нар оролцох боломжтой. Гэхдээ хэн ч орсон Монгол Улсын шигшээ багт боломж бий.
Б.Дэмбэрэлням
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 
ShareTweet
munkhzul

munkhzul

Холбоотой нийтлэл

РАДИО, ТЕЛЕВИЗИЙН ИНЖЕНЕР Мөнхдэлгэрийн ДАВААНЯМ-ыг танилцуулж байна
Видео мэдээ

РАДИО, ТЕЛЕВИЗИЙН ИНЖЕНЕР Мөнхдэлгэрийн ДАВААНЯМ-ыг танилцуулж байна

munkhzul
2022-06-24
Хурим дээрээ эхнэрээ цохисон узбек залуу ТАЙЛБАР ХИЙВ
Гадаад мэдээ

Хурим дээрээ эхнэрээ цохисон узбек залуу ТАЙЛБАР ХИЙВ

munkhzul
2022-06-21
Роскосмос: Эмэгтэй сансрын нисгэгч бэлтгэхээр Монголтой хэлэлцэж байгаа
Гадаад мэдээ

Роскосмос: Эмэгтэй сансрын нисгэгч бэлтгэхээр Монголтой хэлэлцэж байгаа

munkhzul
2022-06-21
К-Попын хаан G-Dragon “Vogue” сэтгүүлийн нүүрийг ЧИМЖЭЭ
Мэдээ

К-Попын хаан G-Dragon “Vogue” сэтгүүлийн нүүрийг ЧИМЖЭЭ

munkhzul
2022-06-16
Мэдээ

Охин минь би чиний хамгийн сайхан дурсамж байхыг хүсч байна

nomun
2022-06-16

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Их уншсан

  • Тааламжтай өнгөрүүлсэн зуны амралт (эротик өгүүллэг)

    Тааламжтай өнгөрүүлсэн зуны амралт (эротик өгүүллэг)

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Нууцын нууц ба миний хайрт хадам дүү Эротик өгүүллэг

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Эротик өгүүллэг: Машинд xийсэн галзуу секс +18

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Эротик өгүүллэг +18

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Эротик өгүүллэг: Зусланд учирсан халуухан бүсгүй +18

    0 shares
    Share 0 Tweet 0
РАДИО, ТЕЛЕВИЗИЙН ИНЖЕНЕР Мөнхдэлгэрийн ДАВААНЯМ-ыг танилцуулж байна
Видео мэдээ

РАДИО, ТЕЛЕВИЗИЙН ИНЖЕНЕР Мөнхдэлгэрийн ДАВААНЯМ-ыг танилцуулж байна

munkhzul
2022-06-24
0

СУИС-ийн Радио Телевиз Медиа Урлагийн сургуулийн төгсөгч, РАДИО, ТЕЛЕВИЗИЙН ИНЖЕНЕР Мөнхдэлгэрийн ДАВААНЯМ-ыг танилцуулж байна. Та манай сургуулийн элсэлттэй холбоотой дэлгэрэнгүй...

Цааш унших
Наршихаас хэрхэн сэргийлэх вэ?

Наршихаас хэрхэн сэргийлэх вэ?

2022-06-24
Алдартнууд хөхний даруулга хэрэглэхгүй байх трэнд ДЭЛГЭРҮҮЛЖ эхэллээ

Алдартнууд хөхний даруулга хэрэглэхгүй байх трэнд ДЭЛГЭРҮҮЛЖ эхэллээ

2022-06-24
Darа-ийн хуваалцсан түүх фенүүдийг нь ГАЙХШРУУЛАВ

Darа-ийн хуваалцсан түүх фенүүдийг нь ГАЙХШРУУЛАВ

2022-06-24
Дөчин насандаа шинэ мэргэжил эзэмшихэд яагаад оройтойхгүй вэ?

Дөчин насандаа шинэ мэргэжил эзэмшихэд яагаад оройтойхгүй вэ?

2022-06-24

Санал болгож байна

“Aваагүй байхад авгай сайхан”

“Aваагүй байхад авгай сайхан”

2012-01-13
Жүжигчин О.Долгор нүцгэлж нөхөртөө хаягджээ
Оддын амьдрал

Жүжигчин О.Долгор нүцгэлж нөхөртөө хаягджээ

2012-09-05
Сүрчиг, үнэртэй ус хоёрын ялгаатай талууд
Мэдээ

Сүрчиг, үнэртэй ус хоёрын ялгаатай талууд

2013-05-10
Baileys гэртээ хийж уух нууц жор
Зөвлөгөө

Baileys гэртээ хийж уух нууц жор

2013-10-29
21 настай бүсгүй албан ёсоор дэлхийн бүх улсаар аялсан хүн болжээ
Хүмүүс

21 настай бүсгүй албан ёсоор дэлхийн бүх улсаар аялсан хүн болжээ

2019-11-25
Хүүхнүүд ямар эрийг таалдаг вэ?
Зөвлөгөө

Хүүхнүүд ямар эрийг таалдаг вэ?

2017-01-16
Miss.mn

Мэдээлэл хуулбарлах хориотой. © 2011-2022 Miss.mn - Монголын эмэгтэйчүүдийн портал сайт.

  • Advantages and Disadvantages of Free Slots No Download
  • Best Essay Writing Service Review
  • How to Use an Essay Helper
  • Looking For Professional Essay Writers Online?
  • Нүүр
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
  • Шинэ мэдээ

Биднийг дагаарай

Үр дүн олдсонгүй
Бүх үр дүнг үзэх
  • Advantages and Disadvantages of Free Slots No Download
  • Best Essay Writing Service Review
  • How to Use an Essay Helper
  • Looking For Professional Essay Writers Online?
  • Нүүр
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
  • Шинэ мэдээ

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In