Канье Уэст нэрээ албан ёсоор өөрчилжээ

285988-19102021-1634608359-1596628228-kanye-west

Реппэр Канье Уэстийн нэрээ өөрчлөх хүсэлтийг шүүх албан ёсоор хүлээн авч тэрээр нэрээ “Ye” болгон өөрчиллөө. Реппэр 2021 оны наймдугаар сарын 11-нд Лос Анжелесийн Дээд шүүхэд нэрээ өөрчлөх хүсэлтээ гаргажээ. Канье Уэст бол түүний олон жилийн турш дуудуулж ирсэн тайзны нэр юм. Харин 2018 онд гаргасан цомгоо “Ye” хэмээн нэрлээд байсан билээ. Энэхүү цомогт багтсан бүтээлүүд нь ихэнхдээ түүний сэтгэл зүй, сэтгэцийн эрүүл мэнд, гэр бүлийн талаар өгүүлдэг. Цомог гарах үед ч мөн тэрээр өөрийн нэрээ “Ye” болгохоор төлөвлөж байгаагаа албан ёсоор мэдэгдээд байв.

Эхнэр Ким Кардашьян Уэстээс салахад ойрхон байгаа реппэрийн хувьд энэ жил түүнд багагүй өөрчлөлтийг авчраад байна. 2-8 насны нийт дөрвөн хүүхэдтэй тэд зургаан жилийн гэрлэлтдээ цэг тавьж энэ оны хоёрдугаар сард салах өргөдлөө өгсөн. Энэ нь “Ye”-ийн анхны гэрлэлт бөгөөд Ким Кардашианы хувьд гурав дахь гэрлэлт байв.

Тэрээр өчигдөр өвөрмөц үс засалттай толгойн ар дагзны зургийг өөрийн сошиал хаягтаа хуваалцсан ба Японы иений “¥” гэсэн тэмдэгтийг тайлбартаа бичсэн нь түүний нэр өөрчлөгдсөнтэй холбоотой эсэх нь тодорхойгүй байна.

Эх сурвалж: Today


Канье Уэст нэрээ албан ёсоор өөрчилжээ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.