Кортни Кардашьян, Травис Баркер нар сүй тавьжээ

kldfjgldk-110121-641746724

Реалити шоуны од Кортни Кардашьян болон түүний найз залуу,  “Блинк-182” хамтлагийн бөмбөрчин Травис Баркер нар сүй тавьжээ.

Тэд болзоод нэг жил ч болоогүй бөгөөд ийнхүү хурдан сүй тавьж байгаа нь олны анхаарлыг татаад байгаа аж.  Хосууд энэ оны эхээр болзож эхэлсэн ба 42 настай Кардашиан инстаграмдаа “Үүрд” гэсэн тайлбартайгаар сүй тавих саналын дараах хоёр зургаа хуваалцжээ.

Тэдгээр зурагт далайн эрэг дээр 45 настай бөмбөрчин Травис Баркер өөрийн найз бүсгүй, реалити шоуны од Кортниг улаан сарнай цэцэгс, цагаан лаанууд дунд тэврэн зогсох аж.

Өмнө нь удаан хугацаанд найзууд байсан тэд энэ жилийн нэгдүгээр сараас болзож эхэлсэн нь олны анхаарлыг татаад байв. Мөн тэд томоохон арга хэмжээнүүдэд хамтдаа үзэгдэх болсноор болзож буй нь ил болсон юм.

Сонирхуулахад, Травис Баркер  13 жилийн өмнө онгоцны осолд орж, бие махбодь болон сэтгэл санааны хувьд хүнд цохилтод орсноосоо хойш нэг ч удаа дахин онгоцонд суугаагүй юм. Харин өнгөрөгч наймдугаар сард “Чамтай хамт л бол бүхнийг хийж чадна” хэмээх тайлбартайгаар онгоцны хажууд Кортниг тэвэрч буй зургаа оруулсан нь түүнийг айдсаа давж дахин онгоцоор аялах болсныг илтгэжээ.

Травис Баркерийн хувьд өмнөх гэрлэлтээсээ хоёр хүүхэдтэй бол Кортни Кардашьян гурван хүүхдийн ээж юм.

Эх сурвалж: Today


Кортни Кардашьян, Травис Баркер нар сүй тавьжээ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.