Анжелина Жоли киноныхоо нээлтэд таван хүүхэдтэйгээ иржээ

-19102021-1634625629-846772245-angelina-jolie-inline-sk-today-211018

Холливудын алдарт жүжигчин Анжелина Жоли “Eternals” киноны нээлтийн улаан хивсний ёслолд таван хүүхдийнхээ хамт иржээ.

20 настай хүү Маддокс, ихэр 13 настай Вивьен, Нокс, 15 настай Шило, 16 настай Захара нар ээжтэйгээ хамт улаан хивсэн дээгүүр алхсан байна.  Харин түүний хүү 17 настай Пак Тиен энэхүү арга хэмжээнд оролцоогүй байна.

Жоли “Eternals” кинонд алтан өмсгөлтэй Тена баатрын дүрийг бүтээжээ. Уг кинонд дэлхийг усгахыг хүссэн хорон санаатнууд болох Девиантуудаас хамгаалахын тулд хэдэн мянган жилийн дараа гарч ирсэн баатруудын талаар өгүүлдэг. Жолигийн бүтээсэн Тенагийн дүр нь сансрын энергиэр зэвсэг бүтээдэг чадвартай.

Анжелина Жоли болон Брэд Питтийн хүүхдүүд ихэнхдээ олны нүднээс хол байдаг ч олон нийтийн өмнө гарсан нь зөвхөн энэ удаагийнх биш юм. Охин Захара нь энэ сарын эхээр Лос Анжелес хотод болсон “Variety’s Power of Women” арга хэмжээнд жүжигчин ээжтэйгээ хамт оролцож, яруу найрагч Аманда Гормантай хамт зургаа авахуулжээ.

"Maleficent: Evil of Mistress" киноны нээлт. 2019 он

“Maleficent: Evil of Mistress” киноны нээлт. 2019 он

Мөн Маддоксоос бусад нь 2019 онд Лос Анжелес хотод болсон “Maleficent: Evil of Mistress” киноны нээлтэд оролцжээ. Анжелина Жоли, Брэд Питт нар 2016 оны арваннэгдүгээр сард гэрлэлтээ цуцлуулах хүсэлтээ шүүхэд өгсөн бөгөөд 2019 оны дөрөвдүгээр сард албан ёсоор салсан юм. Мөн Питт насанд хүрээгүй таван хүүхдээ асран хамгаалах эрхийг хуулийн дагуу хуваан гүйцэтгэх шийдвэрийг энэ оны эхээр гаргажээ.

“Eternals” киноны трэйлер:

ЭХ СУРВАЛЖ: TODAY


Анжелина Жоли киноныхоо нээлтэд таван хүүхэдтэйгээ иржээ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.