Дотуур хувцсыг худалдаж авсныхаа дараа угаахгүй өмсөх нь аюултай

04-57

Биохимич Элль Маклеман дотуур хувцсыг худалдан авсныхаа дараа угаахгүй байх нь ямар аюултай болохыг ярьжээ. Энэ нь арьсны өвчлөл үүсгэдэг болохыг мэргэжилтэн анхааруулсныг The Daily Mail мэдээлжээ. Шинжээчийн тайлбарласнаар төрөл бүрийн будаг, мөөгөнцрийн өвчлөл цочрол үүсгэдэг байна. Эдгээр нь өмнөх худалдан авагчдаас өмсөж үзэх үед үлддэг аж. Хөхний бохир даруулга хөхийг үрэвсүүлдэг.

«Энэ нь маш аюултай. Ялангуяа хөхүүл эхчүүдэд. Учир нь энэ үед эхчүүд ямар нэгэн өвчинд тусамтгай байдаг» хэмээн Маклеман анхааруулсан байна.

The Derm Review-ийн шинжээчдийн явуулсан санал асуулгаар оролцогчдын 31% нь дотуур хувцсыг өмсөж үзэхийн өмнө угаадаггүй аж.

Оросын Роскачество-гийн шинжээчид Оросын болон гадаадын 20 брэндийн эмэгтэйчүүдийн дотуур хувцсанд шалгалт шинжилгээ хийхэд стирол хэмээх хорт бодис олджээ. Эдгээр брэндээс нэрлэвэл Incanto, Intimissimi, Women’secret, Victoria’s Secret, Oysho, Tezenis, Triumph, H&M, Uniqlo, «Дефиле» зэрэг байсан аж. Байгууллагын мэдээлснээр, Хятадад үйлдвэрлэдэг Incanto дотуур хувцсанд стиролын агууламж бараг 10 дахин их байжээ. Энэ бодис арьсыг цочирдуулж, харшил үүсгэх чадвартай юм байна.

Түүнчлэн буруу сонгосон хөхний даруулга таагүй асуудал үүсгэхээс гадна ноцтой өвчин бий болгодгийг хавдрын эмч хэлжээ. Хөхрөлт, нөсөөнөөс гадна хорт хавдар ч үүсгэдэгэ байж болзошгүй гэнэ. Александр Братикийн хэлснээр хөхний даруулганы төмөр арьсанд шигдэж, хөх, суга орчмыг дарах үзэгдэл байнга үргэлжилбэл зангилаа үүсэж, улмаар хоргүй, эцэст нь хортой хавдар үүсгэх эрсдэлтэй гэнэ.

Эх сурвалж: MIR24


Дотуур хувцсыг худалдаж авсныхаа дараа угаахгүй өмсөх нь аюултай
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.