Билл Гейтс эхнэрээсээ салаагүй байхдаа хоёр ажилтантайгаа учир ургуулж явжээ

04-60

Microsoft-ыг үүсгэн байгуулагч Билл Гейтс эхнэрээсээ салаагүй байхдаа компанийнхаа хэд хэдэн бүсгүйтэй романтик харилцаатай байсныг The Wall Street Journal тэмдэглэжээ.

WSJ-ын эх сурвалжийн хэлснээр, Microsoft-ын захирлуудын зөвлөлийн нэг гишүүн нь Гейтсийг 1992 онд компанийнхаа нэг менежертэй хайр дурлалын харилцаатай байсан гэх мэдээллийг олж авсан гэнэ. 2000-гаад оны эхээр Гейтс Microsoft-ын өөр нэгэн ажилтантай учир ургуулж, хэдэн жилийн турш харилцаатай явсан аж.

“Цааш нь 2008 онд Гейтс бас нэг ажилтан бүсгүй рүүгээ цахим шуудангаар захидал илгээж, ажлаас гадуур уулзах санал тавьж байсан” гэж хэвлэлд бичжээ. Гейтсийн үйлдэл ил болмогц Microsoft-ын захирлууд түүнийг ийм үйлдлээ зогсоохыг шаардаж, тэр ч зөвшөөрч, цааш нь асуудал үүсгээгүй байна.

Гейтс 27 жилийн хамтын амьдралдаа цэг тавьж байгаагаа тавдугаар сарын 4-нд зарласан юм. Гэр бүл салалтын гол шалтгаан нь Гейтсийг насанд хүрээгүй хүүхдүүдийг бэлгийн мөлжлөгт уруу татдаг хэрэгт холбогдсон, сайн үйлстэн Жеффри Эпштейнтэй найзууд байсных гэжээ.

Эх сурвалж: Korrespondent.net


Билл Гейтс эхнэрээсээ салаагүй байхдаа хоёр ажилтантайгаа учир ургуулж явжээ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.