2012 оны дэлхийн мисс, АНУ-ын модель, жүжигчин Оливия Калпогийн инстаграм хуудас маш олон дагагчтай. Түүний тавьсан зураг болгоны доор бүсгүйчүүд ямар брэндийн ямар хувцас өмссөн болохыг нь тодруулан асуудаг байна.
Түүний саяхан оруулсан зураг энэ намрын жинсэн өмдний зүг чигийг фэнүүдэд нь тодорхойлоод өгчээ. Jacquemus брэндийн цэнхэр, өргөн жинс. Өндөр тальтай тул хөлийг урт харуулна. Богинохон цагаан цамц ч Jacquemus брэнд.