Хятад блогчин шууд эфирт амиа хорложээ

Хятадын алдартай блогчин Ло Сяо Мао Цзы энэ сарын 14-нд шууд эфирт хор ууж, амиа хорлосон байна. Түүнийг түргэн тусламжийн тэргээр эмнэлэгт хүргэсэн ч маргааш нь нас барсан юм.

Гэхдээ энэ хэрэгт амиа хорлосон гэхэд бас хэцүү. Ло бол Douyin сүлжээнд 618 мянган дагагчтай хүн. Нэвтрүүлгийн өмнө тэр “Энэ бол миний сүүлийн видео” гэж хэлсэн байна. Ингээд стрессний улмаас хоёр сар эмнэлэгт хэвтсэнээ дурдаад найз залуугаасаа салаад их хэцүү байгаагаа ярьжээ.

Гартаа пестицидтэй лонх барьж байсан ч уух зорилгогүй, зүгээр л хуучин найз залуугийнхаа анхаарлыг татах төлөвлөгөөтэй байж. Харин шууд нэвтрүүлгийг үзэж байсан хүмүүс түүнийг хор уухыг уриалж, зарим нь шаардаж байсан нь цахим сүлжээнд үлджээ.

Global Times-т бичсэнээр Ло шууд эфирт олон хүний өмнө хор барьж гарсандаа бантсан уу, ямар ч гэсэн хорыг ууж орхижээ. Ингээд нэвтрүүлгээ дуусгаад өөрөө түргэн тусламж, цагдаа дуудсан ч оройтсон байлаа.

Хор уухаас өмнө болон уусны дараа

Логийн найзууд “Хуучин найз залуу нь амиа хорлох шалтгаан биш. Тэр амиа хорлох гээгүй. 25 настай охин шүү дээ. Энэ бол хүйтэн цэвдэг сэтгэлтэй, өөрсдийгөө фэн гэж нэрлэдэг хүмүүсийн хорон санаанаас болсон хэрэг. Тэд хариуцлага хүлээх ёстой. Гэрбүлээс нь уучлал гуйх хэрэгтэй” гэж бичсэн байна.

https://news.zindaa.mn/3wny


Хятад блогчин шууд эфирт амиа хорложээ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.