Ким Кардашьянд Канье Уэстийн өгч байсан бэлгүүд

Ким Кардашьян өнөөдөр 41 нас хүрлээ. Харамсалтай нь түүнд нөхөр нь баяр хүргэсэнгүй. Канье Уэст, Ким Кардашьян нар өнгөрсөн хоёрдугаар сард салж байгаагаа зарласан юм.

Уг нь энэ өдөр Канье Уэст гэргийдээ үнэтэй бэлэг барьж, дэлхий нийт бэлгийг нь шагшин гайхдаг байсан билээ.

1. Кимийн 35 насны төрсөн өдрөөр Канье Victoria’s Secret брэндийн дотуур хувцас бэлэглэсэн. Таван сая ам.долларын үнэтэй энэ хувцасны загварыг зохиоход тэр өөрийн биеэр оролцжээ.

2. 2017 оны Улаан өндөгний баяраар Канье эхнэртээ Микки Маус, аdidаs оймс, iPhone чихэвч, Netflix, Amazon компаниудын бэлгийн карт бэлэглэсэн.

Мөн дээрх компаниудын (Disney, Adidas, Apple, Netflix, Amazon) тус бүр 100 мянган долларын хувьцаа бэлэглэжээ.

3, Ээжүүдийн баяраар Кимд нэгэн илгээмж ирсэн нь сая ам.долларын чек байлаа. Мэдээж Канье илгээсэн.

4. Хуримын ойгоороо Уэст Burger King сүлжээний 10 ресторан эхнэртээ бэлэглэж байв.

Ресторанууд Франц, Итали, Их Британид байдаг тул Ким тэр дороо олон улсын хэмжээний бизнес эрхлэгч болон хувирсан юм. Хэдэн доллар үрснээ рэп дуучин маань зарлаагүй.

5. Майамид амрахдаа хосууд неон өнгөтэй машин хөлсөлж байлаа. Ким неон өнгөнд дурлаж, байн байн машинаа дурсан санаа алдаж байжээ.

Нэг удаа спорт заалнаас гарч ирсэн Кимийг неон өнгөтэй жийп машин хүлээж байсан нь Каньегийн 240 мянган ам.доллароор авсан машин байв.

6. 2013 онд Канье эхнэрээ бие давхар болсныг дуулаад тэр дороо Cartier дэлгүүрт очиж, 65 мянган ам.долларын зүүлт бариад ирсэн удаатай.

7. Канье дандаа мөнгөөр зодоод байдаг хүн биш. Бас романтик гэж байгаа. Awesomе хэмээх дууг тэр Кимд зориулан зохиосон.

8. Хуримынхаа 1 жилийн ойгоор Канье Эйфелийн цамхгийг тэр чигээр нь түрээслэн авч байлаа. Цамхаг дээр эхнэрийнхээ нэрийг гэрлээр бичүүлэх гэсэн ч Парис хотын захиргаа татгалзсан юм.

9. Канье Кимийн төрсөн өдрөөр Норт охиныхоо зурагтай Hermes цүнх бэлэглэсэн.

10. 2016 онд төрсөн өдрөөр нь Twitter-т таван минутын кино хийж бэлэглэсэн.

https://news.zindaa.mn/3wqa


Ким Кардашьянд Канье Уэстийн өгч байсан бэлгүүд
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.