“Найзууд” цувралын жүжигчин Жеймс Майкл Тайлер нас баржээ

1624291969226Gunther - Friends

“Найзууд” цувралд Гантерын дүрийг бүтээсэн Жеймс Майкл Тайлер 59 настайдаа АНУ-д таалал төгсжээ. Жеймс Майкл Тайлер дэлхий дахинд “Найзууд” цувралаар танигдсан бол ойр дотныхондоо жүжигчин, хөгжимчин, хорт хавдрын талаарх мэдлэг, мэдээлэл түгээгч, хайрт нөхөр байлаа.

Тайлер “Найзууд” киноны 150 гаруй ангид дүр бүтээж, тус цувралын тусгай ангид тоглосон юм. Өнгөрсөн тавдугаар сард тусгай анги нь нээлтээ хийхэд тэрээр зүүмээр холбогдон оролцжээ.

TMZ сайтын мэдээлснээр жүжигчин Лос-Анжелес дахь гэртээ ням гарагийн өглөө таалал төгссөн байна. Түүний менежер “Та Майклтай уулзсан бол насны найзаа олсон гэсэн үг. Түүний хайрт эхнэр Женнифер Карно одоо ганцаараа үлдлээ” гэжээ.

Тайлер 2018 онд түрүү булчирхайн хорт хавдраар оношлогдсон билээ. Тэрээр аль болох олон хүнд туслахын тулд хорт хавдрын талаар мэдээлэл түгээх ажилд хүчин зүтгэсэн юм.

“Найзууд” цувралд Женнифер Энистонд дурласан эрийн дүрийг бүтээсэн Майкл “Үнэнээ хэлэхэд энэ 10 жил миний амьдралын хамгийн мартагдашгүй үе байлаа. Бүх залуус гайхалтай хүмүүс байсан, тэдэнтэй хамт ажиллах маш таатай байлаа” хэмээн цувралынхаа талаар ярьсан байдаг.


“Найзууд” цувралын жүжигчин Жеймс Майкл Тайлер нас баржээ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.