“Burberry” компани “Versace”-ийн Жонатан Акройдыг Гүйцэтгэх захирлаараа томиллоо

Италийн тансаг зэрэглэлийн брэнд “Versace”-ийг зургаан жил удирдсан Жонатан Акройд “Burberry” компанийн Гүйцэтгэх захирлаар томилогдлоо.

“Burberry”-ийн өмнөх захирал Паоло Гоббети зургаадугаар сард ажлаа өгөхөөр шийдсэнээ мэдэгдсэн аж. Түүнээс хойш тус компани сонгон шалгаруулалт явуулсан байна. Поало Гоббети амьтны гаралтай түүхий эдийн хэрэглээг халах, зарагдахгүй бүтээгдэхүүнийг устгалд оруулахыг зогсоох гээд олон шинэчлэлийг эхлүүлээд байсан юм.

“Burberry-ийн шинэ захирал Жонатан Акройд ирэх оны дөрөвдүгээр сард ажлаа хүлээн авна. Түүнийг ажлаа эхлүүлтэл “Burberry” брэнд 2022 оны эхний улиралд Гүйцэтгэх захиралгүй байх ажээ. Энэ хугацаанд тус компанийн ТУЗ-ийн дарга нь Гүйцэтгэх удирдлагаар ажиллах юм байна.

М.Аминаа

Bloomberg Tv


“Burberry” компани “Versace”-ийн Жонатан Акройдыг Гүйцэтгэх захирлаараа томиллоо
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс: ,

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.