“Хялбар бөгөөд амттай” – Шарсан үхрийн махан шанзтай хаш хийх жор

d6cb4ab01d1e8925ff0a5a00408914bd

Хаш нь хоол хийхэд хүнсний ногоо болон ихээр ашиглагддаг ч, жимсний төрөл зүйлд багтдаг. Хашны илчлэгийн хэмжээ маш бага бөгөөд 100гр тутамд 25ккал байдаг. Мөн кали, фосфорын давс, фолийн хүчил, А,  В1, В12 аминдэм ихээр агуулдаг. Тархины эсийг гэмтэхээс хамгаалдаг антиоксидант шинж чанартай ургамал бөгөөд цусан дахь холестрин багасгах, организмыг элэг, тулайн өвчлөлөөс сэргийлэх үйлчилгээтэй. Энэ ногоогоор дангаар нь болон бусад хүнстэй хольж маш олон нэрийн хоол бэлтгэдэг. Энэ нийтлэлээр үхрийн махан шанзтай амтат хаш хийх аргыг хуваалцаж байна. Гэр бүл, хайртай дотнын хүмүүстэйгээ хамт заавал хийж идээрэй.

Орц:

  • Дунд зэргийн хаш
  • Оливын тос, давс, хар перец
  • Сармис
  • Сонгино
  • Яншуй
  • Цөцгий
  • Татсан үхрийн мах
  • Тмин (Хоолны амтлагч-cumin)
  • Анар жимс

Хийх арга:

1Шарах шүүгээгээ урьдчилан 425 градуст халаана. Хашаа дундуур нь хувааж, хөнгөн хэрээсэлж зүсэж өгнө.

Шарах шүүгээгээ урьдчилан 425 градуст халаана. Хашаа дундуур нь хувааж, хөнгөн хэрээсэлж зүсэж өгнө.

2Хоёр талыг нь жигд оливийн тосоор тосолж, давс, перецээр амталж өгнө. Листен дээр доош нь харуулж тавина.

Хоёр талыг нь жигд оливийн тосоор тосолж, давс, перецээр амталж өгнө. Листен дээр доош нь харуулж тавина.

3Доод тал нь хүрэн өнгөтэй болтол 20-25 минут шарна. Илүү зөөлөн болгомоор байвал нэмж 15-20 минут шарж болно. Зуухнаас гаргаад тавган дээр дээш харуулж тавьж хөргөнө.

Доод тал нь хүрэн өнгөтэй болтол 20-25 минут шарна. Илүү зөөлөн болгомоор байвал нэмж 15-20 минут шарж болно. Зуухнаас гаргаад тавган дээр дээш харуулж тавьж хөргөнө.

4Хашаа шарж байх хугацаанд үхрийн мах, соусаа бэлтгэнэ. Эхлээд сармисаа тохирох хэмжээнд хальсалж тавина.

Хашаа шарж байх хугацаанд үхрийн мах, соусаа бэлтгэнэ. Эхлээд сармисаа тохирох хэмжээнд хальсалж тавина.

5Сонгиноо арилгаж, жижиглэж хэрчинэ.

Сонгиноо арилгаж, жижиглэж хэрчинэ.

6Яншуйгаа жижиглэн хэрчиж бэлтгэнэ.

Яншуйгаа жижиглэн хэрчиж бэлтгэнэ.

7Дараа нь соусаа бэлтгэнэ. Аяга цөцгийн тосон дээрээ бага зэрэг тос, давс, перец болон сармисаа нунтаглан хийнэ.

Дараа нь соусаа бэлтгэнэ. Аяга цөцгийн тосон дээрээ бага зэрэг тос, давс, перец болон сармисаа нунтаглан хийнэ.

8Амтат үхрийн махаа бэлтгэцгээе. Хайруулын тавгандаа тосоо хийн сайтар халааж, татсан үхрийн махаа хийн давс перецээр амтлана.

Амтат үхрийн махаа бэлтгэцгээе. Хайруулын тавгандаа тосоо хийн сайтар халааж, татсан үхрийн махаа хийн давс перецээр амтлана.

9Үхрийн махаа шаржигнасан хатуу болтол 4 минут шарна.

Үхрийн махаа шаржигнасан хатуу болтол 4 минут шарна.

10Үхрийн махныхаа хажуугаар хэрчсэн сонгино, сармисаа хийж шаргал болтол нь шарна.

Үхрийн махныхаа хажуугаар хэрчсэн сонгино, сармисаа хийж шаргал болтол нь шарна.

11Бага зэрэг тмин нэмж, сонгино махаа хольж хутгана. Хутгасан хэвээр 1 минут орчим үргэлжлүүлэн шарсны дараа галаас авч хөргөнө.

Бага зэрэг тмин нэмж, сонгино махаа хольж хутгана. Хутгасан хэвээр 1 минут орчим үргэлжлүүлэн шарсны дараа галаас авч хөргөнө.

12Хоолоо тавгалцгаая. Соусаа тавган дээр нимгэн түрхэнэ. Хашаа соусан дээрээ тавин, шарсан үхрийн махаа хашан дээрээ тавьж өгнө.

Хоолоо тавгалцгаая. Соусаа тавган дээр нимгэн түрхэнэ. Хашаа соусан дээрээ тавин, шарсан үхрийн махаа хашан дээрээ тавьж өгнө.

13Хэрчсэн яншуй болон анар жимсээ жигд тараана. Ингээд амтат шарсан үхрийн махан шанзтай хаш маань бэлэн боллоо.

Хэрчсэн яншуй болон анар жимсээ жигд тараана. Ингээд амтат шарсан үхрийн махан шанзтай хаш маань бэлэн боллоо.

“Хялбар бөгөөд амттай” – Шарсан үхрийн махан шанзтай хаш хийх жор
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.