Пол Уокерын охины хуримд Вин Дизел эцгийнх нь зайг нөхөж сүйт бүсгүйг хөтөлжээ

286182-24102021-1635043157-435850770-247353796_466725637956553_2686866813360069361_n

“Fast & Furious” киногоор алдаршсан жүжигчин Пол Уокерын охин Мидоу Уокер жүжигчин Луи Торнтон-Аллантай гэрлэжээ.

Пол Уокертой хамт “Fast & Furious” кинонд дүр бүтээсэн, түүний найз, жүжигчин Вин Дизел эцгийнх нь зайг нөхөж сүйт бүсгүйг хөтөлжээ.

Хосууд БН Доминикан улсад хуримласан бөгөөд хуримынхаа талаар Мидоу Уокер “Vogue” сэтгүүлд хэлэхдээ “Үүнээс илүү төгс хурим гэж үгүй. Бид анхнаасаа хүсэж байсан шигээ энгийн, амархнаар тэмдэглэсэн” гэжээ.

Түүний эцэг Пол Уокер 40 насандаа буюу 2013 онд Калифорни мужид авто ослоор өөд болсон. Тэрээр уралдааны багийн хамтрагчийнхаа машинд сууж явсан ба машин шон мөргөж осолдсон.

Пол Уокер тухайн үед “Fast & Furious” киноны долоодугаар ангид тоглож байсан бөгөөд түүний дүрийг дүү Коди Уокер нь үргэлжлүүлэн бүтээсэн юм.

Эх сурвалж: CNN


Пол Уокерын охины хуримд Вин Дизел эцгийнх нь зайг нөхөж сүйт бүсгүйг хөтөлжээ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс: ,

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.