Зандан эрчүүдийг “эр эмийн ажил”-д сургадаг мэргэжилтэй Америк бүсгүй

fad3a94c299d07dc43d46aac5444ebbd

АНУ-ын Мичиган мужаас гаралтай Мишель Рени (Michelle Reni) эрчүүдэд бэлгийн боловсрол олгодог нэгэн юм. Өдгөө 45 нас хүрч яваа Мишель хэдэн жилийн өмнө нөхрөөсөө салахдаа өөрийн бэлгийн чиг хандлагыг дахин тодорхойлохоор шийджээ. Тэрээр эхэндээ хүмүүсээс төлбөр авч тэврэх үйлчилгээ үзүүлж байгаад энэ нь хангалтгүй санагдсан тул илүү чөлөөтэй муж болох Калифорни руу нүүжээ. Тэнд очсон хойноо Мишель ”бэлгийн хамтрагч, сургагч” хэмээх мэргэжилтэй болсон гэнэ.

Өдгөө тэрээр бэлгийн асуудалтай тулгарсан эрчүүдэд сэтгэлзүйн зөвлөгөө өгч, шаардлагатай бол өөрийн биеэр практикийн хичээл ордог. Түүний гол үйчлүүлэгчид нь туршлагагүй зандан залуус, бэлгийн сулрал, эрт дур тавилт зэргээс болж хамтрагч олж чадаагүй эрчүүд байдаг аж.

Рени тэдэнд хамтрагчтайгаа хэрхэн ойлголцох, түүний хувийн орон зайг хүндлэх, бэлгийн харьцааны үед юу хийж болох, болохгүйг зааж өгдөг гэнэ. Зарим тохиолдолд Рени үйлчүүлэгчтэйгээ бэлгийн харилцаанд орж бодит туршлага өгдөг.

Ренигийн хэлж буйгаар үйлчүүлэгчдийн 90 гаруй хувь нь бэлгийн амьдралаас өөр асуудлаар ханддаг гэжээ. Тэдгээр нь ихэвчлэн сэтгэлзүйн саад бэрхшээл, хандлагатай холбоотой зүйлс байдаг аж.

“Бэлгийн хамтрагч, сургагч”-аар ажиллах нь Калифорни мужид хуулиар зөвшөөрөгджээ. Учир нь Рени биеэ үнэлэх бус сэтгэл зүйн зөвлөгөө өгч байгаа учраас нэг төрлийн сэтгэл судлаачийн үүрэг гүйцэтгэж байгаа гэсэн үг юм.

Мөн ихэнх тохиолдолд заавал бодит туршлага өгөх хэрэггүй байдаг бөгөөд эмчилгээ эхэлснээс 6 сарын дараа л бэлгийн боловсрол олгох “хичээл” ордог байна.

Олон эрчүүд бэлгийн харьцаанд орохдоо өөрийнхөө юу хүсч байгааг мэддэггүйн дээр хамтрагчийнхаа хүсэлтийг ч сайн ойлгодоггүй хэмээн тэрээр өгүүлжээ.

https://www.caak.mn/view/8288635/

Зандан эрчүүдийг “эр эмийн ажил”-д сургадаг мэргэжилтэй Америк бүсгүй
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.