2022-06-28 07:57
Miss.mn
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Гадаад мэдээ
    • Улс төр
  • Видео мэдээ
  • Фото мэдээ
  • Урлаг
  • Спорт
  • Хүмүүс
    • СКАНДАЛ
    • Оддын амьдрал
    • Охид бүсгүйчүүд
    • Ярилцлага
  • Зөвлөгөө
    • Эрчүүд
    • Гоо сайхан
    • Эрүүл мэнд
    • Гэр бүл
    • Хоолны жор
    • Сэтгэлээ нээе
    • Хайр&секс
    • Хүүхэд
  • Загвар
  • Чөлөөт цаг
    • Домогт Хатад
    • Tехнологи
    • Зурхай
    • Сонжоо
    • Сонин хачин
    • Уран зохиол
Үр дүн олдсонгүй
Бүх үр дүнг үзэх
Miss.mn
Үр дүн олдсонгүй
Бүх үр дүнг үзэх
Нүүр Ярилцлага Урлаг

Б.ҮЖИН: БНСУ-д жүжигчнээр сурч, ажиллах мөрөөдөлтэй

munkhzul munkhzul
2021-10-29
0 0
0

Б.Үжинг цахим орчинд жүжигчин Б.Мишээлийн дүү, тик ток, инстаграммын од гэдгээр нь охид, залуус андахгүй. Тэрбээр саяхан “Манайд нэг удаа” инээдмийн уран сайхны киноны гол дүрд тоглож, киноныхоо дууг мэргэжлийн түвшинд дуулж, мөрөөдөлдөө хүрэх замаа нэг алхмаар ойртуулж чадсан билээ.  Жүжиглэх, бүжиглэх, дуулах сонирхолтой, авьяастай  тэрбээр сургуулиа төгсчихөөд БНСУ-д жүжигчний мэргэжлээр сурч, тэндээс ажил, амьдралынхаа гараагаа эхлүүлж, К драма од болох мөрөөдөлтэй аж. Эх орныхоо нэрийг дэлхийд гаргаж чадах, ирээдүйтэй Б.Үжинг энэ удаагийнхаа “Монголын гэрэлт ирээдүй” ярилцлагын буланд урьж, ярилцлаа.

-“Манайд нэг удаа” уран сайхны киноны гол дүрд тоглож, дууг нь дуулсан байна лээ. Баяр хүргэе. Чиний гаргаад байгаа амжилтыг олон мянган хүүхэд хүсэж, мөрөөддөг гээд бод доо. Чиний хувьд жүжигчин хүн ямар байх ёстой вэ?

   -Баярлалаа. Би багаасаа дуулж, бүжиглэх дуртай, урлагт хайртай байсан. Мөн миний эгч Б.Мишээлийг жүжигчин гэдгээр нь хүн бүр таньж, мэдэх байх. Тийм учраас би урлагийн хүмүүсийг өөрийнхөө хэмжээнд ойлгож, хайрлаж, хүндэлдэг. Миний хувьд жүжигчин хүн өөрийгөө бүрэн илэрхийлж,  ямар ч орчин нөхцөлд хувирч, уусаж чаддаг, дайчин, зоригтой байх ёстой болов уу гэж боддог. Үүнээс гадна хүн чанар, хувь хүний хүмүүжил хамгийн чухал юм шиг санагдсан шүү.

-Чамд кинонд тоглох санал ирсэн юм уу, сонгон шалгаруулалтад тэнцэв үү?

     -Би өнгөрсөн жил жүжигчин болох шийдвэрээ эцсийн байдлаар гаргасан. Ээж, аав минь “Нэг гэрээс хоёр жүжигчин гарах дэмий юм биш үү. Цаг нартай өөр гоё ажил хийж болно шүү дээ” гэж хэлсэн. Гэхдээ миний хүсэл мөрөөдлийг унтрааж, урмыг минь хугалаагүй, намайг “Чадна” гэж дэмжсэн. Би өмнө нь туслах дүр ч болтугай бүтээх юм сан гэж маш их мөрөөдөж, сонгон шалгаруулалтад тэнцэж ядаад л явдаг байсан юм. Тэнцэхгүй болохоороо сэтгэлээр унаад, “Хичээлээ сайн хийе дээ” гэж боддог байлаа. Гэтэл нэг өглөө жүжигчин Г.Жанчив ах утсаар холбогдоод “Хүрлээ ах кино хийнэ. Чи тоглох уу, хүрээд ир” гэсэн. Тэгээд очтол намайг “Тоглож чадна” биз дээ гэхээр нь өөртөө итгэлтэйгээр “Чадна” гэж хэлсэн. Тэгээд л зохиолоо авч, тоглосон юм даа.

-Өнгөрсөн жил жүжигчин болохоор шийдсэн юм байна. Чиний мөрөөдлийн дүр юу вэ?

    -Би олон зан араншинтай дүр бүтээхийг хүсдэг. Уурладаг, инээдэг, уйлдаг, зальтай, зовдог, шаналдаг гээд хүнд байдаг бүх чанарыг нэг дүрээр илэрхийлж, жүжиглэхийг хүсдэг. Би “Шинэ монгол” сургуулийн арванхоёрдугаар ангийн сурагч. Сургуулиа төгсчихөөд БНСУ-д жүжигчний мэргэжил эзэмшиж, тэндээ эхний хэдэн жил ажиллана гэж бодож байгаа. “Манайд нэг удаа” уран сайхны киноны дүр миний мөрөөдлийн нэгээхэн хэсэг, мөрөөдөлдөө хүрэх эхний шат нь байлаа. Би өөрийгөө дэлхийд алдартай жүжигчин болж чадна гэж боддог.

-Жүжигчин болох шийдвэрээ гаргахаас өмнө ямар мэргэжилтэй болно гэж бодож байв?

   -Би нийгмийн ухааны хичээлд дуртай. Өмнө нь сэтгэлзүйч болохыг мөрөөддөг байсан. Манай улсад сэтгэлзүйчээр маш дутмаг, сэтгэлзүйчдийн нийгэмд эзлэх байр суурь байхгүй, хөгжөөгүй санагддаг. Гэхдээ сургууль бүрийг сэтгэлзүйчтэй болох боломжтой гэдгийг би мэдсэн.  Би найзууддаа зөвлөж, хүнтэй дотно ярилцах дуртай болохоор сэтгэлзүйч мэргэжил надад ойр санагдсан шүү. Мөн нийгмийн идэвхтэй, сайн дурын ажил хийх дуртай. Миний мөрөөдлийн Б хувилбарт сэтгэлзүйч болох хүсэл, мөрөөдөл бий.

-“Манайд нэг удаа” уран сайхны киноны гол дүрийг бүтээхэд хэцүү болоод амархан зүйл нь юу байсан бэ. Багахан хугацаанд жүжигчин хүний жаргал, зовлонг мэдэрсэн болов уу?

    -Киноны уран бүтээлчид нэг баг болж нэг хүн шиг ажиллаж чаддаг юм билээ. Тийм орчинд ажиллахаар ядарснаа огт мэддэггүй. Өдөржин, шөнөжин хамт баймаар санагддаг байсан. Харин гэртээ орж, унтахынхаа өмнө нүүрээ цэвэрлэж байхдаа өөрийгөө ядарсан гэдгийг мэддэг. Цаг наргүй ажиллах нь хэдий зовлонтой юм шиг боловч жүжигчин болох мөрөөдөлтэй надад жаргал байсан. Тэгэхээр “Манайд нэг удаа” кинонд тоглоход хэцүү зүйл байгаагүй. Би бүгдийг нь хийж чадсан.

-Чөлөөт цагаараа юу хийх дуртай вэ. Олон газраас рекламанд тоглох санал ирдэг байх?

    -Чөлөөт цагаараа бокс, иог, усан сэлэлтээр хичээллэж байгаа. Мөн ном уншихыг хичээдэг. Рекламд тоглох, зураг авалтад орох саналууд ирдэг. Тэднээс таалагдсан болгондоо татгалзахгүйгээр, дуртай ордог. Тийм болохоор би жил гаруй хугацаанд аав, ээжээсээ мөнгө аваагүй. Хэрэгцээгээ өөрөө хангаж байгаа. Энэ нь хэн хэндээ амар байдаг юм.

-Чи өөрийгөө ямар зан төлөвтэй гэж боддог вэ. Аав, ээж нь та нарыг хэрхэн хүмүүжүүлсэн бэ?

       -Би өөрийгөө эрх, түрэмгий зантай, шударга, зарчимч гэж боддог. Миний том эгчийг Б.Дөлгөөн, дунд эгчийг Б.Мишээл гэдэг. Хоёулаа урлагийн салбарт өөрсдийнхөө хэмжээнд ажиллаж, амьдарч байгаа. Гэхдээ том эгч одоо өөр ажил хийдэг. Өмнө нь загвар өмсөгч, мисс байсан. Мишээл эгч бид хоёрын хувьд том эгчийн үг хууль. Харин аав, ээж минь биднийг “Заавал онц сур” гэж загнаж, зандардаггүй харин хүнтэй зөв харилцдаг, хүнийг ойлгодог хүн чанартай болгож хүмүүжүүлж байсан. Одоо ч хүмүүжүүлж, сургаж, зөвлөж байгаа. Миний ээж огт уурладаггүй амгалан, тайван, ажилсаг, цэвэрч эмэгтэй бий. Аав мөн адил биднийг ойлгодог. Тийм болохоор бид эрх чөлөөтэй, дуртай зүйлээ хийж чаддаг юм шүү дээ.

 https://ergelt.mn/news/33/single/14939

ShareTweet
munkhzul

munkhzul

Холбоотой нийтлэл

@PteroDesign: Цэвэр цэмцгэр, тав тух, минималист орчинг хүсдэг хэн бүхэнд зориулж байна
Видео мэдээ

@PteroDesign: Цэвэр цэмцгэр, тав тух, минималист орчинг хүсдэг хэн бүхэнд зориулж байна

munkhzul
2022-06-27
Ө.Уянга: “Яг түүн шиг” шоунд орсноор ард түмнийхээ хайранд өлгийдүүлж байна
Урлаг

Ө.Уянга: “Яг түүн шиг” шоунд орсноор ард түмнийхээ хайранд өлгийдүүлж байна

munkhzul
2022-06-27
Жүжигчин Жан На Рагийн нууцлаг нөхөр
Оддын амьдрал

Жүжигчин Жан На Рагийн нууцлаг нөхөр

munkhzul
2022-06-27
БҮЖИГЧИН Б.ГАНЧИМЭГ: Урлагт чин сэтгэлээсээ дурласан бол тэсэж, торойж гарч ирдэг юм
Урлаг

БҮЖИГЧИН Б.ГАНЧИМЭГ: Урлагт чин сэтгэлээсээ дурласан бол тэсэж, торойж гарч ирдэг юм

munkhzul
2022-06-27
Хүмүүс

Крис Брауны клипэнд тоглосон алдартан ШҮҮМЖЛЭЛД өртөв

munkhzul
2022-06-24

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Их уншсан

  • Тааламжтай өнгөрүүлсэн зуны амралт (эротик өгүүллэг)

    Тааламжтай өнгөрүүлсэн зуны амралт (эротик өгүүллэг)

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Нууцын нууц ба миний хайрт хадам дүү Эротик өгүүллэг

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Эротик өгүүллэг: Машинд xийсэн галзуу секс +18

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Эротик өгүүллэг +18

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Эротик өгүүллэг: Зусланд учирсан халуухан бүсгүй +18

    0 shares
    Share 0 Tweet 0
@PteroDesign: Цэвэр цэмцгэр, тав тух, минималист орчинг хүсдэг хэн бүхэнд зориулж байна
Видео мэдээ

@PteroDesign: Цэвэр цэмцгэр, тав тух, минималист орчинг хүсдэг хэн бүхэнд зориулж байна

munkhzul
2022-06-27
0

Цааш унших
Брэд Питт Франц дахь эдлэн газраасаа нэг жилийн турш АЛТ хайжээ

Брэд Питт Франц дахь эдлэн газраасаа нэг жилийн турш АЛТ хайжээ

2022-06-27
Технологи | Лазер сийлбэр ба таслагч

Технологи | Лазер сийлбэр ба таслагч

2022-06-27
СУИС-ийн Радио Телевиз Медиа Урлагийн сургууль дараах хөтөлбөрүүдэд элсэлт авч байна

СУИС-ийн Радио Телевиз Медиа Урлагийн сургууль дараах хөтөлбөрүүдэд элсэлт авч байна

2022-06-27
Найз залуугаасаа салсан Кендалл Женнер нүцгэн зургаа ДЭЛГЭВ

Найз залуугаасаа салсан Кендалл Женнер нүцгэн зургаа ДЭЛГЭВ

2022-06-27

Санал болгож байна

Мисс Б.Гүнзаяа  “Miss exotic буюу хамгийн авьяаслаг мисс” боллоо
Өнөөдрийн онцлох

Мисс Б.Гүнзаяа “Miss exotic буюу хамгийн авьяаслаг мисс” боллоо

2016-07-27
Үсэнд тань хэрэгтэй эмийн ургамлууд
Гоо сайхан

Үсэнд тань хэрэгтэй эмийн ургамлууд

2019-01-31
Та яагаад үзэмний шүүх тогтмол уух хэрэгтэй вэ
Зөвлөгөө

Та яагаад үзэмний шүүх тогтмол уух хэрэгтэй вэ

2022-03-28
Ж.Цолмон: Би уг нь Анагаахын сургуулийн “бүтээгдэхүүн” л дээ
Улс төр

Ж.Цолмон: Би уг нь Анагаахын сургуулийн “бүтээгдэхүүн” л дээ

2017-03-27
Б.Долгион: Хамтлагийн гишүүд Чингисийн эх орон Монгол гэдгийг сонсоод сонирхсон
Охид бүсгүйчүүд

Б.Долгион: Хамтлагийн гишүүд Чингисийн эх орон Монгол гэдгийг сонсоод сонирхсон

2012-12-05
Шинэхэн ээжийн бахдам АМЖИЛТ
Охид бүсгүйчүүд

Шинэхэн ээжийн бахдам АМЖИЛТ

2019-04-29
Miss.mn

Мэдээлэл хуулбарлах хориотой. © 2011-2022 Miss.mn - Монголын эмэгтэйчүүдийн портал сайт.

  • Advantages and Disadvantages of Free Slots No Download
  • Best Essay Writing Service Review
  • How to Use an Essay Helper
  • Looking For Professional Essay Writers Online?
  • Нүүр
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
  • Шинэ мэдээ

Биднийг дагаарай

Үр дүн олдсонгүй
Бүх үр дүнг үзэх
  • Advantages and Disadvantages of Free Slots No Download
  • Best Essay Writing Service Review
  • How to Use an Essay Helper
  • Looking For Professional Essay Writers Online?
  • Нүүр
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
  • Шинэ мэдээ

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In