2022-06-28 21:04
Miss.mn
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Гадаад мэдээ
    • Улс төр
  • Видео мэдээ
  • Фото мэдээ
  • Урлаг
  • Спорт
  • Хүмүүс
    • СКАНДАЛ
    • Оддын амьдрал
    • Охид бүсгүйчүүд
    • Ярилцлага
  • Зөвлөгөө
    • Эрчүүд
    • Гоо сайхан
    • Эрүүл мэнд
    • Гэр бүл
    • Хоолны жор
    • Сэтгэлээ нээе
    • Хайр&секс
    • Хүүхэд
  • Загвар
  • Чөлөөт цаг
    • Домогт Хатад
    • Tехнологи
    • Зурхай
    • Сонжоо
    • Сонин хачин
    • Уран зохиол
Үр дүн олдсонгүй
Бүх үр дүнг үзэх
Miss.mn
Үр дүн олдсонгүй
Бүх үр дүнг үзэх
Нүүр Мэдээ

Хөгжлийг дэмжсэн онцлох төслүүд

munkhzul munkhzul
2021-11-01
0 0
0

web-deer-2“Сайн байна уу, CU-д тавтай морил” хэмээн мэндчилж угтдаг найрсаг хамт олонтой Монголчууд танилцаад хэдийнээ гурван жил өнгөрчээ. Цоо шинэ соёл, хандлага, төвлөрсөн үйлчилгээг Монголд амжилттай нутагшуулж байгаа СU энэ өдрүүдэд хөгжлийн дараагийн шат руу орж буйгаа зарлалаа. Өөрөөр хэлбэл СU хөрөнгийн зах зэл дээр IPO гаргаж эхлэх гэнэ. Энэ нь өдөр бүр үйлчлүүлдэг дэлгүүрийнхээ эзэн нь болж, хувь эзэмшиж, ногдол ашиг хүртэх боломж монгол хүн бүрт нээгдлээ гэсэн үг.

CU хувьцаат компани болон шилжиж буй энэ үед тус сүлжээ дэлгүүрийн талаар илүү гүнзгий мэдээллийг судалж үзэхээр шийдлээ. ТҮЦ, дэлгүүрүүд хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагад нийцсэн тав тухтай үйлчилгээг үзүүлж чаддаггүй байсан үетэй харьцуулахад өнөөдөр CU Монгол Улсын сүлжээ дэлгүүрийн салбарт шинэ хандлага, шинэ стандартыг нэвтрүүлээд байна. Үүгээр ч зогсохгүй их хотын иргэдэд хүртээмжтэй байдал нь CU-ийн маш том давуу тал юм.

Халуун хоол, кофегоор түргэн шуурхай үйлчилдэг, нэг цэгээс бүх хэрэгцээт үйлчилгээг авах боломжтой, хог хаягдлыг стандартын дагуу ангилан хаях соёлыг нийтэд түгээдэг, байгальд ээлтэй материалаар сав, баглаа боодлоо хийдэг, хамгийн гол нь их хотын хаа сайгүй, хэзээ ямагт онгорхой байдаг гээд энэ сүлжээ дэлгүүрийн үйлчилгээнд давуу тал их бий. Харин хэдхэн жилийн өмнө л ТҮЦ онгойхыг хүлээж цонхыг нь тогшиж зогсдог байсан үетэй харьцуулахад бид үйлчилгээний соёл, стандарт гэдэг зүйлийг мэдрээд эхэлжээ. Тиймээс л  “Сэнтрал Экспресс Си Ви Эс” компанийнхан БНСУ-ын СU брэндийн франчайзыг сонгон Монголдоо нэвтрүүлсэн байна.

“Сэнтрал Экспресс Си Ви Эс” ХХК-ийн  гүйцэтгэх захирал Г.Чинзориг:

-Манайхны дунд нэг буруу ойлголт байдаг нь франчайз бизнесийг шууд гаднын компани эх оронд маань ирээд бизнес эрхлээд, олсон ашиг орлогоо гадагшаа шууд гаргаад байдаг гэж ойлгодог. Энэ бол маш ташаа ойлголт. Манай компани бол 91% Монголын хөрөнгө оруулалттай, Монгол компани. Бид Монголдоо үнэ цэн бүтээж, дэлхийн бизнесийн туршлагыг суралцаж, бизнесийн хурдаа илүү нэмэгдүүлж, олон улсын туршлагаас суралцаж залуусынхаа оюунд хөрөнгө оруулж, олон улсын стандартад нийцсэн үйлчилгээг эх орондоо нэвтрүүлдэг.

Зөвхөн дэлгүүрт ажиллаж байгаа хүмүүсээс гадна хоол үйлдвэрлэл, түгээлтийн төгс систем ажиллаж байж конвиниенс дэлгүүрүүд оршин тогтнодог. CU ч мөн адил энэ бүхнийг Монголдоо нэвтрүүлсэн бөгөөд өдгөө 1300 орчим ажилтантай болсон байна. Олон улсын стандартыг хангасан шинэлэг, шуурхай үйлчилгээг нэвтрүүлэхийн тулд хөрөнгө оруулалтад ч маш их мөнгө зарцуулсан гэдгийг Г.Чинзориг захирал онцолсон. Тэрээр “Өнөөдрийг хүртэл хөрөнгө оруулагчид маань 60 гаруй тэрбум төгрөгийг энэ бизнест оруулаад байгаа нь яаж ийгээд энэ бизнесийг Монгол Улсад босгоод авъя, улс орны хөгжилд хувь нэмрээ оруулъя гэсэн хүсэл тэмүүлэл нь гэж хардаг” хэмээн хэлжээ.

Нэг шинэ үйлчилгээ нэвтрүүлэх, нэг шинэ соёл дэлгэрүүлэх, нэг шинэ ажлын байр бий болгох нь өөрөө Монгол Улсын хөгжилд оруулж буй хувь нэмэр. Иймд, Монгол Улсад ноу хау нэвтрүүлж буй бизнесүүдийг “Голомт” банк үргэлж дэмжиж, бат найдвартай санхүүгийн ар тал нь болсоор ирсэн байдаг. Тийм ч учраас эх орныхоо хөгжилд хувь нэмэр оруулж буй CU-тэй эхнээс нь түншилж ажилласан юм байна. “Голомт” банк нь CU-ийн 100 салбар дэлгүүрийн санхүүжилтийг олгож, Монголын анхны нэг чиглэлийн урсгалтай нийтийн хоолны үйлдвэрийг байгуулахад нь мөн дэмжиж ажиллажээ.

Зөвхөн хөрөнгө оруулалт, эргэлтийн хөрөнгөөр “Голомт”, “Сэнтрал Экспресс Си Ви Эс”-ийн хамтын ажиллагаа хязгаарлагдахгүй аж. Тун удахгүй СU-ийн хэрэглэгчид ашиглах эрх бүхий, CU аппликэйшн дээр суурилсан дижитал зээлийн картын үйлчилгээг нэвтрүүлэхээр болжээ. Энэ бол Монголын хөгжилд хувь нэмэр болохуйц нийгмийн дэд бүтцийг бүрдүүлж буй хэлбэр юм. Аргагүй л дижитал банкны салбарт тэргүүлж буй Голомт банкны хэрэгжүүлэх ажил мөн аж. Гадны орнуудад, тэр дундаа Тайвань, Япон, Солонгос зэрэг улсуудад конвиниенс дэлгүүр нь зөвхөн дэлгүүрийн үйлчилгээнээс гадна нийтийн тээврийн карт авах цэнэглэх, галт тэрэгний тасалбар захиалах, такси дуудах гэх мэт үйлчилгээ үзүүлдэг нийгмийн дэд бүтэц болтлоо төлөвшсөн байдаг. CU ч мөн энэ жишгийг нэвтрүүлэхээр хичээн ажиллаж байна.

Нэмж дурдахад, “Сэнтрал Экспресс Си Ви Эс” компани өөрийн франчайз хөтөлбөрийг ч хэрэгжүүлж эхлээд байна. Үүнийг салбар дэлгүүрүүдээ иргэд, ААН-үүдэд эзэмшүүлэх үйл явц ч гэж энгийнээр тайлбарлаж болох юм. Одоогоор СU-ийн 137 салбар дэлгүүрийн 23 нь франчайзаар ажиллаж байгаа юм байна. Дэлхийн стандарт, орчин үеийн хэв маягт нийцсэн конвиниес дэлгүүрийн соёлыг Монголд нэвтрүүлж, нутагшуулсан CU-ийнхэндээ баярлалаа гэж хэлье. Баярлалаа, CU.

Г.ХУЛАН

ShareTweet
munkhzul

munkhzul

Холбоотой нийтлэл

СУИС-ийн Радио Телевиз Медиа Урлагийн сургууль дараах хөтөлбөрүүдэд элсэлт авч байна
Мэдээ

СУИС-ийн Радио Телевиз Медиа Урлагийн сургууль дараах хөтөлбөрүүдэд элсэлт авч байна

munkhzul
2022-06-27
РАДИО, ТЕЛЕВИЗИЙН ИНЖЕНЕР Мөнхдэлгэрийн ДАВААНЯМ-ыг танилцуулж байна
Видео мэдээ

РАДИО, ТЕЛЕВИЗИЙН ИНЖЕНЕР Мөнхдэлгэрийн ДАВААНЯМ-ыг танилцуулж байна

munkhzul
2022-06-24
Хурим дээрээ эхнэрээ цохисон узбек залуу ТАЙЛБАР ХИЙВ
Гадаад мэдээ

Хурим дээрээ эхнэрээ цохисон узбек залуу ТАЙЛБАР ХИЙВ

munkhzul
2022-06-21
Роскосмос: Эмэгтэй сансрын нисгэгч бэлтгэхээр Монголтой хэлэлцэж байгаа
Гадаад мэдээ

Роскосмос: Эмэгтэй сансрын нисгэгч бэлтгэхээр Монголтой хэлэлцэж байгаа

munkhzul
2022-06-21
К-Попын хаан G-Dragon “Vogue” сэтгүүлийн нүүрийг ЧИМЖЭЭ
Мэдээ

К-Попын хаан G-Dragon “Vogue” сэтгүүлийн нүүрийг ЧИМЖЭЭ

munkhzul
2022-06-16

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Их уншсан

  • Тааламжтай өнгөрүүлсэн зуны амралт (эротик өгүүллэг)

    Тааламжтай өнгөрүүлсэн зуны амралт (эротик өгүүллэг)

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Нууцын нууц ба миний хайрт хадам дүү Эротик өгүүллэг

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Эротик өгүүллэг: Машинд xийсэн галзуу секс +18

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Эротик өгүүллэг +18

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Эротик өгүүллэг: Зусланд учирсан халуухан бүсгүй +18

    0 shares
    Share 0 Tweet 0
PteroDesign: Цэвэр цэмцгэр, тав тух, минималист орчинг хүсдэг хэн бүхэнд зориулж байна
Видео мэдээ

PteroDesign: Цэвэр цэмцгэр, тав тух, минималист орчинг хүсдэг хэн бүхэнд зориулж байна

munkhzul
2022-06-28
0

Цааш унших
Та өдөрт хичнээн калори шатаадаг вэ

Та өдөрт хичнээн калори шатаадаг вэ

2022-06-28
Г.Эрдэнэчимэг дуучнаараа нэрлэгдэхээр ханцуй шaмлaн ажилдаа оржээ

Г.Эрдэнэчимэг дуучнаараа нэрлэгдэхээр ханцуй шaмлaн ажилдаа оржээ

2022-06-28
Илүүдэл үсийг хэрхэн зөв авах вэ?

Илүүдэл үсийг хэрхэн зөв авах вэ?

2022-06-28
Сон Еэ Жин анхны хүүхдээ тээж буйгаа ЗАРЛАЛАА

Сон Еэ Жин анхны хүүхдээ тээж буйгаа ЗАРЛАЛАА

2022-06-28

Санал болгож байна

ЖИНГЭЭ ХАСАХАД ТУСТАЙ ХҮНС
Зөвлөгөө

ЖИНГЭЭ ХАСАХАД ТУСТАЙ ХҮНС

2015-04-09
Хэрхэн биеийн галбиртаа тааруулан хувцаслах вэ?
Загвар

Хэрхэн биеийн галбиртаа тааруулан хувцаслах вэ?

2014-05-07
П.Шүүдэрцэцэг “гоо сайхны нууцаа ил тод задаллаа”
Хүмүүс

П.Шүүдэрцэцэг “гоо сайхны нууцаа ил тод задаллаа”

2015-07-21
Бүжигчин Цэнгүүн: Хойд аавтай болоод маш их баярласан
Хүмүүс

Бүжигчин Цэнгүүн: Хойд аавтай болоод маш их баярласан

2018-10-08
М.Цэвэлмаа “ДЭЛХИЙН МИСС”-т Монголыг төлөөлж оролцоно
Хүмүүс

М.Цэвэлмаа “ДЭЛХИЙН МИСС”-т Монголыг төлөөлж оролцоно

2019-09-17
Шинэ жилийн баяртаа хэрхэн нүүрээ будах вэ
Видео мэдээ

Шинэ жилийн баяртаа хэрхэн нүүрээ будах вэ

2016-12-10
Miss.mn

Мэдээлэл хуулбарлах хориотой. © 2011-2022 Miss.mn - Монголын эмэгтэйчүүдийн портал сайт.

  • Advantages and Disadvantages of Free Slots No Download
  • Best Essay Writing Service Review
  • How to Use an Essay Helper
  • Looking For Professional Essay Writers Online?
  • Нүүр
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
  • Шинэ мэдээ

Биднийг дагаарай

Үр дүн олдсонгүй
Бүх үр дүнг үзэх
  • Advantages and Disadvantages of Free Slots No Download
  • Best Essay Writing Service Review
  • How to Use an Essay Helper
  • Looking For Professional Essay Writers Online?
  • Нүүр
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
  • Шинэ мэдээ

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In