2022-07-03 23:24
Miss.mn
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Гадаад мэдээ
    • Улс төр
  • Видео мэдээ
  • Фото мэдээ
  • Урлаг
  • Спорт
  • Хүмүүс
    • СКАНДАЛ
    • Оддын амьдрал
    • Охид бүсгүйчүүд
    • Ярилцлага
  • Зөвлөгөө
    • Эрчүүд
    • Гоо сайхан
    • Эрүүл мэнд
    • Гэр бүл
    • Хоолны жор
    • Сэтгэлээ нээе
    • Хайр&секс
    • Хүүхэд
  • Загвар
  • Чөлөөт цаг
    • Домогт Хатад
    • Tехнологи
    • Зурхай
    • Сонжоо
    • Сонин хачин
    • Уран зохиол
Үр дүн олдсонгүй
Бүх үр дүнг үзэх
Miss.mn
Үр дүн олдсонгүй
Бүх үр дүнг үзэх
Нүүр Бусад

Экс ажилтан нь Фэйсбүүк компани ёс суртахууны хувьд дампуурсныг АНУ-ын Сенатад мэдэгдэв

nomun nomun
2021-11-02
0 0
0

Facebook-Logo

Фэйсбүүк компанид ажиллаж байсан Фрэнсис Хауген хэмээх эмэгтэй сүүлийн үед тус компанийн талаар таагүй баримтуудыг нийтэд тарааж эхэлсэн юм. Гурван долоо хоногийн өмнөөс The Wall Street Journal сэтгүүл түүний дэлгэсэн баримтуудыг цувралаар нийтэлж эхэлсэн байна. Ням гарагт Хауген телевизийн “60 Minutes” ярилцлагын хөтөлбөрт оролцож, анх удаа олны өмнө ил гарчээ.

Хауген нь Фэйсбүүк компанийн сонгуулийн үеэр худал хуурмаг мэдээлэл тарахаас сэргийлэх зорилготой Civic Integrity багт бүтээгдэхүүний менежэрээр хоёр жил ажиллаад энэ оны тавдугаар сард ажлаасаа гарч байсан гэнэ. Ингэхдээ тэр олон мянган хуудас компанийн дотоод бичиг баримтыг авч гарсан юм байна.

Өчигдөр буюу Мягмар гарагт АНУ-ын Сенатын дэд хороо Фрэнсис Хаугеныг урьж, нийтийн сонсгол зохион байгуулжээ.

Энэ үеэр Хауген дэлхийн хамгийн том сошиал медиа компанийг ашиг олохын тулд хүүхэд, өсвөр үеийнхний сэтгэл зүйд сөргөөр нөлөөлөх хортой бүтээгдэхүүнийг санаатай зах зээлд нэвтрүүлдэг хэмээн шүүмжилсэн байна.

“Фэйсбүүкийн бүтээгдэхүүнүүд хүүхдүүдийн сэтгэлзүйг хордуулж, нийгмийг талцуулж, манай ардчиллыг сулруулдагт итгэсэн учраас би өнөөдөр энд байгаа юм” гэж Хауген ярьжээ.

Тэрбээр цааш нь ярихдаа “Компанийн удирдлагууд Фэйсбүүк, Инстаграмыг хэрхэн аюулгүй, зөв болгохыг мэдэж байгаа ч асар их хэмжээний ашгийг хүмүүсээс дээгүүр тавьдаг тул ийм өөрчлөлт хийхгүй нь тодорхой. Конгрессийн зүгээс арга хэмжээ авах цаг болсон. Тэд энэхүү хямралаас та бүхний оролцоогүйгээр гарч чадахгүй болсон” гэсэн байна.

Сонсголын дараа Фэйсбүүк компаниас гаргасан мэдэгдэлд Хаугеныг өөрийн ажиллаж байгаагүй, сайн мэдэхгүй салбар чиглэлийн талаар буруу мэдээллийг нийтэд өглөө хэмээн шүүмжилжээ. Сонсголд оролцсон АНУ-ын хоёр гол намын сенаторууд дуу нэгтэйгээр Фэйсбүүк компанийн эрхлэн явуулдаг бизнест зохицуулалт хийх шаардлагатайг онцолсон байна.

Тухайлбал Ардчилсан Намын сенатор, дэд хорооны дарга Ричард Блюменталь “Тэд хүүхдүүд, тэдний гэр бүлд үүсгэсэн зовлон шаналалаас илүү ашгийг дээгүүр тавьж байна” гэж хэлээд Фэйсбүүкийн булхайг ил гаргасан Хаугены зоригийг магтан сайшаажээ.

Сенатор Эд Марки түүнтэй ижил байр суурь илэрхийлэхдээ Хаугеныг “21 дүгээр зууны Америкийн баатар” гэж өргөмжилсөн байна. Блюменталь бас Фэйсбүүк компанийн гүйцэтгэх захирал Марк Закербэргийг Конгресст ирж, мэдүүлэг өгөхийг шаарджээ.

“Фрэнсис Хаугенд, бидэнд, дэлхий нийтэд, Америкийн эцэг эхчүүдэд та яагаад ийм зүйл хийснээ, хийж байгаагаа тайлбарлах ёстой” гэж тэр сонсголын үеэр хэлсэн байна. Закербэргээс мэдүүлэг авах асуудал дээр санал нэгдэж байгаагаа Бүгд Найрамдах Намын сенаторуудын ахлагч Рожер Уикер бас хэлжээ.

Ричард Блюменталь олон жилийн турш бүтээгдэхүүнийхээ хортой талыг нууцалж ирсэн Америкийн тамхи үйлдвэрлэгчидтэй Фэйсбүүкийг зүйрлэж, тэдгээр компаниудтай адил гэм буруугаа хүлээж, бодлогоо шинэчлэх цаг болсныг Марк Закербэргт анхааруулсан байна.

Сүүлийн өдрүүдэд Фэйсбүүк компанийг тойрсон дуулиан тасрахгүй байгаа. Даваа гарагт тус компанийн сүлжээ бараг долоон цагийн турш тасалдсан нь технологийн томоохон компаниудын хувьд ховор үзэгдэл байлаа. Саяхан бас тус компани Инстаграм үйлчилгээнийхээ хүүхдүүдэд зориулсан хувилбарыг зах зээлд гаргах төлөвлөгөөгөө цуцалсан нь олон нийтийн шүүмжлэл, эсэргүүцэлтэй холбоотой байв.

Эх сурвалж: Politico

ShareTweet
nomun

nomun

Холбоотой нийтлэл

Топ модель Э.Сэлэнгэ сүйт бүсгүй болж нижгэр хурим хийв
Оддын амьдрал

Топ модель Э.Сэлэнгэ сүйт бүсгүй болж нижгэр хурим хийв

munkhzul
2022-07-02
МАРИЯ ШАРАПОВА: Аливаа зүйлийг 100 хувь хийхийн тулд 200 хувь хичээх ёстой
Спорт

МАРИЯ ШАРАПОВА: Аливаа зүйлийг 100 хувь хийхийн тулд 200 хувь хичээх ёстой

munkhzul
2022-07-02
Энэ зуны хамгийн ХАЛУУХАН тренд
Загвар

Энэ зуны хамгийн ХАЛУУХАН тренд

munkhzul
2022-06-29
Хүүхдийг элсэн дээр тоглуулахын ач тус
Зөвлөгөө

Хүүхдийг элсэн дээр тоглуулахын ач тус

nomun
2022-06-29
Зуны улирлын зөв хооллолтын алтан дүрэм
Зөвлөгөө

Зуны улирлын зөв хооллолтын алтан дүрэм

nomun
2022-06-29

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Их уншсан

  • Тааламжтай өнгөрүүлсэн зуны амралт (эротик өгүүллэг)

    Тааламжтай өнгөрүүлсэн зуны амралт (эротик өгүүллэг)

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Нууцын нууц ба миний хайрт хадам дүү Эротик өгүүллэг

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Эротик өгүүллэг: Машинд xийсэн галзуу секс +18

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Эротик өгүүллэг +18

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Эротик өгүүллэг: Зусланд учирсан халуухан бүсгүй +18

    0 shares
    Share 0 Tweet 0
Халамж хүндэтгэл байхгүй, яв зайл гэж хөөж байгаа хүн суухаараа байнга л хөөх байх
Зөвлөгөө

Халамж хүндэтгэл байхгүй, яв зайл гэж хөөж байгаа хүн суухаараа байнга л хөөх байх

munkhzul
2022-07-02
0

Би найз залуутайгаа 2 жил гаран үерхээд нэг гэрт ороод сар ч болоогүй байна. 2 жилийн хугацаанд юм юм л...

Цааш унших
Топ модель Э.Сэлэнгэ сүйт бүсгүй болж нижгэр хурим хийв

Топ модель Э.Сэлэнгэ сүйт бүсгүй болж нижгэр хурим хийв

2022-07-02
МАРИЯ ШАРАПОВА: Аливаа зүйлийг 100 хувь хийхийн тулд 200 хувь хичээх ёстой

МАРИЯ ШАРАПОВА: Аливаа зүйлийг 100 хувь хийхийн тулд 200 хувь хичээх ёстой

2022-07-02
Амттай шорлог хийх таван жор

Амттай шорлог хийх таван жор

2022-07-01
ДУУЛИАН | Сон Еэ Жин анхны хүүхдээ тээж буйгаа ЗАРЛАЛАА

ДУУЛИАН | Сон Еэ Жин анхны хүүхдээ тээж буйгаа ЗАРЛАЛАА

2022-07-01

Санал болгож байна

“Мона Лиза”-гийн зургийн дор өөр нууц хөрөг байна гэнэ
Гадаад мэдээ

“Мона Лиза”-гийн зургийн дор өөр нууц хөрөг байна гэнэ

2015-12-09
Шоколад зүрхэнд сайн
Зөвлөгөө

Шоколад зүрхэнд сайн

2021-06-02
Йогуртаар арьсаа цайруулах зөвлөгөө
Гоо сайхан

Йогуртаар арьсаа цайруулах зөвлөгөө

2016-07-15
Сайхан монгол охид фото
Охид бүсгүйчүүд

Сайхан монгол охид фото

2013-02-12
Хүн төрөх агшинд

Хүн төрөх агшинд

2014-09-15
Катя Зол ”Мercedes Benz New York fashion week” -д оролцоно
Хүмүүс

Катя Зол ”Мercedes Benz New York fashion week” -д оролцоно

2014-01-21
Miss.mn

Мэдээлэл хуулбарлах хориотой. © 2011-2022 Miss.mn - Монголын эмэгтэйчүүдийн портал сайт.

  • Advantages and Disadvantages of Free Slots No Download
  • Best Essay Writing Service Review
  • How to Use an Essay Helper
  • Looking For Professional Essay Writers Online?
  • Нүүр
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
  • Шинэ мэдээ

Биднийг дагаарай

Үр дүн олдсонгүй
Бүх үр дүнг үзэх
  • Advantages and Disadvantages of Free Slots No Download
  • Best Essay Writing Service Review
  • How to Use an Essay Helper
  • Looking For Professional Essay Writers Online?
  • Нүүр
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
  • Шинэ мэдээ

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In