2022-06-28 14:50
Miss.mn
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Гадаад мэдээ
    • Улс төр
  • Видео мэдээ
  • Фото мэдээ
  • Урлаг
  • Спорт
  • Хүмүүс
    • СКАНДАЛ
    • Оддын амьдрал
    • Охид бүсгүйчүүд
    • Ярилцлага
  • Зөвлөгөө
    • Эрчүүд
    • Гоо сайхан
    • Эрүүл мэнд
    • Гэр бүл
    • Хоолны жор
    • Сэтгэлээ нээе
    • Хайр&секс
    • Хүүхэд
  • Загвар
  • Чөлөөт цаг
    • Домогт Хатад
    • Tехнологи
    • Зурхай
    • Сонжоо
    • Сонин хачин
    • Уран зохиол
Үр дүн олдсонгүй
Бүх үр дүнг үзэх
Miss.mn
Үр дүн олдсонгүй
Бүх үр дүнг үзэх
Нүүр Мэдээ

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭН: Намайг ухаан алдаад сэрэхэд жирэмслэлтийг зогсоож, үрийн сувгийг боосон байсан

munkhzul munkhzul
2021-11-05
0 0
0

  5a5b130171487eaa642927122a1e1f19 -Аав, ээж хоёр намайг “Чам шиг хүн хүнтэй суудаггүй юм. Хүүхэд ч гаргаж болохгүй, чи зүгээр гэртээ бай” гэж загнаж, найз залуутайгаа уулзахыг хориглодог-

  Хөгжлийн бэрхшээлтэй залуучууд, эмэгтэйчүүд нөхөн үржихүйн эрхийн талаар бие даасан бие даасан шийдвэр гаргаж чаддаггүй байна. Тийм учраас бие махбод, сэтгэл санааны хүчирхийлэлд өртөмтгий, нэн ялангуяа тэдний дунд хүчээр үр хөндүүлэх, жирэмсэлэлтээ таслуулах, жирэмслэлтээс сэргийлэх арга хэрэгслийг хүчээр хэрэглэх нь түгээмэл байдаг талаар НҮБ-ын Хүн амын сангийн тайланд дурдсан байна. Өөрөөр хэлбэл, хөгжлийн бэрхшээлтэй залуучууд, эмэгтэйчүүдийг бэлгийн харилцаанд орох шаардлагагүй, хүүхэд төрүүлэх, гэрлэх боломжгүй, чадваргүй гэх үзэл тэдний мэдээлэл авах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах боломжийг хязгаарладаг байна. Хөгжлийн бэрхшээлтэй охид, хөвгүүдийг үе тэнгийнхэнтэй нь харьцуулахад бэлгийн хүчирхийлэлд өртөх эрсдэл гурав дахин их байдаг тухай Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 18 дахь илтгэлд дурдсан байна. Үүнтэй холбоотойгоор хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тулгарч буй хүний эрхийн зөрчлүүдийг баримтаар хүргэе.

Баримт-1: Бэлгийн замаар дамжих халдварт өвчин авчихсан байж магадгүй гээд эмнэлэгт үзүүлэхийг хүссэн ч нууцыг минь хадгалаад эмнэлгээр дагуулаад явах хүн олдоогүй. Эцэст нь танилаасаа нэг сайн эмний тухай сонсоод авч уусан. Эдгэсэн байх гэж найдаж байна. Ийм тохиолдолд туслах үйлчилгээний ажилтан маш хэрэгтэй байна.

 /Харааны бэрхшээлтэй эмэгтэй/

Баримт-2: Би 44 настай, тэргэнцэртэй болоод 20 жил болж байна. эмэгтэйчүүдийн эмнэлэгт үзүүлэхийг хүсдэг ч тохирох ариун цэврийн өрөө эмнэлэгт байхгүй, үзлэгийн орон дээр гарах зэрэг бэрхшээлээс айгаад одоо болтол нэг ч удаа үзүүлээгүй. Өөртөө санаа зовж байна.

      /Тулгуур эрхтний бэрхшээлтэй эмэгтэй/

Баримт-3: Хөдөө орон нутагт амьдардаг эмэгтэйчүүд, ялангуяа харааны бэрхшээлтэй эмэгтэйчүүд хүчирхийлэлд их өртдөг. Жишээ нь би хэнд хүчирхийлүүлснээ мэдэж чадаагүй бэлгийн замын халдварт өвчин авсан. Эмнэлэгт үзүүлэхээр очиход “Хараагүй байж хэнээсээ авдаг байна. Эрийн донтой байх нь” гэж эмч хэлж байсан. Би эмнэлэгт очих дургүй. Яагаад өвчин авсан талаар асуухгүй байж шууд дүгнэдэг.

  /Харааны бэрхшээлтэй эмэгтэй/

-Өмнөх нөхөр маань надад хэлэлгүйгээр миний үрийн сувгийг боолгосон байсан-

Баримт-4: Би 35 настай хүний эрхийн байгууллагад ажилладаг. Жилийн өмнө төрсөн. Сүүлийн саруудад өрхийн эмч над руу байнга залгаж жирэмслэтээс хамгаалах хэрэгсэл тавиулахыг шаардаж байгаа. Би эмчид” Энэ миний эрхийн асуудал. Би өөрөө шийдвэр гаргах ёстой” гэхэд “Тэгвэл чиний асаргааны тэтгэмжийг сунгахгүй” гэж дарамталсан.

Баримт-5: Би 38 настай. Саяхан хоёр дахь амьдралаа эхлүүлсэн. Нөхөр маань хүүхэд нэхээд, жирэмслэхгүй болохоор эмчид үзүүлтэл үрийн сувгийг анхны хүүхдээ төрүүлэх үед боосон байна гэж хэлсэн. Учрыг лавлатал өмнөх нөхөр ээжтэй ярилцаад надад хэлэлгүй шийд гарсан байсныг сая мэдсэн. Би нөхөртөө энэ байдлаа хэлж чадахгүй, цаашид яахаа мэдэхгүй байна.

/Тургуур эрхтэний бэрхшээлтэй эмэгтэй/

Баримт-6: Эмч нар жирэмслэхийг хориглодог. Тийм болохоор таван сартай жирэмсэн хүртлээ эмч нараас нуусан. Намайг эмч нарын зөвлөгөөнөөр орох өдөр тэд намайг жирэмсэн гэдгийг мэдээд үр хөндүүлэхээр ятгасан. Намайг татгалзахад тэд тал талаас гар бариад би цочиролд ороод ухаан алдсан. Сэрэх үед жирэмслэлтийг зогсоож, үрийн сувгийг боосон байсан. Үүгээр зогсохгүй гэр бүлийнхэнд хүлээлгэж өгөхдөө “Уналт, таталтын эмийг нь сайн уулга” гэсэн бичиг энгэрт томоор бичээд гаргасан. Цочирлоос болоод миний ухаан санаа хагас байсан.

/Оюуны бэрхшээлтэй эмэгтэй/

Баримт-7: 20 настайдаа найз залуутай болж байсан. Энэ үед аав, ээж хоёр минь “Чам шиг хүн хүнтэй суудаггүй юм. Хүүхэд ч гаргаж болохгүй, чи зүгээр гэртээ бай” гэж загнаж, найз залуутайгаа уулзахыг хориглодог байсан. Удалгүй би жирэмсэн болж энэ тухайгаа гэрийнхэндээ хэлэхээс айж, найз залуудаа хэлтэл “Чамаас эрүүл хүүхэд төрөхгүй, авахуул” гэсэн. Би маш их цочирдсон ч хүүхдээ гаргана гэж зориглож байтал хүүхэд минь дөрвөн сартайдаа зулбачихсан. Дахиж би жирэмслээгүй. Миний амьдралын туршлагаас харахад хөгжлийн бэрхшээлтэй охидод эцэг, эхийн дэмжлэг их хэрэгтэй юм билээ.

/Тулгуур эрхтний бэрхшээлтэй иргэн/

ИРГЭН: БИ ХОЙД ЭЦГИЙНХЭЭ ХҮҮХДИЙГ ГАРГАСАН

Баримт-8: Ээж, аав гадуур ажилтай болоод намайг танихгүй ахаар харуулсан. Тэр ах намайг хүчирхийлсэн. Энэ тухай аав, ээждээ хэлснээс хойш аав намайг гурван удаа хүчирхийлсэн. Аав ээжийг зоддог болохоор ээжид хэлж чадаагүй

/Тулгуур эрхтний бэрхшээлтэй эмэгтэй/

Баримт-9: Манай ээж энэ хүнтэй суугаад хоёр хүүхэд гаргасан. Хойд эцэг надтай байнга бэлгийн харилцаанд ордог. Бараг таван жил болж байна. Ээжид хэлсэн ч “Энэ хүнээс салаад яаж амьдрах вэ” гэж хэлдэг. Би тэр хүний хүүхдийг хүртэл гаргасан. Цагдаад хэлэх гэхээр ээжийгээ бодоод чаддаггүй.

/Оюуны бэрхшээлтэй эмэгтэй/

Баримт-10: Би хүчинд автаж үеэлтэйгээ бэлгийн харилцаанд орсон. Энэ талаар аав, ээждээ хэлсэн ч аав дүүгээ загнаад өнгөрсөн. Бид нэг хашаанд амьдардаг. Тийм болохоор дахиад надад хүч хэрэглэх вий гэхээс айдаг. Хааяа жорлон орох гээд явж байхад “Сэмхэн манайд ороод ир” гэж чирдэг. Согтуу үедээ “Гараад ир” мессеж бичиж, айлгадаг.

/Оюуны бэрхшээлтэй эмэгтэй/

https://ergelt.mn/news/60/single/15193

ShareTweet
munkhzul

munkhzul

Холбоотой нийтлэл

СУИС-ийн Радио Телевиз Медиа Урлагийн сургууль дараах хөтөлбөрүүдэд элсэлт авч байна
Мэдээ

СУИС-ийн Радио Телевиз Медиа Урлагийн сургууль дараах хөтөлбөрүүдэд элсэлт авч байна

munkhzul
2022-06-27
РАДИО, ТЕЛЕВИЗИЙН ИНЖЕНЕР Мөнхдэлгэрийн ДАВААНЯМ-ыг танилцуулж байна
Видео мэдээ

РАДИО, ТЕЛЕВИЗИЙН ИНЖЕНЕР Мөнхдэлгэрийн ДАВААНЯМ-ыг танилцуулж байна

munkhzul
2022-06-24
Хурим дээрээ эхнэрээ цохисон узбек залуу ТАЙЛБАР ХИЙВ
Гадаад мэдээ

Хурим дээрээ эхнэрээ цохисон узбек залуу ТАЙЛБАР ХИЙВ

munkhzul
2022-06-21
Роскосмос: Эмэгтэй сансрын нисгэгч бэлтгэхээр Монголтой хэлэлцэж байгаа
Гадаад мэдээ

Роскосмос: Эмэгтэй сансрын нисгэгч бэлтгэхээр Монголтой хэлэлцэж байгаа

munkhzul
2022-06-21
К-Попын хаан G-Dragon “Vogue” сэтгүүлийн нүүрийг ЧИМЖЭЭ
Мэдээ

К-Попын хаан G-Dragon “Vogue” сэтгүүлийн нүүрийг ЧИМЖЭЭ

munkhzul
2022-06-16

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Их уншсан

  • Тааламжтай өнгөрүүлсэн зуны амралт (эротик өгүүллэг)

    Тааламжтай өнгөрүүлсэн зуны амралт (эротик өгүүллэг)

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Нууцын нууц ба миний хайрт хадам дүү Эротик өгүүллэг

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Эротик өгүүллэг: Машинд xийсэн галзуу секс +18

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Эротик өгүүллэг +18

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Эротик өгүүллэг: Зусланд учирсан халуухан бүсгүй +18

    0 shares
    Share 0 Tweet 0
Та өдөрт хичнээн калори шатаадаг вэ
Гоо сайхан

Та өдөрт хичнээн калори шатаадаг вэ

nomun
2022-06-28
0

Сүүлийн жилүүдэд манай дундаас дээш давхаргынхны дунд таргалалт, илүүдэл жин хэвийн үзэгдэл болоод байна. Хүмүүс ихэвчлэн 30 наснаас жин нэмж...

Цааш унших
Г.Эрдэнэчимэг дуучнаараа нэрлэгдэхээр ханцуй шaмлaн ажилдаа оржээ

Г.Эрдэнэчимэг дуучнаараа нэрлэгдэхээр ханцуй шaмлaн ажилдаа оржээ

2022-06-28
Илүүдэл үсийг хэрхэн зөв авах вэ?

Илүүдэл үсийг хэрхэн зөв авах вэ?

2022-06-28
Сон Еэ Жин анхны хүүхдээ тээж буйгаа ЗАРЛАЛАА

Сон Еэ Жин анхны хүүхдээ тээж буйгаа ЗАРЛАЛАА

2022-06-28
@PteroDesign: Цэвэр цэмцгэр, тав тух, минималист орчинг хүсдэг хэн бүхэнд зориулж байна

@PteroDesign: Цэвэр цэмцгэр, тав тух, минималист орчинг хүсдэг хэн бүхэнд зориулж байна

2022-06-27

Санал болгож байна

“Esquire” сэтгүүл 2004-2014 оны хамгийн халуухан бүсгүйчүүдийг тодорхойлжээ
Хүмүүс

“Esquire” сэтгүүл 2004-2014 оны хамгийн халуухан бүсгүйчүүдийг тодорхойлжээ

2014-10-21
МАН Ерөнхийлөгчийн сонгуульд Ц.Нямдоржийг сойно
Улс төр

МАН Ерөнхийлөгчийн сонгуульд Ц.Нямдоржийг сойно

2016-10-25
Магтсан хүүхэн хуриман дээрээ /хөгжилтэй бичлэг/
Видео мэдээ

Магтсан хүүхэн хуриман дээрээ /хөгжилтэй бичлэг/

2014-04-21
Хайртыгаа өдөр бүр өөртөө дурлуулахад тань туслах 7 зүйл
Зөвлөгөө

Хайртыгаа өдөр бүр өөртөө дурлуулахад тань туслах 7 зүйл

2017-08-04
“Алтан жаал” Ронда Роузид туслах хүсэлтэй байна
Спорт

“Алтан жаал” Ронда Роузид туслах хүсэлтэй байна

2015-11-25
Нярайн эрүүл эмгэгийн зааг байдлаас дааврын хямрал элбэг тохиолддог
Зөвлөгөө

Нярайн эрүүл эмгэгийн зааг байдлаас дааврын хямрал элбэг тохиолддог

2013-10-15
Miss.mn

Мэдээлэл хуулбарлах хориотой. © 2011-2022 Miss.mn - Монголын эмэгтэйчүүдийн портал сайт.

  • Advantages and Disadvantages of Free Slots No Download
  • Best Essay Writing Service Review
  • How to Use an Essay Helper
  • Looking For Professional Essay Writers Online?
  • Нүүр
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
  • Шинэ мэдээ

Биднийг дагаарай

Үр дүн олдсонгүй
Бүх үр дүнг үзэх
  • Advantages and Disadvantages of Free Slots No Download
  • Best Essay Writing Service Review
  • How to Use an Essay Helper
  • Looking For Professional Essay Writers Online?
  • Нүүр
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
  • Шинэ мэдээ

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In