Хоол хүнс хүний биед хэр удаж байж шингэдэг вэ?

112622_1407_x974
Хүний хоол боловсруулах систем цаг бүрд харилцан адилгүй ажиллагаатай байдаг. Үүнийг нарийн тодорхойлоход тухайн хүний эрүүл мэнд, бодисын солилцоо, нас, хүйс зэрэг олон зүйлээс шалтгаалах боловч, хэзээ ямар хүнс хэрэглэвэл зохистойг ерөнхийд нь мэдэж байх хэрэгтэй. Тухайлбал, үдийн хоолны үеэр хоол боловсруулах тогтолцоо хамгийн идэвхтэй ажилладаг тул энэ үеэр удаан шингэдэг хоол идэхэд тохиромжтой. Харин өглөө оройдоо аль болох хурдан шингэдэг хүнс хэрэглэвэл, мэдээж өглөөний цайны дараагаар эрч хүч нэмэгдэж, оройн хоол идсэн ч шөнө ходоод амарч чадна.
Түргэн шингэдэг хоол хүнс
Хэрвээ хурдан шингэдэг хоол хүнс түлхүү хэрэглэдэг бол юм идсэний дараа удалгүй дахин өлсөж эхлэх ба та ойр ойрхон хооллох хэрэгтэй болно. Энэ төрлийн хоол хүнс нь бие дэх глюкозын хэмжээг ихэсгэж, эрч хүчийг богино хугацаанд нэмэгдүүлдэг. Мэдээж хэрэг эрч хүч нэмэгдүүлдэг гэхээр сайхан сонсогдож болох ч, цусан дахь глюкозын хэмжээ хэт ихэсвэл, бие мах бодь үүнийг бүрэн шингээж чадахгүй, таргалалт үүсгэдэг байна.
Удаан шингэдэг хоол хүнс
Удаан шингэцтэй хоол хүнс нь цусан дахь сахарын хэмжээг илүү тогтвортой байлгаж, энергийн тэнцвэрийг хадгалдаг. Гэхдээ цаг үргэлж удаан шингэдэг хүнс хэрэглээд байвал хүний хоол боловсруулах тогтолцоо байнгын ажиллагаанд орох бөгөөд энэ нь таны биеийг хүндрүүлж, эрч хүчийг бууруулна.
Харин мэргэжилтнүүд удаан болон түргэн шингэцтэй хоолыг нэг дор хольж хэрэглэхгүй байхыг зөвлөдөг. Энэ нь таны гэдэсний үйл ажиллагаанд сөрөг нөлөөтэй гэнэ.
May be an image of textMay be an image of textMay be an image of textNo photo description available.May be an image of textMay be an image of textMay be a cartoon of textMay be an image of textMay be an image of food and textMay be an image of text that says 'Tyyxий HOTOO 30-40 mиH'May be an image of text

Хоол хүнс хүний биед хэр удаж байж шингэдэг вэ?
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.