Кайли Женнер охинтойгоо алмаазан бөгжөөр гоёв

kylie-jenner-rings-810x500

Цэвэр орлого нь 50 сая ам.доллараар тооцогддог Травис Скотт дэлхий дээрх хамгийн баян репперүүдийн нэг. Тэрбээр найз бүсгүй Кайли Женнер болон охин Сторми нартаа хос алмаазан бөгж авч өгсөн нь олны атаархлыг татав. Кайли өнөөдөр инстаграмдаа гурван настай охин Стормитойгоо ижилхэн алмаазан бөгж зүүсэн зургаа оруулаад “Аав бидэнд хос бөгж авч өгсөн” гэж бичжээ.

Кайлигийн зүүсэн “Toi et Moi (Чи бид) гэх хос бөгжний үнэ олон оронтой тоогоор хэмжигдэнэ гэж цагаан алтаар үнэт эдлэл үйлдвэрлэдэг “Platinum Guild International USA” компанийн захирал Женни Люкерийн ярьжээ. Кайлигийн зүүсэн бөгжний хоёр алмааз нь л гэхэд 10-12 карат бөгөөд ойролцоогоор 300 мянган ам.доллараар үнэлэгддэг байна. Харин Стормигийн зүүсэн бөгжнийх  2-3 карат бөгөөд 40 мянган ам.доллар болох гэнэ. Бөгжний загвар хосуудын эргэн нийлснийг илэрхийлдэг аж.

Үүнээс гадна хөл хүнд Кайлийн ядам хуруунд өөр нэг бөгж байгаа нь ханцуйны цаанаас зэрвэс цухуйсныг хараад шүтэн бишрэгчид нь Травистай сүй тавьсан гэж таамаглаж байна. Кайли өнгөрсөн есдүгээр сард хоёр дахь хүүхдээ тээж буйгаа зарласан юм.

Эх сурвалж: DAILY MAIL


Кайли Женнер охинтойгоо алмаазан бөгжөөр гоёв
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.