Салалт эмэгтэйчүүдээс илүү эрчүүдэд хүндээр тусдаг болохыг тогтоожээ

c58a5dfe77abdf7530afbf79438c4256

Их Британийн Ланкастерийн их сургуулийн эрдэмтэд хосуудын харилцаанд учирдаг хамгийн түгээмэл асуудлыг тогтоохоор нийт 184 мянган хүн дээр ажиглалт хийжээ. Ингэхдээ эрдэмтэд тэдгээр хүмүүст өөрт тохиолдсон харилцааны асуудлаа нэрээ нууцлан илэн далангүй бичих боломжтой тусгай цахим платформыг нээж өгсөн байна. Гэтэл судалгааны явцад салалтын тал дээр сонирхолтой нийтлэг зүйлс ажиглагджээ.

Ерөнхийдөө эмэгтэйчүүд салалтын дараах сэтгэл хөдлөлүүдийг илүү хурдан мэдэрч, түүнд тохирсон хариу үйлдлүүдийг илүү оновчтой үзүүлдэг учраас илүү хурдан хугацаанд тайвширч энгийн байдалдаа ордог байна. Өөрөөр хэлбэл эмэгтэйчүүд салалтын нөлөөгөөр үүссэн сэтгэлийн шархаа маш түргэн хугацаанд мэдэрч чаддаг учраас эрт “эмчилгээ” хийж чаддаг ажээ.

Тиймээс ч бүсгүйчүүдэд зориулсан уянгын романтик кино, дуу гэх мэт зүйлс олноороо гардаг байна. Судалгааны удирдагч Шарлотт Энтсвил энэ талаар “Эмэгтэйчүүд сэтгэлийн шархаа хэрхэн эдгээхээ мэддэг учраас цаг зав, мөнгөө эмчилгээ болох зүйлст зарцуулж чаддаг” гэж ярьжээ.

Харин эрчүүдийн хувьд илүү хүчтэй байх ёстой гэсэн утгаараа сэтгэл хөдлөлөө нууж явахыг илүүд үздэг. Тиймээс тэд эхэндээ юу ч болоогүй мэт аашлах боловч хав дарсан сэтгэлийн шарх нь ямар ч “эмчилгээ” аваагүй учраас аяндаа нуухын аргагүй болтлоо дорддог аж.

Ингэсний дараа эрчүүд эмэгтэйчүүдээс хэд дахин илүү сэтгэлийн дарамтад ордог.

Үүний зэрэгцээ судалгааны явцад зарим эрчүүд олон жилийн өмнө дууссан харилцаандаа өнөөг хүртэл туйлын их хорсож эсвэл харамсаж явдаг гэдэг нь илэрчээ.

Хэрвээ энэ нь даамжирвал согтууруулах ундаа, мансууруулах бодисны хэрэглээ, цаашлаад хүчирхийлэлд хүргэж болзошгүй гэнэ.


Салалт эмэгтэйчүүдээс илүү эрчүүдэд хүндээр тусдаг болохыг тогтоожээ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.