“Өвлийн хайрын дуу” киногоороо эчнээ танил болсон, Өмнөд Солонгосын алдарт жүжигчин Чой Жи Ву 45 насандаа үрийн зулай үнэрлэж охинтой болсон билээ. Тэрээр охинтойгоо өнгөрүүлж буй аз жаргалтай амьдралынхаа талаар саяхны нэгэн нэвтрүүлэгт хуваалцжээ.
Цар тахлын үед, тэр дундаа хожуу үедээ хөл хүнд болсныхоо дараа би ээжүүдийг илүү хүндлэх болсон.
Өмнөд Солонгосын JTBC телевизийн нэгэн шоуны хөтлөгч Чой Жи Вугаас “Таны хүүхэд хэр байна вэ? Тэр хөөрхөн үү?” хэмээн асуухад жүжигчин бүсгүй “Охин минь одоо маш мундаг алхдаг болсон. Бас бүр ээжээ гэж хэлдэг болсон шүү. Одоо түүнийг аль хэдийн маш их санаад эхэлчихлээ” хэмээн нэг ой зургаан сартай охиныхоо талаар ярьжээ.
Өдгөө 46 настай Чой Жи Ву мэдээллийн технологийн салбарт ажилладаг олны танил бус залуутай нэг жил болзсоныхоо дараа 2018 оны гуравдугаар сард гэрлэжээ. Түүний дараа тэд 2020 оны тавдугаар сард анхны хүүхдээ өлгийдөн авсан юм. Чой Жи Ву өнгөрсөн жил охиноо төрүүлэхдээ 45 настай байжээ.
Тэрээр төрөхөөсөө өмнө “Ковид-19 цар тахлын үед, тэр дундаа хожуу үедээ хөл хүнд болсныхоо дараа би ээжүүдийг илүү хүндлэх болсон. Над шиг хожуу насандаа жирэмсэн болсон эмэгтэйчүүд олон байдаг. Би жирэмсэн үедээ болон төрснийхөө дараа ч эрүүл чийрэг, сайн сайхан байх нь тэдэнд итгэл найдвар, эрч хүч өгөх байх хэмээн найдаж байна” гэжээ.
Чой Жи Ву охиноо төрснөөс хойш хамтдаа цагийг өнгөрөөж буй олон зураг, бичлэгээ өөрийн сошиал хуудаст хуваалцсаар байгаа юм. Үүнд Чой Жи Ву охинтойгоо хамт өнгөрүүлж буй амьдралдаа хэрхэн сэтгэл хангалуун байгаагаа хуваалцан, шүтэн бишрэгчид нь ч бас түүнийг жаргалтай байгаад баярлаж буйгаа илэрхийлжээ.
Эх сурвалж: SBS Star