Дэлгэцнээ гараад удаагүй байгаа Марвелийн шинэ бүтээл “Eternals” киног зарим улсад гаргахыг хоригложээ.
Учир нь тус кинонд ижил хүйстний харилцаа гардаг хэмээн Саудын Араб, Кувейт, Катар зэрэг хэд хэдэн орны кинотеатруудад гаргахыг хориглосон байна. Энэхүү шийдвэрт харамсаж буй талаараа жүжигчин Анжелина Жоли сэтгэгдлээ хуваалцжээ. Жоли “Eternals” киноны Тенагийн дүрийг бүтээсэн юм.
Тэрээр Австралийн news.com.au мэдээллийн агентлагт өгсөн ярилцлагадаа “Үүнд хэчнээн уурлаж бухимдсан ч, ийм шийдвэр гаргах нь өөрөө мэдлэггүй, боловсролгүй байгааг илтгэнэ. Киног үзэх боломжгүй болсон олон үзэгчийн өмнөөс харамсаж, сэтгэл дундуур байна” гэжээ.
Мөн тэрээр “Өнөө цаг үед ямар ч төрлийн хайрыг ойлгох чадваргүй амьдарч байгааг би хувьдаа ойлгохгүй байна. Киногоо гаргахын тулд тэдгээр үзэгдлүүдийг хасахаас татгалзсан Марвелаар харин ч бахархаж байна” гэж тэр хэлжээ.
Зүүн гар талаас жүжигчин Брайан Тайри Хенри, Хааз Слейман нар
Уг кинонд Фастосын дүрийг бүтээсэн Брайан Тайри, Бений дүрд тоглосон жүжигчин Хааз Слеймантэй гэрлэж, үнсэлцдэг хэсэг гардаг ба энэ нь Марвелийн бүтээлд анх удаа гарч буй киноны үзэгдэл юм.
Эх сурвалж: Today