2022-06-27 04:10
Miss.mn
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Гадаад мэдээ
    • Улс төр
  • Видео мэдээ
  • Фото мэдээ
  • Урлаг
  • Спорт
  • Хүмүүс
    • СКАНДАЛ
    • Оддын амьдрал
    • Охид бүсгүйчүүд
    • Ярилцлага
  • Зөвлөгөө
    • Эрчүүд
    • Гоо сайхан
    • Эрүүл мэнд
    • Гэр бүл
    • Хоолны жор
    • Сэтгэлээ нээе
    • Хайр&секс
    • Хүүхэд
  • Загвар
  • Чөлөөт цаг
    • Домогт Хатад
    • Tехнологи
    • Зурхай
    • Сонжоо
    • Сонин хачин
    • Уран зохиол
Үр дүн олдсонгүй
Бүх үр дүнг үзэх
Miss.mn
Үр дүн олдсонгүй
Бүх үр дүнг үзэх
Нүүр Ярилцлага Урлаг

Ц.Хүсэлбаатар: “Хиртээгүй сарнай” кино гэр бүлээрээ хамтарч ажилласан анхны уран бүтээл болсон

nomun nomun
2021-11-15
0 0
0

16369522996191e8eba27ff

“Ядуугийн зовлон 2”, “Аюултай харилцаа” “Нинжин сэтгэл” зэрэг чамгүй олон дэлгэцийн уран бүтээлүүдээрээ үзэгчдээс өндөр үнэлгээг авч чадсан найруулагч бол Ц.Хүсэлбаатар. Тэрбээр саяхнаас “Хиртээгүй сарнай” нэртэй шинэхэн уран бүтээлээ үзэгчдийн хүртээл болгохоор зэхэж буйгаа зарласан. Тэгвэл удахгүй нээлтээ хийх гэж буй “Хиртээгүй сарнай” киноны талаар найруулагч Ц.Хүсэлбаатартай ярилцлаа.

-Сайн байна уу?

-Сайн. Сайн байцгаана уу?

-Шинэ уран бүтээлийнхээ талаар мэдээлэл хүргээч?

-Киноны ерөнхий агуулга нь залуучуудад чиглэсэн. Өнөөгийн нийгэмд дэх залуучуудын алдаа оноо, хүн амьдралдаа бодлогогүй алхам хийвэл дараа нь харамсаж амьдарна гэдгийг харуулсан. Хүмүүсийн болгоомжгүй үйлдэл, гэр бүлээс гадуурх харилцаа, шуналын талаар өгүүлнэ. Цаашдаа ч иймэрхүү зүйлсийг түлхүү анхаарч, хүмүүст сургамжтай байх үүднээс уран бүтээлээ хийнэ.

-“Хиртээгүй сарнай” кино таны хэддэх уран бүтээл вэ?

-Миний бие даан хийж буй 13 дах кино. Харин бусадтай хамтарсан 15, 16 дах уран бүтээл болж байна.

“Манай гурван хүүхэд бүгдээрээ урлагийн замыг сонгосон”

-Өмнө нь эхнэр болон охинтойгоо хамтарч уран бүтээл хийж байсан уу?

-Өмнө нь гурвуулаа нэг кинонд хамтарч ажилласан тохиолдол байгаагүй. “Хиртээгүй сарнай” кино гэр бүлээрээ хамтарч ажилласан анхны уран бүтээл болсон. Хамтарч ажиллахад давуу тал ихтэй юм билээ. Жишээлбэл, дандаа хамт байгаа болохоор бие биенийгээ ойлгоход амар байсан. Орой унтахаасаа өмнө өдрийн зураг авалтынхаа талаар ярилцахаас эхлээд их сонирхолтой байсан.

Мөн манай гурван хүүхэд бүгдээрээ урлагийн замыг сонгосон. Бага хүү маань АШУИС-д сурч байгаад сэтгэлийн дуудлагаараа СУИС-д жүжигчний мэргэжлээр сурах болсон. Хүн дуртай зүйлээ хийж байхдаа амжилт олдог гэж боддог. Миний хувьд бага хүүгээ урлагийн хүн болгохгүйгээр, өөр мэргэжил эзэмшсэн дээр гэж бодож байсан. Гэвч надад хэлэлгүйгээр СУИС-д шалгалт өгөөд тэнцсэн байсан.

Эгч нь ч мөн адил МУИС-ийн гадаад харилцааны ангид тэнцчихээд орохгүй гэж гурав хоног уйлж хэвтсэн. Тэгээд л жүжигчин болсон. /Инээв/. Урлагийн хүний ажил сайхан боловч хэцүү байдаг. Тийм болохоор хүүхдүүдээ хэцүү замаар явуулмааргүй санагддаг ч юм уу, олон уран бүтээлч хүүхдээ урлагаас өөр зүйлрүү явуулах гэж оролддог.

-Гол дүрийн жүжигчдээ хэрхэн сонгосон бэ?

-Энэ дүрд тохирно гэж үзсэн. Зохиол дээрээ харагдсан хүмүүсээ сонгосон.

-Энэхүү кино нь хэдий хугацаанд хийгдсэн бэ?

-Киноны зохиол өнгөрсөн оны 11 дүгээр сард эхлэсэн. Зохиолын ажиллагаа дөрвөн сар гаруй хугацаанд үргэлжилсэн. Гуравдугаар сараас зураг авалтдаа орсон. Энэ дундуур их олон зүйл болсон. Зураг авалт эхлээд 10 гаруй хонож байхад кино багаараа ковидоор өвдсөн. Олон хөл хорионд орсон. Өвөл эхэлсэн зураг авалт маань зун болтол үргэлжилсэн. Өвөл эхэлсэн зураг авалтыг зун авч болохгүй учраас хүлээж байгаад сая намар үлдсэн зургаа авч дуусгасан.

-Хэчнээн хүний бүрэлдэхүүнтэй баг ажилласан бэ. Жүжигчдийн талаар ярьвал?

-Зураг авалтын баг 40 гаруй хүний бүрэлдэхүүнтэй ажилласан. Манай кинонд жүжигчин, загвар өмсөгч О.Амгаланбаатар, залуусын дуртай дуучин Б.Баяржавхлан буюу Jason, дуучин Tempo зэрэг залуус тоглосон. Жүжигчид маань анх удаагаа кинонд тоглож байгаа хэдий ч маш сайн байсан. Tempo-ийн хувьд анхны кино гэхэд маш авьяаслаг гэдэг нь харагдаж байсан.

Jason бол маш сайн жүжигчин, “Хүний цаана” киноны хятадын дүрээр хүмүүст танигдаж байсан. О.Амгаланбаатар маань маш туршлагатай, чадварлаг жүжигчин болсон байна. Х.Баярмаагийн хувьд ч анхны уран бүтээл биш учраас амжилттай дууссан. Харин ахмад жүжигчдийн хувьд С.Өлзийхүү, Б.Эрдэнэцэцэг зэрэг жүжигчид тоглосон. Аль болох хүмүүсийн дуртай уран бүтээлчдийг нэг дор цуглуулсан байгаа. Сонирхуулж хэлэхэд, төрсөн ээж охин хоёр, кинонд ээж охины дүрд тоглосон. Би бүтээлийнхээ хувьд 100 хувь сэтгэл хангалуун байна.

“Хайртай, ойр дотны хүмүүстээ бусад хүмүүсээс илүү “өөнтөгч” ханддаг юм билээ”

-Өмнө таны хэлсэнчлэн гэр бүлийнхэнтэйгээ хамтарч ажиллахад давуу зүйлс их байсан гэсэн шүү дээ. Тэгвэл эсрэгээрээ хэцүү зүйл байсан уу?

-Хүнд зүйлүүд байсан. Гэр бүлийн хүмүүс учраас эротик зураг авалтын хэсэгт би хажууд нь байх хэцүү. Хүн чинь хайртай, ойр дотны хүмүүстээ бусад хүмүүсээс илүү “өөнтөгч” ханддаг юм байна. Өөрийнхөө зүгээс ажиглахад тэгж санагдсан. Бусад жүжигчид дээр анзааралгүй өнгөрдөг зүйлээ, охин дээрээ илүү өөлж хараад байсан. Манай багийнхан “Зүгээр байна шүү дээ, Хүслээ ахаа та яагаад байгаа юм бэ” гэнэ. Охин маань бусад хүмүүсийн дэргэд хэлэхгүй ч гэсэн “Аав аа та яагаад олон хүмүүсийн дэргэд ингээд байгаа юм бэ” гэдэг байсан. /инээв/ Тэгэхэд нь би “Өөр найруулагч байсан бол үүнээс ч илүү байна. Би чиний аав болохоор чи надад гомдоод байна” гэх мэтчилэн хөгжилтэй ч гэх юм уу зүйлс тохиолддог байсан.

-Одоогоор өөр шинэ уран бүтээл эхлүүлж, ажиллаж амжсан уу?

-Ирэх хоёрдугаар сард “Хэнд ч хэлээгүй” гэх уран бүтээлээ нээнэ. Энэ кино маань хийгдээд дууссан байгаа. Аль 2019 онд зураг авалт нь дууссан. МУГЖ Ц.Төмөрхуяг, С.Өлзийхүү, Т.Хулан, залуу уран бүтээлч н.Баттогтох нар гол дүрд нь тоглосон.

Тус кино нь гэр бүлийн хүчирхийллийн сэдэвтэй. Триллер төрлийн кино юм. Удахгүй олны хүртээл болоход бэлэн болоод байна. Мөн цаашдаа “Мохошгүй” гэх эх орны сэдэвтэй киног зураач, жүжигчин Ц.Хүрэлбаатартай хамтран хийж байна. Зохиол дээр нь ажиллаад л явж байгаа.

-Энэ киноны хувьд бусад уран бүтээлүүдээс тань онцгойрох зүйл нь юу вэ?

-Энэ киноны гол онцлох зүйл нь хайр дурлал. Уянгын талдаа, 100 хувь мелодрам биш хайр дурлалын сэдэвтэй романтик төрлийн бүтээл юм.

-Таны уран бүтээл хийхдээ баримталдаг зарчим юу вэ?

-Миний хувьд киногоороо залуучуудад аль болох ухаарал өгөхийг зорьдог. Харин хийсэн уран бүтээлээрээ нийгэм рүү хандсан санаа дэвшүүлэхийг хичээдэг.

-Уран бүтээл хийгээд хүмүүст хүрэхэд төрдөг сэтгэгдэл?

-Мэдээж хүн өөрийнхөө хийсэн уран бүтээлд их санаа зовно. Миний зүгээс сэтгүүлч бүрт хэлдэг нэг зүйл байдаг. Миний амьдралыг аварсан нэг хүн байдаг. Энэ хүн бол дуучин Болд. Энэ хүнтэй олон уулзаж, мэндэлж ч байгаагүй. Тэр хүний сэтгүүлд ярилцлага өгсөн байсныг үзээд үгний ухаарал авсан. “Аргалж хийсэн зүйл, амжилт авчирдаггүй” гэсэн юм. Энэ үгийг алдаж, онож явахдаа сонсож байсан. Миний хувьд бүхий л насаараа баримталж явах зарчим бол бүгдийг чанартай хийх. Юуг ч аргалж болохгүй гэж боддог. Бүтээл бүртээ ач холбогдол өгч ажилладаг. “Хиртээгүй сарнай” киноны хувьд ч мөн адил чамгүй ач холбогдол өгч ажилласан.

-Ярилцсанд баярлалаа, шинэ уран бүтээлээ нээж буйд нь дахин баяр хүргэе.

-Танай хамт олонд ч бас баярлалаа.

Эх сурвалж: UBN.mn

ShareTweet
nomun

nomun

Холбоотой нийтлэл

Б.Чойжилсүрэн: Шоуны арын албаныхан бол шидтэнгүүд
Урлаг

Б.Чойжилсүрэн: Шоуны арын албаныхан бол шидтэнгүүд

munkhzul
2022-06-21
Б.Сувданзаяа: Мөрөөдлийнхөө төлөө өдөр бүр жижиг зүйлс хийгээрэй
Урлаг

Б.Сувданзаяа: Мөрөөдлийнхөө төлөө өдөр бүр жижиг зүйлс хийгээрэй

munkhzul
2022-06-15
“Тэр хэн бэ?” ярилцлагын нэвтрүүлэг | Todko Samson: Би яг одоо ирээдүйгээсээ цаг зээлэн алхаж явна
Видео мэдээ

“Тэр хэн бэ?” ярилцлагын нэвтрүүлэг | Todko Samson: Би яг одоо ирээдүйгээсээ цаг зээлэн алхаж явна

munkhzul
2022-06-06
Ч.Мишээл: Шоуны эхний дугаар цацагдсаны дараа үзэгчдээс маш их урам авсан
Урлаг

Ч.Мишээл: Шоуны эхний дугаар цацагдсаны дараа үзэгчдээс маш их урам авсан

munkhzul
2022-06-06
Пенелопа Круз: Хүүхдээ анх хараад л миний амьдрал бүхэлдээ өөрчлөгдсөн
Урлаг

Пенелопа Круз: Хүүхдээ анх хараад л миний амьдрал бүхэлдээ өөрчлөгдсөн

munkhzul
2022-05-27

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Их уншсан

  • Тааламжтай өнгөрүүлсэн зуны амралт (эротик өгүүллэг)

    Тааламжтай өнгөрүүлсэн зуны амралт (эротик өгүүллэг)

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Нууцын нууц ба миний хайрт хадам дүү Эротик өгүүллэг

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Эротик өгүүллэг: Машинд xийсэн галзуу секс +18

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Эротик өгүүллэг +18

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Эротик өгүүллэг: Зусланд учирсан халуухан бүсгүй +18

    0 shares
    Share 0 Tweet 0
РАДИО, ТЕЛЕВИЗИЙН ИНЖЕНЕР Мөнхдэлгэрийн ДАВААНЯМ-ыг танилцуулж байна
Видео мэдээ

РАДИО, ТЕЛЕВИЗИЙН ИНЖЕНЕР Мөнхдэлгэрийн ДАВААНЯМ-ыг танилцуулж байна

munkhzul
2022-06-24
0

СУИС-ийн Радио Телевиз Медиа Урлагийн сургуулийн төгсөгч, РАДИО, ТЕЛЕВИЗИЙН ИНЖЕНЕР Мөнхдэлгэрийн ДАВААНЯМ-ыг танилцуулж байна. Та манай сургуулийн элсэлттэй холбоотой дэлгэрэнгүй...

Цааш унших
Наршихаас хэрхэн сэргийлэх вэ?

Наршихаас хэрхэн сэргийлэх вэ?

2022-06-24
Алдартнууд хөхний даруулга хэрэглэхгүй байх трэнд ДЭЛГЭРҮҮЛЖ эхэллээ

Алдартнууд хөхний даруулга хэрэглэхгүй байх трэнд ДЭЛГЭРҮҮЛЖ эхэллээ

2022-06-24
Darа-ийн хуваалцсан түүх фенүүдийг нь ГАЙХШРУУЛАВ

Darа-ийн хуваалцсан түүх фенүүдийг нь ГАЙХШРУУЛАВ

2022-06-24
Дөчин насандаа шинэ мэргэжил эзэмшихэд яагаад оройтойхгүй вэ?

Дөчин насандаа шинэ мэргэжил эзэмшихэд яагаад оройтойхгүй вэ?

2022-06-24

Санал болгож байна

Хувцас дизайн урлагийн “ГОЁЛ-2016” наадам болно /видео/
Видео мэдээ

Хувцас дизайн урлагийн “ГОЁЛ-2016” наадам болно /видео/

2015-11-19
Дуучин Лхамаад “Нялх ногоо” дурлаад бөөн стресст оруулжээ
Мэдээ

Дуучин Лхамаад “Нялх ногоо” дурлаад бөөн стресст оруулжээ

2013-07-11
Жинхэнэ анд найз гэж хэн бэ?
Зөвлөгөө

Жинхэнэ анд найз гэж хэн бэ?

2016-07-04
Хүүхдээ хэрхэн номонд дуртай болгох вэ?
Зөвлөгөө

Хүүхдээ хэрхэн номонд дуртай болгох вэ?

2019-10-15
Монголын эмэгтэй жүдочид дэлхийн жүдо бөхийн багийн чансааны гуравдугаарт бичигджээ
Мэдээ

Монголын эмэгтэй жүдочид дэлхийн жүдо бөхийн багийн чансааны гуравдугаарт бичигджээ

2014-12-30
Гуйлгын пиджактай одод
Охид бүсгүйчүүд

Гуйлгын пиджактай одод

2013-01-10
Miss.mn

Мэдээлэл хуулбарлах хориотой. © 2011-2022 Miss.mn - Монголын эмэгтэйчүүдийн портал сайт.

  • Advantages and Disadvantages of Free Slots No Download
  • Best Essay Writing Service Review
  • How to Use an Essay Helper
  • Looking For Professional Essay Writers Online?
  • Нүүр
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
  • Шинэ мэдээ

Биднийг дагаарай

Үр дүн олдсонгүй
Бүх үр дүнг үзэх
  • Advantages and Disadvantages of Free Slots No Download
  • Best Essay Writing Service Review
  • How to Use an Essay Helper
  • Looking For Professional Essay Writers Online?
  • Нүүр
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
  • Шинэ мэдээ

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In