Монгол холимог тулааны MFC буюу Mongol Fighting Championship холбооноос АНУ-ын Сан Франциско хотод олон улсын тулааны тэмцээн зохион байгуулж байна. MFC холбооны олон улсын тулааны тэмцээнд Монгол Улсаас дөрвөн тулаанч оролцож байгаа бөгөөд тэмцээний тулаанууд өчигдрийн 18:00 цагаас эхэлсэн.
Тэгвэл тус тулаанд оролцож байгаа “Ангууч” хочит Б.Баттөр АНУ-ын тулаанч Натан Монтанотой тулалдаж, 24 секундэд хүнд цохилтоор ялалт байгуулсан байна.
Тэмцээнд:
- Ө.Тэмүүжин АНУ-ын Этан Аматай
- Чөлөөт бөхийн ДАШТ-ий мөнгөн медальт, Монгол Улсын Гавьяат тамирчин П.Өнөрбат АНУ-ын тулаанч Деннис Агилартай
- Монгол Улсын шилдэг тулаанчдын нэг М.Нандин-Эрдэнэ MFC холбооны хөнгөн жингийн аваргын бүсээ хамгаалж, АНУ-ын тулаанч Осмар Делиматай тулалдах юм.